НЭГҮҮН МЭДЭЭ
“ХОББИ” СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ АНГЛИ ХЭЛНИЙ 22 ДАХЬ ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАН 2000 ГАРУЙ СУРАЛЦАГЧИД МЭДЛЭГ ЧАДВАРАА СОРИН ОРОЛЦСОН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2025 оны 1-р сарын 16-ны өдөр “Хобби” сургуулийн нэрэмжит англи хэлний 22 дахь олимпиад зохион байгуулагдан 2000 гаруй суралцагчид мэдлэг чадвараа сорин оролцсон байна. Олимпиадын үр дүнгээр манай сургуулийн дараах сурагчид ТОП-10-д шалгарч шагналт байрт оров. Үүнд: 6-р ангийн сурагчдаас 7-р байр - Д.Мишээл 10-р байр - Б.Амитаба 7-р ангийн сурагчдаас 4-р байр - М.Мөнхзул 9-р ангийн сурагчдаас 3-р байр - Г.Тэмүүл 10-р ангийн сурагчдаас 4-р байр - Б.Санчирмаа 6-р байр - Л.Мишээл 11-р ангийн сурагчдаас 2-р байр - Т.Энхгэрэл 6-р байр - М.Тэнгэр 9-р байр - Э.Мэргэн 12-р ангийн сурагчдаас 1-р байр - Э.Өнөмөнх 2-р байр - М.Энэрэл 4-р байр - Б.Анужин 7-р байр - А.Маргад 8-р байр - Д.Ану-Үжин ТОП-10-т шалгарсан сурагчиддаа болон багш нартаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье! 16 января 2025 года состоялся завершающий этап Олимпиады по английскому языку «Хобби», в котором приняли участие более 2000 учащихся из разных школ Монголии. В ТОП- 10 вошли ученики нашей школы: - в 6-х классах: 7 место - Мишээл Даваадорж, 10 место-Амитаба Билгуун -в 7-х классах: 4 место - Мишээл Мөнхзул -в 9-х классах: 3 место - Тэмуул Галсанчимэд -в 10-х классах: 4 место - Санчирмаа Батбаатар, 6 место - Мишээл Лувсандорж -в 11-х классах: 2 место - Энхгэрэл Тувшинтөгс, 6 место - Тэнгэр Мөнхнасан, 9 место - Мэргэн Эрдэнэбулган -в 12-х классах: 1 место - Өнөмөнх Эрдэнэцогт, 2 место - Энэрэл Монх-Учрал, 4 место - Анужин Бямбасурэн, 7 место - Маргад Амарбаясгалан, 8 место - Ану-Ужин Даваа-Эрдэнэ Ребята, мы вами очень гордимся! Поздравляем!

"ХҮҮХДҮҮД ГАЙХАМШИГТ ИТГЭНЭ" УЛАМЖЛАЛТ ХАНДИВЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МОХС дээр 12-р сарын 1-нээс 12-р сарын 14-ний өдрүүдэд "Хүүхдүүд гайхамшигт итгэнэ" уламжлалт хандивын үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Манай сурагчид, эцэг эхчүүд болон ажиллагсад асрамжийн төвийн хүүхдүүдэд зориулж 68 хайрцаг хичээллийн хэрэгсэл, ном, тоглоом, хувцас, гутал зэргийг цуглуулсан байна. 12 дугаар сарын18-нд МОХС-ийн суралцагчид багш нарын хамтаар 2 асрамжийн газар (Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор болон “Өнөр бүл” хүүхдийн төв)-т зочилон "Бремен хотын хөгжимчид" тоглолтоо үзүүлсэний дараагаар дээрх төвийн хүүхдүүдэд халуун сэтгэл шингэсэн бэлгээ гардуулав. Энэхүү сайн үйлсийн аян нь нийгэмд эерэг хандлага бий болгож, нэг нэгэндээ хайр энэрэл, урам зориг хайрласан үйл ажиллагаа болсоноос гадна манай суралцагчид болон асрамжийн төвийн хүүхдүүдэд гүн сэтгэгдэл төрүүлсэн байна. С 1 по 14 декабря в нашей школе проходила ежегодная благотворительная акция «Пусть дети верят в чудо». Ученики и их родители, сотрудники школы собрали 68 коробок канцелярских товаров, книг, игрушек, одежды и обуви для детей из детских домов. 18 декабря 2024 года делегация нашей школы посетила 2 детских дома (Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор - специальный учебный комплекс для детей и молодежи и Өнөр бүл хүүхдийн төв - Детский центр “Большая семья”) с поздравлениями. Ребята из нашей школы показали красочный мюзикл “Бременские Музыканты”, а в конце мероприятия ребятам вручили подарки. Все зрители и участники данного мероприятия остались под большим впечатлением

