“АЭРО МОНГОЛИА” ХХК АЛБАН ЁСООР ОЛОН УЛСЫН АГААРЫН ТЭЭВРИЙН ХОЛБОО (IATA)-НЫ ГИШҮҮНЭЭР ЭЛСЛЭЭ

“Аэро Монголиа” ХХК 2024 оны 09 дүгээр сарын 09-13-ны өдрүүдэд IATA-ны IOSA (Нислэгийн үйл ажиллагааны аюулгүй байдлын аудит) аудитад хамрагдаж, 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тухайн аудит шалгалтын үр дүнгээ баталгаажуулж, албан ёсны гишүүн болсон байна.
IATA нь дэлхийн 120 орны 360 гаруй агаарын тээвэрлэгчдийг нэгтгэдэг бөгөөд салбарын аюулгүй ажиллагаа, санхүү, үйл ажиллагааны стандартыг хөгжүүлж, зохицуулдаг байгууллага юм.
IATA-д элсэхэд агаарын тээвэрлэгчид дараах шалгуур үзүүлэлтүүд шаардлагатай байдаг. Үүнд:
•    Үндэсний болон олон улсын зохицуулалтын шаардлагыг бүрэн хангасан байх
•    Агаарын тээврийн аюулгүй ажиллагааны өндөр стандарттай байх
•    Санхүүгийн хувьд тогтвортой байх
•    Үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, хэрэглэгчийн туршлагаар үнэлэгдэх
Тус олон улсын байгууллагын гишүүн болсон нь Монгол Улсын иргэний нисэхийн салбарын өрсөлдөх чадвар, нэр хүндийг олон улсын түвшинд ахиулж буй чухал үйл явдал бөгөөд цаашид нислэгийн аюулгүй байдал, үйл ажиллагааны тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулах юм.
Иргэний нисэхийн ерөнхий газраас Либералчлалын бодлогын хүрээнд Монголын агаарын тээвэрлэгчдийг олон улсын стандарт, шилдэг туршлагыг хэрэгжүүлэн хөгжихөд бодлогын түвшинд дэмжлэг үзүүлж, салбарын тогтвортой өсөлтийг ханган ажиллаж байна. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.