УЛААНБААТАР ХОТЫН ТӨВ БОЛОН БОГД УУЛЫН АМАНД Ж.ГАНБААТАР ГЭР БҮЛЭЭРЭЭ ЭЗЭН СУУЖЭЭ !!!

УИХГ Ж.Ганбаатарын гэр бүлийнхэн буюу эхнэр Б.Хишигжаргал, Охин Г.Хүслэн, ээж Г.Буянтогтох, төрсөн дүү Ж.Нарантуяа нарын хувийн компаниудаараа дамжуулан хотын төв болон Богд хан уулын аманд дараах газруудыг 2059 он хүртэл ашиглах эрхтэйгээр эзэмшиж байна !!!

Үүнд: 

1. УИХГ Ж.Ганбаатарын “Камдер” ХХК СБД-ийн 3-р хороо, хуучнаар “Автобус-“3 баазын 2,5 га газар

2. УИХГ Ж.Ганбаатарын “Камдер” ХХК БЗД-ийн 26-р хороо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойно 2,1 га газар 2059 он хүртэл эзэмших эрхтэй. 

Энэ газар дээр “Энканто таун-1” хотхон, Оргил супермаркет, Энканто спорт цогцолбор барьсан. 

3. Камдер ХХК ХУД-ийн 19-р хороонд 1,7 га газар 2037 он хүртэл эзэмших эрхтэй. Энэ газар дээр Оргил шилтгээн хотхон барьсан. 

4. Камдер ХХК ХУД-ийн 7-р хороонд 7189 м.кв газар 2059 он хүртэл эзэмших эрхтэй. Энэ газар дээр “Энканто оранж таун” цогцолбор хотхон, Оргил супермаркет баригдсан.

5. Камдер ХХК БЗД-ийн 12-р хороонд 4492 м.кв газар 2059 он хүртэл эзэмших эрхтэй. Энэ газар дээр Оргил үйлчилгээний төв баригдсан. 

6. УИХГ Ж.Ганбаатар, түүний ээж Г.Буянтогтох нарын хамтран эзэмшдэг “Грийнхаус сити” ХХК БЗД-ийн 26-р хороо буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Нарны гүүр явах зам дагуу 1,8 га газар 2059 он хүртэл эзэмших эрхтэй.

 Энэ газар дээр “Энканто таун-2” хотхон, Энканто их дэлгүүр байрладаг. 

7. УИХГ Ж.Ганбаатар, түүний ээж Г.Буянтогтох нарын хамтран эзэмшдэг “Сээкл” ХХК СХД-ийн 20-р хороонд 9527 м.кв газар 2059 он хүртэл эзэмших эрхтэй. Энэ газар дээр “Оргил-22 апартмент” цогцолбор хотхон баригдсан. 

8. “Сээкл” ХХК БГД-ийн 13-р хороонд 1183 м.кв газар 2059 он хүртэл эзэмших эрхтэй. 

9. УИХГ  Ж.Ганбаатар түүний эхнэр Б.Хишигжаргал нарын эзэмшдэг “Моннидер” ХХК нь БЗД-ийн 11-р хороонд 8882 м.кв газар 2034 он хүртэл эзэмших эрхтэй. 

10. УИХГ Ж.Ганбаатар түүний төрсөн дүү Ж.Нарантуяа нарын эзэмшдэг “Гурван гол бааз” ХХК ХУД-ийн 4-р хороонд 2,2 га газар эзэмшдэг. Энэ газар дээр амины хаусууд баригдсан. 

 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, түүний эхнэр, охин, дүү, ээж нар хотын төвийн А зэрэглэлийн бүс, цаашлаад Нүхтийн ам гээд аль үнэтэй газар бүрд эзэн суусан нь харагдаж байна. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.