ОХУ-ЫН ЭРХҮҮ ХОТОД ОЛОН УЛСЫН САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025 оны 1-р сарын 05-09-ны өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотод олон улсын сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд нийт 8 баг оролцон ширүүн өрсөлдсөнөөс МОХС-ийн баг 5-р байр эзлэв. Мөн шилдэг тамирчнаар 10Г ангийн суралцагч М.Содбилгүүн шалгарлаа. Сагсан бөмбөгийн тамирчиддаа баяр хүргэж цаашдын уралдаан тэмцээнд нь амжилт хүсье! В дни зимних каникул в городе Иркутск (Россия) прошёл Международный новогодний турнир по баскетболу, в котором приняли участие 8 команд. Команда Совместной Российско-Монгольской школы в упорной борьбе заняла 5 место. Лучшим игроком признан М. Содбилгуун из 10Г класса. Желаем нашей команде успешных игр и, конечно, побед!

МОХС-ИЙН СУРАЛЦАГЧИД ТЭШҮҮРЭЭР ГУЛГАЖ СУРАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Долоо хоног бүрийн пүрэв гарагт сургуулийн мөсөн гулгуурын талбай дээр тэшүүрийн сургалт явагдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 40 орчим суралцагч манай өндөр туршлагатай багш нарын удирдлага дор хичээллэж байна. Ирээдүйд эдгээр суралцагчдын дундаас уран гулгалтын аваргууд төрөхийг үгүйсгэх аргагүй юм. Тэшүүрийн тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье! Теперь ученики Совместной Российско-Монгольской школы имеют возможность научиться кататься на коньках. Каждый четверг на хоккейной коробке школы проходят занятия для желающих овладеть этим искусством. Около 40 учеников под руководством опытных наставников еженедельно постигают «азы» катания на коньках. И кто знает, может, среди них будущие чемпионы по фигурному катанию… Пожелаем нашим ребятам успехов.

“НОМИН ХОЛДИНГ” ГРУПП КОМПАНИ "ENTREPRENUER 2024" МЕРКУРИ МӨНГӨН ЦОМЫГ ХҮРТЭЖ ОНЫ ШИЛДЭГ АЖ АХУЙ НЭГЖЭЭР ШАЛГАРЛАА

Бизнесийн салбарын нэр хүнд, үнэ цэнийг тодорхойлж ирсэн Монгол Улсын оны онцлох аж ахуйн нэгжийг шалгаруулдаг "Entreprenuer 2023" Меркури цом гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ нь 27 дахь жилдээ зохион байгуулж, бизнесийн салбарт өндөр амжилт гаргаж, нийгэм, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй Оны Шилдэг Аж Ахуй Нэгж байгууллагууд, бизнес эрхлэгчдээс Гран при, Оны Шилдэг 10 аж ахуйн нэгж, тодорхой салбарын ENTREPRENEUR номинациудаар тэргүүлсэн шилдэг байгууллагуудыг тодрууллаа. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд: Оны шилдэг аж ахуй нэгж номинацид: “НОМИН Холдинг” ХХК Меркури мөнгөн цом, Оны шилдэг Худалдааны салбар номинацид: “НОМИН Тав Трейд” ХХК, Оны шилдэг Даатгалын салбар номинацид: “НОМИН Даатгал” ХХК нар тус тус шалгарч Меркури хүрэл цомын эзэд боллоо. “НОМИН Холдинг” Групп компанийн хувьд Санхүүгийн бизнес, Импортын бизнес, Барилга үл хөдлөхийн бизнес, Технологийн бизнес, Борлуулалт үйлчилгээний бизнес гэсэн 5 багц бизнесийн чиглэлд 44 охин компанитай болтлоо өргөжин тэлж, жилдээ давхардсан тоогоор 30 сая гаруй хэрэглэгч үйлчлүүлэгчдэд хүрч үйлчилж байна. Энэ онд 15 томоохон төслүүдийг хэрэгжүүлж, нийт Ажилтнуудын цалинг 14-21% - аар өсгөж, Саятан сан, Койн, Хамт олны мөнгөн сан, Ажилтны сургалт, хөгжүүлэлтийн хөтөлбөрүүд, Хөдөлмөр хамгаалал, эрүүл мэнд болон буцалтгүй тусламжууд зэрэг олголтуудад нийт 14,4 тэрбум төгрөгийг зарцуулж, улсын төсөвт 120 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Монгол улсын худалдааны салбарын шилдэг аж ахуй нэгж Алтан гадас одонт “НОМИН Холдинг” групп компани үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн татвар төлөлтөөр улсын төсвийн тодорхой хувийг бүрдүүлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэн, Үндэсний хөрөнгө оруулалттай шилдэг групп компани болтлоо өргөжин тэлсэн нь өдөр тутамд үйлчлүүлдэг 1 сая орчим Номин бонус карттай үнэнч хэрэглэгчид, 11,000 харилцагч түншүүд болон 6,200 ажилтан албан хаагчдын хамтын ажиллагааны үр шимээр энэхүү шагналуудыг хүртэж байна.

