ХҮН ДАЙРЧ АМИНД НЬ ХҮРСЭН Д.ЭРДЭНЭБААТАР ДАРГА АЖЛАА ХИЙСЭЭР БАЙНА

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг дарга Д.Эрдэнэбаатар албаны машинтайгаа зам тээврийн ноцтой осол гаргаж, хүний аминд хүрсэн ч өнөөдрийг хүртэл ажлаа хээв нэг хийсээр байна.

 

Эх сурвалжийн мэдээллээр 2025 оны наймдугаар сарын 7-ны өдөр Даргын хэрэглэдэг “Прадо 150” маркын албаны автомашин 68 настай эмэгтэй иргэн “Ө”-ийг мөргөж, газар дээр нь амь насыг нь хохироосон байна.

 

Гэвч хоёр сар гаруй хугацаа өнгөрсөн ч уг хэрэгт холбогдуулан Д.Эрдэнэбаатарыг нэг ч удаа байцаагаагүй, шалгалтын ажиллагаа ч эхлээгүй байгаа нь иргэдийн дургүйцлийг төрүүлж байна.

 

Албаны машин, төрийн шатахуунаар сэлгүүцэж яваад иргэнийг дайрч амь насыг нь хохироосон хэргийг хэн, ямар шалтгаанаар дарагдуулж, “дарга” хэвээр үлдээв?

 

Энэ хэрэгт хууль хяналтын байгууллагууд яагаад дуугүй байна вэ?

Хэнтий аймгийн удирдлагууд, холбогдох байгууллагууд энэ асуудалд тодорхой хариулт өгөх үүрэгтэй.

 

Манай сайт уг хэргийг цаашид нарийвчлан сурвалжилж, иргэдэд үнэн бодит мэдээлэл хүргэх болно.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.