ДЭЭДЭХ НЬ СУУДЛАА ОЛОХГҮЙ БОЛ ДООДОХ НЬ ОЛОХГҮЙ ГЭДЭГ НЬ ЭНЭ ҮҮ?

Булган аймгийн Орхон сумын Засаг дарга Х.Ундрахбаяр, Засаг даргын орлогч А.Эрхэмбаяр нар 2025.04.09-10-ийг шилжих шөнө архидан согтуурч байх үедээ хүчингийн хэрэг үйлдсэн болзошгүй байна.  \

Эх сурвалжийн мэдээлснээр, тэд нэр бүхий хоёр эмэгтэйг Улаанбаатар хотоос дуудан авчирч, Булган аймгийн "Амар" зочид буудалд хамт зугаацах үеэрээ хүчиндсэн гэх. Хэргийн хохирогч гэгдэх хоёр эмэгтэй нь өөрсдөө цагдаад гомдол гаргаж, дээрх хоёр албан тушаалтныг аймгийн цагдаагийн газраас хорьж, мэдүүлэг авсан байна. 

Гэхдээ Х.Ундрахбаяр, А.Эрхэмбаяр нарыг өнөө өглөө цагдаагаас суллажээ. Эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн нь шүүх эмнэлгийн шинжилгээ, хохирогч охидын мэдүүлгээр нотлогдсон гэх ч, тэднийг хэний нөлөөгөөр сулласан нь “сонирхол” татаж байна. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.