ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Энхзориг болон Иргэний нисэхийн ерөнхий газрын Агаарын навигацийн хяналтын хэлтсийн дарга, Иргэний нисэхийн хяналтын ахлах байцаагч П.Ганбаатар ахлагчтай ажлын хэсэг төлөвлөгөөт хяналт, шалгалт болон ИНД-175 “Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт” дүрмийн дагуу олгогдсон гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгах аудит шалгалтын хүрээнд уулзалт зохион байгуулав.
✅Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын баталсан 2026 оны хяналт, шалгалтын төлөвлөгөөний дагуу 2026 оны 03 дугаар сарын 23-наас 04 дүгээр сарын 02-ны өдрүүдэд тус компанийн харьяа Нислэгийн журам зохиолт, шалгалтын нислэгийн албаны шалгалтын нислэгийн хэсгийн Ерөнхий заавар болон холбогдох журам, дүрмийн хэрэгжилтэд хийсэн хяналт, шалгалтын урьдчилсан дүгнэлтийг ажлын хэсгээс танилцууллаа.
✅Мөн “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн ИНД-175 дүрмийн хүрээнд олгогдсон гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгах аудит шалгалтыг 2026 оны 04 дүгээр сарын 03-наас 04 дүгээр сарын 09-ний өдрүүдэд зохион байгуулах ажлын удирдамжийг танилцуулж, шалгалтын үр дүнд ажлын хэсгээс нэгтгэсэн тайлан, дүгнэлт гаргахаар боллоо.
✅Түүнчлэн Олон улсын иргэний нисэхийн байгууллагын аудит шалгалтад бэлтгэх ажлын хүрээнд санал солилцож, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхээр харилцан тохиролцов.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.