ЖООМ, БЯСАА ХӨЛХСӨН “СҮНДЭ ГҮГ БАБ”

Циркийн урд байрлах олон жил үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй “Сүндэ Гүг Баб” нэртэй корей ресторан жоом, бясаа хөлхсөн орчинд хоол үйлчилгээ явуулж байна гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархжээ.


 

 Иргэдийн хэлж буйгаар, тус ресторанаас жоом ил гарч ирсэн бичлэг ил болсон бөгөөд үйлчлүүлэгч бүр бараг л “жоом, бяфсаа”-тай хамт хооллодог гэх гомдол нэг бус удаа гарсан байна. Харин уг асуудлыг хорооны засаг дарга анхааруулж, шаардлага хүргүүлэхэд “хуучин байрны нэг давхар шүү дээ, яахав дээ” хэмээн үл тоон ханддаг тухай мэдээлэл ч гарчээ. 40 жилийн настай байшингийн нэг давхарт жоом, бясаа тэжээх шахам орчинд үйлчилгээ үзүүлж буй ийм байгууллагад Мэргэжлийн хяналтын газар үнэхээр ажилладаг уу гэдэг асуулт олон нийтэд төрж байна. Бүр цаашлаад, асуудал ил болохын хэрээр “Сүндэ Гүг Баб”-ын зүгээс бичлэгийг устгах, мэдээллийг ил болгосон иргэнтэй ирж уулз, яагаад тараасан юм хэмээн сүрдүүлэх маягийн үйлдэл гаргаж байгаа гэх эх сурвалжууд байна. Төрийн хяналтын байгууллага, орон нутгийн удирдлагууд ийм эрүүл ахуйн ноцтой зөрчилд нүд аньж, чих дүлий байсаар байх уу?

 “Жоом, бясаа”-ны хамт хооллодог нийтийн хоолны газар ажиллаж болох уу гэдгийг одоо Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Сонгинохайрхан дүүргийн холбогдох байгууллагууд тодорхой хариулах цаг иржээ.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.