Ж.ГАНБААТАР НЬ ЗАВХАНД АЛТНЫ , ДОРНОГОВЬ БОЛОН СЭЛЭНГЭ АЙМАГТ ШОХОЙН ЧУЛУУ БОЛОН ТӨМРИЙН ХҮДРИЙН ОРДУУДАД ХУВЬ ЭЗЭМШДЭГ АЖ !!!

УИХГ Ж.Ганбаатар “Гурван гол бааз” ХХК-г 2021 оноос “Камдер” ХХК-аараа дамжуулан эзэмшдэг болсон. “Гурван гол бааз” ХХК-г 2006 оноос хойш ҮХЦ-ийн гишүүн Ц.Нанзаддорж, “Гацуурт”-ын Л.Чинбатын худ буюу Соёлын сайд Ч.Номингийн хадам аав Төмөрбаатарын Ганхуяг нар үүсгэн байгуулж эзэмшиж байгаад 2021 онд Ж.Ганбаатарт шилжүүлжээ.

Илүү ноцтой нь Ц.Нанзаддорж Т.Ганхуяг хоёр одоо “Гурван гол холдинг” ХХК-аараа дамжуулан “Баян айраг эксплорэйшн” ХХК-г эзэмшдэг, энэ компани Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дахь “Баян айраг” алтны уурхайг эзэмшиж ажиллуулдаг. Зургаан удаа цианид алдсан гэж хэвлэлээр хэдэнтээ бичигдэж хууль шүүхдээ тулж байсан ч тус уурхайг зогсоож дөнгөөгүй !!!  

Ж.Ганбаатарын "Камдер" ХХК нь 2017 онд “Олимп орд харш” ХХК-г эзэмшдэг болж, гүйцэтгэх захирлаар нь хүргэн Б.Төгсбаяр нь ажиллаж байгаа. Гэтэл М.Билэгт 2016-2020 онд УИХГ-ээр ажиллаж байхдаа “Олимп орд харш” ХХК-г эзэмшдэг гэж мэдүүлж байжээ. М.Билэгтийн  хүү М.Ганбагана “Мон лаа” ХХК-г саяхныг хүртэл эзэмшиж байсан, одоо тал хувь нь солонгосчуудад очсон. “Монлаа” ХХК нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь “Элстэй” төмрийн хүдрийн орд, “Толгод” шохойн чулууны орд, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь “Номт” төмрийн хүдрийн ордыг тус тус эзэмшдэг. 

Дээрхээс үзвэл “Оргил”-ын Ж.Ганбаатар УИХГ болсноосоо хойш уул уурхайн гурван ч том компанийг хань хамсаатнаараа дамжуулан эзэмшээд зогсохгүй нүүрсний хулгайн хэрэгт гарцаагүй баримтаар ийн холбогддог ч уснаас хуурай гарч чадсан хүмүүсийн нэг бөгөөд МАН-ын гол санхүүжүүлэгчдийн нэг аж. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.