ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛ СҮМОГИЙН ХОЛБООГ ОРХИХООР БОЛЖЭЭ

Ёкозүна асан Хакүхо М.Даваажаргал энэ зургадугаар сарын 9-ний өдөр хэвлэлийн бага хурал хийн сүмогийн холбоог орхиж буйгаа албан ёсоор зарлах аж. Өдгөө 40 настай Хакүхо буюу Миягино оякатагийн сүмогийн холбоог орхиж буй шалтгаан нь түүний дэвжээний ирээдүй аж. Түүний дэвжээ 2024 оны дөрөвдүгээр сард хаагдсан бөгөөд энэ хэргийн гол буруутан нь Хокүсэйхо А.Даваанинж билээ.

А.Даваанинж нь дэвжээнийхээ бөхчүүдийг дарамталж, дээрэлхдэг байсан нь олон удаагийн үйлдлээр нь илэрсэн. Улмаар сүмогийн холбоо хатуу хариуцлага тооцон Миягино дэвжээг хааж, бөхчүүд, дасгалжуулагчдыг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүлсэн .

Тэгвэл Миягино дэвжээний тодорхойгүй ирээдүй Хакүхогийн тэвчээрийг барж, эцэст нь сүмогийн холбоог орхихоор шийдсэн гэнэ.



Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.