"ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ" ТӨХХК-ИЙН УДИРДЛАГУУД ТУРШЛАГА СОЛИЛЦОВ

📌"Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн Хамтын ажиллагааны газраас "Юнител Групп"-тэй хамтран зохион байгуулсан "Show & Share" воркшопд тус компанийн газар, албаны дарга нар хамрагдаж, туршлага солилцов. 
📌Компанийн хамтын ажиллагааны хүрээнд "Юнител Групп" өөрсдийн үйл ажиллагаандаа амжилттай хэрэгжүүлсэн туршлагаа хуваалцан, техник, технологийн туршилтын "SHOW ROOM" "TEST AND TRY ROOM"-ээ танилцуулан, бүтцээ шинэчилж, процессоо сайжруулснаар гарсан эерэг өөрчлөлтүүд, тулгарсан бэрхшээл, шийдлүүдийн талаар тус группийн ТУЗ-ын дарга Р.Ганболд танилцууллаа.
📌Тус воркшопоор олж авсан мэдлэг, мэдээллийг хуваалцах, сайн туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломжийг нэмж судлан, шинэ санаа санаачилга гаргах боломж бүрдэж байгаагаас гадна цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хөгжүүлэх боломж нээгдэж байгаа юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.