“НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ”-ИЙГ ХЭРГЭЭС МУЛТАЛДАГ “АВРАХ БАГ” Ж.ГАНБААТАР Б.ДЭЛГЭРСАЙХАН НАРЫН ХОРШИЛ УУ ?

Ж.Ганбаатарын төрсөн дүү Ж.Нарантуяа 2018 онд “Оргил үүдэн зам” ХХК-г П.Пүрэвдэлгэртэй хамтран байгуулж, удалгүй Хаянхярваагийн Азбаярыг хувьцаа эзэмшигчээр нэмсэн. П.Пүрэвдэлгэр нь УИХГ, сайд Б.Дэлгэрсайханы төрсөн ах Б.Ганхуягийн бэр бол Х.Азбаяр нь Б.Дэлгэрсайхантай “Монголиан транс ложистик” ХХК-г хамтран эзэмшдэг хамаатан нь. 

Б.Дэлгэрсайханы төрсөн ахын хүү “Хишиг арвин индустриал” ХХК-ийн эзэн Б.Хишигдоржтой “Сора интернэшнл” ХХК-г 2019 оноос эзэмшиж ирсэн ба энэ компани нь Дорноговь аймгийн Хөвсгөл суманд “Дадын хар толгой”-н нүүрсний уурхайг эзэмшиж ажиллуулдаг.

“Хишиг арвин индустриал” ХХК-ийн эзэн Б.Хишигдорж “Эрдэнэс таван толгой”-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягаас 2019 оноос хойш 1 800 000 000 000 /нэг их наяд найман зуун тэрбум төгрөгийн/ ₮-ийн нүүрс олборлолтын тендер авсан ба Б.Ганхуяг Б.Хишигдорж нар хамтран нүүрсний хулгайн мөнгөө угаахын тулд Богдхан уулын Нүхтийн аманд орон сууцны хороолол, спорт цогцолбор барьж эхлээд байхдаа буюу 2022 оны 12-р сард баривчлагдсан. Тэгвэл Б.Ганхуягт шүүхээс 5,9 жилийн ял оноосон бол гол хамтрагч Б.Хишигдоржийн хэрэг хэрхсэн нь тодорхойгүй сураг тасарсан нь УИХГ Ж.Ганбаатар, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хоёроор хамгаалуулж нүүрсний хулгайн хэргээс мултарсан байж болзошгүйг илтгэж буй. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.