Г.ТЭМҮҮЛЭН ГИШҮҮНИЙ ЭЭЖ Д.ДЭНСМАА НЬ ЖДҮХС-ААС 700 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ “ТУУЖ” 10 ДАВХАР САУНТАЙ БОЛЖЭЭ

2016 онд Г.Тэмүүлэн УИХГ болсон. Ердөө жилийн дараа буюу 2017 оны 9-р сард УИХГ Г.Тэмүүлэнгийн ээж Д.Дэнсмаа “Спа цогцолбор" ХХК-аараа ЖДҮХС-аас “Цэвэр усны үйлдвэрийн төсөл” нэрээр 700 сая төгрөгийн зээл авч байв. Цэвэр усны үйлдвэрийн төслийг нь бол хэн ч мэдэхгүй, харин Г.Тэмүүлэнгийн ээжийн "Спа цогцолбор" нь БГД-ийн 7-р хороо, 3,4-р хорооллын эцэст байрладаг 10 давхар барилга бүхий “Говь цогцолбор” спа сауныг бол бүгд мэднэ. 

Г.ТЭМҮҮЛЭН ГИШҮҮНИЙ НАГАЦ АХ Д.БААТАР ЖДҮХС-ААС НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВЧ “ГОВЬ РЕСОРТ” СПОРТ- АМРАЛТЫН ЦОГЦОЛБОР   НЭЭСЭН ҮҮ ?

 

Г.Тэмүүлэнгийн ээж Д.Дэнсмаагийн төрсөн дүү, Г.Тэмүүлэнгийн нагац ах Д.Баатар нь Г.Тэмүүлэн гишүүний төрсөн дүү Г.Энх-Үүлэнтэй “Түмэн занги” ХХК-г хамтран эзэмшдэг. “Түмэн занги” ХХК нь “Говь Юу Юу” ХХК-г эзэмшдэг бөгөөд гүйцэтгэх захирлаар нь Г.Тэмүүлэнгийн ээж Д.Дэнсмаа ажилладаг. “Түмэн занги” ХХК нь Г.Тэмүүлэнгийн ээж Д.Дэнсмаагийн эзэмшлийн 10 давхар Говь цогцолбор барилгын 3297 м.кв газрыг эзэмшдэг. 

Нагац ах Баатар нь Г.Тэмүүлэнг гишүүн болсноос хойш мөн л жилийн дараа 2017 оны 9 сард “Төв түшээ” ХХК-аараа ЖДҮХС-аас тэрбум төгрөгийн зээл авч байв. Д.Баатарын “Төв түшээ” ХХК нь Төв аймгийн Баянчандмань сумын нутагт “Говь ресорт” спорт- амралтын цогцолбор ажиллуулдаг. 

Энэ мэтээр Г.Тэмүүлэнгийн гэр бүл жирийн иргэдийн жижиг, дунд бизнесээ босгох ёстой мөнгөнөөс 1 700 000 000 /нэг тэрбум 700 сая төгрөгийг гэр бүлдээ, ГОВЬ цогцолбортоо авчихсан байна/

 Г.ТЭМҮҮЛЭН ГИШҮҮНИЙ НАГАЦ АХ Ч.БАТЗОРИГ ХАМГИЙН ОЛОН ОФШООР КОМПАНИТАЙ… 

2016 онд ил болсон офшоорын одуудын дотор Г.Тэмүүлэнгийн нагац ах Ч.Батзориг хамгийн олон офшоор компанитайгаараа тодорч байв. Түүний нагац ах Чимэддоржийн Батзоригийн нэр дээр офшоор бүсэд бүртгэлтэй “Polar White Enterprise” “Wuxian Technology” “Lixian Development” “Moon Land Investments” “Power Station Management” “Diamond mine International” “Tomas Technology” гэсэн долоон компани гарч ирсэн. Хамгийн ноцтой нь энэхүү долоон офшоор компаниа байгуулсан хугацаа нь 2008 оны 7-р сараас 2012 оны 2-р сарын хооронд буюу Ч.Ганзоригийг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал байсан хугацаатай яг мөргөдөг. Ийм ил цагаан асуудал өнөөдрийг хүртэл шүүхээр шийдэгдэхгүй явсаар байгаа аж. 



Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.