ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН ГУРВАН МЯНГА ГАРУЙ АЙЛЫН ХАШААНЫ ГАЗАРТАЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ГАЗАР ЭЗЭМШИЖ , ӨМНӨ-ГОВЬ СҮХБААТАР БАЯН-ӨЛГИЙ АЙМГУУДАД НҮҮРС БОЛОН ВОЛЬФАРМЫН ОРДУУДТАЙ !!!

Шадар сайд С.Амарсайханы ах дүүс Улаанбаатар хотод нийт 2 261 053 м.кв / хоёр сая хоёр зуун жаран нэгэн мянга тавин гурван м.кв / буюу 226 га газар, ойлгомжтойгоор хэлбэл 3. 230 айлын хашааны газартай тэнцэх газар эзэмшдэг !!!

 

Түүний сонгогдсон Налайх дүүргийн 1-р хороо 1473, 2-р хороо 1243, 6-р хороо 563 өрхтэй. С.Амарсайхан болон түүний ах дүү нарын эзэмшдэг газар нь Налайх дүүргийн 1, 2, 6-р хорооны нийт айлын хашааны газрыг нийлүүлсэнтэй тэнцдэг аж.

  

С.Амарсайхан гишүүн нийслэлийн газраас өнгөтэй өөдтэйг нь шилээд зогсохгүй дархан цаазат Богдхаан ууланд бизнесээ өргөжүүлж туулын бургасыг хуйгаар нь хядсанаас гадна хамгийн ноцтой нь : Өмнөговь дахь “Хайрхан толгой” орд, Сүхбаатар аймаг дахь “Ар баян” орд , Баян-Өлгий аймаг дахь “Ховд гол” орд зэрэг нүүрс болон вольфрамын ордуудын нууц эзэн аж !!!

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.