ИПОТЕКИЙН 8% ЗЭЭЛТЭЙ ИРГЭДИЙГ ДАХИН НЭГ УДАА 6% ЗЭЭЛ АВАХ БОЛОМЖТОЙ БА ТА ТУХАЙН ЛИНКЭЭР САНАЛАА ӨГӨӨРЭЙ

Ипотекийн 8% зээлтэй нийт 60.000 гаруй иргэн байдаг. Ипотекийн зээл 6% болсон ч 8%-иар авсан иргэд маань 6% руу шилжилгүй зээлээ төлсөөр байгаа. Иймд 8 % зээлтэй иргэдийг зээлээ төлсөн тохиолдолд 6% ийн ипотекийн зээл дахин нэг удаа авах боломжоор хангах БОЛОМЖ БҮРДЭЖ БАЙГАА УЧИР ИРГЭД САНАЛАА ИДЭВХТЭЙ ӨГЧ 33000-Т ЗААСАН ХУГАЦААНД ХҮРГЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА. Ипотекийн 8% зээлтэй нийт 60.000 гаруй иргэн байдаг. Ипотекийн зээл 6% болсон ч 8%-иар авсан иргэд маань 6% руу шилжилгүй зээлээ төлсөөр байга а. Иймд 8 % зээлтэй иргэдийг зээлээ төлсөн тохиолдолд 6% ийн ипотекийн зээл дахин нэг удаа авах боломжоор хангах Шаардлагатай байна. Өргөдөл Ипотекийн 8% зээлтэй нийт 60.000 гаруй иргэн байдаг. Ипотекийн зээл 6% болсон ч 8%-иар авсан иргэд маань 6% руу шилжилгүй зээлээ төлсөөр байгаа. Иймд 8 % зээлтэй иргэдийг зээлээ төлсөн тохиолдолд 6% ийн ипотекийн зээл дахин нэг удаа авах боломжоор хангах Шаардлагатай байна. Өргөдөл Ипотекийн 8% зээлтэй нийт 60.000 гаруй иргэн байдаг. Ипотекийн зээл 6% болсон ч 8%-иар авсан иргэд маань 6% руу шилжилгүй зээлээ төлсөөр байгаа. Иймд 8 % зээлтэй иргэдийг зээлээ төлсөн тохиолдолд 6% ийн ипотекийн зээл дахин нэг удаа авах боломжоор хангах Шаардлагатай байна.

ДЭЛХИЙН ЦАСНЫ БАЯРТ МОНГОЛЫН МӨСӨН СИЙЛБЭРЧИД ТҮРҮҮЛЛЭЭ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд АНУ-д "Дэлхийн цасны баяр" зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд олон орны мөсөн сийлбэрчид оролцсноос Монгол сийлбэрчид түрүүлжээ. Манай сийлбэрчид "Дуу хоолой" гэх бүтээлийг сийлсэн бөгөөд энэхүү бүтээл нь олны анхаарлыг татаад байна. Монголын "Шонхор" багийн хувьд "Дэлхийн цасны баяр"-т түрүүлсэн анхны Монгол баг болж байна.

