Г.ТЭМҮҮЛЭН ГИШҮҮНИЙ ААВ Ч.ГАНЗОРИГ НЬ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ 160 САЯ АМ.ДОЛЛАРЫН БАРЬЦААНД ТАВЬЧИХААД 14 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛИЙН ЯЛТАЙ МУЛТАРЧЭЭ !!!

Г.Тэмүүлэн нь 28 настайдаа төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирлаар томилогдох үед аав нь “Эрдэнэ үйлдвэрийн ерөнхий захирал байлаа. Монголын төр төрөл садны авилга - хулгайн сүлжээнд идэгдэж клиентализмд бүрэн шилжсэний хэмгийн энгийн жишээ бол Г.Тэмүүлэн. 

ААВ Ч.ГАНЗОРИГ НЬ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ 160 САЯ АМ.ДОЛЛАРЫН БАРЬЦААНД ТАВЬЧИХААД 14 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛИЙН ЯЛТАЙ МУЛТАРСАН !!!

УИХГ Г.Тэмүүлэнгийн аав Ч.Ганзориг 2000-2004 онд буюу Н.Энхбаярын засгийн газарт үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж, дараа нь 2004-2007 онд буюу Ц.Элбэгдорж, М.Энхболдын засгийн газарт сангийн дэд сайдаар ажиллаж байв. Үргэлжлүүлээд 2007 оны 11-р сарын сүүлчээр С.Баяр Ерөнхий сайдаар томилогдож 20 гаруйхан хоногийн дараа буюу 2007 оны 12-р сарын дундуур Ч.Ганзоригийг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлаар томилж байлаа. Ингээд 2013 оны 2-р сар хүртэл таван жил Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлаар ажилласан байдаг. 

Ч.Ганзориг ерөнхий сайд С.Баярын томилгоогоор 2007 онд Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал болмогц С.Баярын байрны хуурай дүү “Жаст”-ын Ш.Батхүү нь Ч.Ганзоригтой гэрээ байгуулж, Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалыг зөөж эхэлсэн. Ингээд болоогүй Ч.Ганзоригийг 2007-2013 онд Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллах хугацаанд Жастын Батхүү Эрдэнэт үйлдвэрийг Өмнөд Африкийн Стандарт банкинд барьцаанд тавьж нийт 110 сая ам. Долларын зээл авсан. Тэр нь хүү, алдангитайгаа 160 сая ам. Доллар болж нэхэгдсэнээр олон нийтэд ил болж байсан түүхтэй. Одоогийн ханшаар 570 гаруй тэрбум төгрөгөөр Эрдэнэт үйлдвэрийг гадаадын банкинд барьцаанд тавьсан гэсэн үг. Энэ хэрэг 2013-2023 он хүртэл бүтэн арван жил шүүх, хяналтын байгуулларгаар шалгагдаж эцэст нь сахарын хүнд өвчтэй “Жаст”-ын Батхүү бүх хэргийг ганцаараа үүрээд “Ганзоригийн гарын үсгийг би хуурамчаар зурсан” гэж гүрийсээр 9 жилийн хорих ял авч хоригдсон. Харин монголчуудыг тэжээдэг ганц үйлдвэрийг маань толгойлж барьцаанд тавьчихсан Ч.Ганзориг гуай 14 сая төгрөгийн торгуулийн ял авч 160 сая ам.долларын хэргээс мултарч байлаа. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.