СЭЛЭНГЭ АЙМГААР ДАЛАЙН БАТБАЯР ЭРХЭМ МӨНГӨ ТАРААЖ ЯВАА АЖ

УИХ-ын гишүүн Далайн Батбаяр Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын даргад нэр дэвшихээр бэлтгэж байгаа гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж эхэллээ.Уул уурхайн баялгаас төрсөн тэрбумтан төрийн ордонд түшээдийн суудалд дархлагдан сууж буй  эрхэм гишүүний гэр бүлийнх нь хамаарал бүхий “Монгол Чех Металл” гэх жоншны уурхай нь хятад ажилчдыг хууль бусаар оруулж ирж орогнуулдаг мэдээлэл нийтэд хэдийнээ ил болсон.Хамгийн ноцтой нь Стратегийн орд газрыг гэр бүлээрээ эзэмшиж, олборлож, гадагш зөөж буй явдал юм.Тэгвэл Ардчилсан нам шинэчилсэн дүрмийн дагуу гуравдугаар сарын 10-наас хойш сумдын үүрийн хурал, сумын намын хороо, аймгийн намын хороо, улмаар Үндэсний бодлогын хорооны шат дамжлагаар удирдах албан тушаалтнуудаа сонгох журам үйлчилж байгаа. Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн намын даргын сонгууль дотоод өрсөлдөөнийг идэвхжүүлээд байгаа гэх.Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, нэр дэвшихээр зэхэж буй улс төрчид дэмжлэг авахын тулд идэвхтэй уулзалт, зохион байгуулалт хийж эхэлсэн гэх яриа намын гишүүдийн дунд гарчээ. Хууль зөрчсөн, мөнгө тараасан гэх мэдээлэл чих дэлсээд авлаа. Иймд холбогдох байгууллагууд болон намын удирдлага ил тод байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэсэн хүлээлт бий. Аймгийн намын даргын албан тушаал нь зөвхөн орон нутгийн хэмжээний асуудал биш. Улсын хэмжээний сонгууль, бодлогын нөлөөлөлтэй, намын дотоод нөлөөллийн чухал цэг гэж улс төр судлаачид үздэг. Тиймээс энэ суудалд хэн очих нь цаашдын улс төрийн өрнөлд нөлөөлөх магадлалтай. Эндээс нэг асуулт урган гарч байна. Аймгийн намын даргын албан тушаалын төлөөх өрсөлдөөн нь намын бодлого, үзэл баримтлалын өрсөлдөөн үү? Эсвэл ирээдүйн улс төрийн байр суурь, нөлөөллийн төлөөх стратегийн алхам уу? Нам дотоод сонгуулиа хэрхэн ил тод, шударга зохион байгуулах нь зөвхөн нэг нэр дэвшигчийн асуудал биш. Энэ нь намын нэр хүнд, олон нийтийн итгэлтэй шууд холбоотой билээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.