ГАМШГИЙН АЮУЛЫН ТУХАЙ ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДАДЛАГА СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК болон төвийн салбар нэгж, орон нутгийн нисэх буудлын ажилтнууд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулилтад бэлэн байдлыг хангаж, 2026 оны 03 дугаар сарын 26-ны пүрэв гарагийн 16:00 цагт  дуут дохио дуугарах үеэр мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу 575 ажилтан оролцлоо. 
Энэхүү дадлага, сургуулилт нь гамшгийн үеийн бэлэн байдлыг хангуулах, нийт ажилтны гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах мэдлэг эзэмшүүлэхэд дадлага болохын зэрэгцээ “Буянт-Ухаа” олон нисэх буудлын зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдлыг шалгалаа. Энэ үеэр “Мөрөн” нисэх буудлын галын бүлгийн ахлагч Б.Цасчихэр нисэх буудлынхаа нийт ажилтанд "Газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагаа", Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх, дуут дохиогоор хэрхэн ажиллах, гамшгаас хамгаалах төлөвлөгөө, мэргэжлийн ангийн бүлэг тус бүрийн ажил үүргийн хуваарийг танилцуулах сургалт зохион байгууллаа.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.