ЦЕГ: БУСДЫН БИЕД ХАЛДАЖ, АМИЙГ НЬ ХӨНӨӨНӨ ГЭЖ ЗАНАЛХИЙЛСЭН ЭТГЭЭДИЙГ ЦАГДАН ХОРЬСОН

Цагдаагийн байгууллагад 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр "Манай дүүг найз залуу нь зодсон байна" гэх дуудлага мэдээллийг ирүүлсэн. Дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас хойшлуулашгүй ажиллагааг явуулж, холбогдогч Ж гэгчийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс баривчлан иргэн Э-н биед халдсан, амь насанд заналхийлсэн зэрэг үйлдлүүдэд Эрүүгийн хэрэг үүсгэж, иргэн Ж-д 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

ААВ НЬ ОХИНТОЙГОО МАРГАЛДАХДАА БЕНЗИН ШИДЭЖ, ГАЛ ГАРСНААР БАГА НАСНЫ ХҮҮХЭД ТҮЛЭГДЭЖ АМИА АЛДЖЭЭ

Дархан-Уул аймагт 35 настай эрэгтэй Д том охиноо хичээлд нь явуулахгүй гэж маргахдаа савтай бензин шидэж улмаар гал гарснаар бага охин нь 40-50 хувь түлэгдэж, эмнэлэгт эмчлүүлж байх үедээ амиа алдсан байна. Яллагдагч мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Тухайн өдөр би гэрээ янзлаад өвлийн бэлтгэлээ хийгээд байж байсан ба гэрт хийх юм их байсан учир том охиноо туслахыг гуйхад "сургууль руугаа явна" гэхээр нь би түүнд хандаад "чи ямар хүүхдүүдтэй найзлаад яваад байгаа юм бэ" гээд бид хоёр муудалцсан ба би орон дээр сууж байхдаа орны хажуу талд байх хуванцар савтай зүйлийг шидсэн. Ингээд гэнэт гал гарсан ба би савтай ус цацаад унтраасан" хэмээн мэдүүлэг өгсөн байгаа юм. Аавтайгаа маргалдсан гэх эгч нь "...бид хоёр бага зэрэг маргалдсан ба би гэрт байх хөргөгчийн ойр зогсож байхад аав орон дээр сууж байгаад орны тэнд байх савтай зүйлийг хөргөгч рүү шидэхэд гэнэт гал гарсан, мөн манай дүүгийн толгой хэсэг шатаж байхыг би харсан ба аав савтай ус цацаад галыг унтраасан” хэмээн цагдаад мэдүүлсэн байна. Харин эмчлэгч эмч"... Уг хүүхэд нүүр, цээж 2 гарын сарвуу, шуу, бугалга, шилэн хүзүүндээ түлэгдсэн ирсэн” хэмээн шүүхэд мэдүүлжээ. Шүүх: Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх ял оноосон байна. Холбогдох хуулийн заалт: Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйл. Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох 1.Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 2.Энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь насыг хохироосон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

СОЁЛ БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ БА ЭНТРЕПРЕНЕРШИП” БИЗНЕС ИНКУБАТОР ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

ЮНЕСКО-ийн дэргэдэх Соёлын олон төрлийг дэмжих “Соёлын бүтээлч үйлдвэрлэлээр нийгмийн тэгш байдлыг дэмжих нь” төслийн хүрээнд хэрэгжүүлэх “СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ БА ЭНТРЕПРЕНЕРШИП” бизнес инкубаторын хөтөлбөрт эмэгтэй уран бүтээлч, гар урчууд, бизнес эрхлэгч болон оюутнуудыг урьж байна. Хөтөлбөрийн зорилго нь эмэгтэй уран бүтээлч, гар урчуудын шинэ санаа, гарааны бизнесийг эрхлэх ур чадварыг дэмжих замаар нийгмийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм. Хөтөлбөрийн зорилтот бүлэг бол соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр бизнес эрхлэх сонирхолтой эмэгтэй уран бүтээлч, гар урчууд, Соёл, урлагийн чиглэлээр суралцагч 3, 4-р дамжааны эмэгтэй оюутнууд, бизнесээ хөгжүүлэх сонирхолтой эмэгтэй бизнес эрхлэгч нар байна. Хөтөлбөрт оролцогчдыг 2025 оны 1-р сарын 20-ны өдөр хүртэл бүртгэнэ. Та хөтөлбөрт бүртгүүлэхдээ зураг дээрх QR уншуулж бүртгэнэ. Хөтөлбөрийн сонгон шалгаруулалт энэ оны нэгдүгээр сард багтаж болно. sans-serif;background:#FFFFFF;">

1 2 3 4 5 6 7 8 9 10 ... 312