“ИХ ЭВСЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР” БАЙГУУЛАХ НЬ ЗӨВ ГЭСЭН ХҮСЭЛТИЙГ МАН-ЫН Я.СОДБААТАРТ ХҮРГҮҮЛЛЭЭ

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, намын Бага хурлыг ирэх даваа гарагийн 11.00 цагаас товлосон.

МАН-ын Бага хурлын гишүүн С.Нэргүй хувийн зүгээс нэгэн шаардлагыг Бага хуралд хүргүүлж буйгаа мэдэгдэж тэрбээр "2024 оны УИХ-ын сонгуулиар МАН олонхын саналаар 68 суудал авсан хэдий ч ард түмний эрх ашгийг хүндэтгэж хамтарсан ЗГ байгуулсан, багагүй ажил амжуулж чадсан.

Бүс нутгийн тогтворгүй байдал нь Монгол Улсад үүссэн эдийн засгийн хүндрэлийг цаашид гүнзгийрүүлэх асуудал үүссэн. Иймд,

  1. Шинэ ЗГ-ыг үндэсний Их эвслийн ЗГ гэж байгуулах. Үүнд парламентад суудалтай бүх намын төлөөллийг оруулах
  2. Дараагийн Ерөнхий сайд нь намын болон ард түмний нэгдлийг хангаж чадах хүн байх гэсэн хоёр шаардлагыг С.Нэргүй миний бие өөрийн зүгээс Бага хуралд хүргүүлж байна.

Өнөөдөр нэг ёсондоо онцгой байдал үүсчихээд байна. Ийм учраас бүх нам нэгдмэл байж ажиллах шаардлагатай. Монголчууд нэгдэж хамтрах нь нийтлэг эрх ашигт нийцнэ. Хэрэв ингэж шийдвэрлэвэл, ЗГ-т орох урилгыг бусад намынхан хэрхэн хүлээж авах нь тусдаа асуудал гэж үзэж байгаа" хэмээсэн юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.