ХАРШЛЫН ӨВЧНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, СОРИЛ ХИЙВ

“ИНҮТ” ТӨХХК-ийн Хамтын ажиллагааны газраас зохион байгуулдаг “Мэдээллийн цаг”-аар "Харшлын өвчний тухай, хүнсний болон ургамлын харшил" сэдвээр харшлын ринит АУ доктор харшлын эмч С.Байгалмаа, Арьс хатгах сорил поликлиникийн ахлах сувилагч Н.Оюунзул нар мэдээлэл өглөө. 


2024 онд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан Иргэний нисэхийн үндэсний төвийн нийт 1200 ажилтнаас 584 хүн буюу 49 хувь нь харшилтай гарсан ба нэг болон хэд хэдэн харшил давхар илэрсэн 826 харшлын өгүүлэмж бүртгэгдсэн байна. Үүнээс хамгийн их нь тоос, тоосонцорын харшилтай 281 хүн буюу 34 хувь, ургамлын харшилтай 219 хүн буюу 27 хувь, хүнс болон хүнсний бүтээгдэхүүний харшилтай 117 хүн буюу 14 хувь байна гэсэн судалгаа гарчээ. 


Тиймээс улирлын харшил ид эхлэх үеэс өмнө хамт олондоо мэдээлэл өгч, шинжилгээнд хамрах боломж олгох үүднээс “Мэдээллийн цаг”-ийн энэ удаагийн дугаарт харшлын сэдвийг сонгосон байна. 


“ИНҮТ” ТӨХХК-ийн ажилтнууд харшлын талаар мэдээлэл авч, сонирхсон асуултдаа хариулт авсан бөгөөд 30 гаруй хүн харшлын сорил өгчээ. Уригдаж ирсэн эмч нар үзлэг, зөвлөгөө өгөхийн зэрэгцээ харшлын сорилдоо 20 хувийн хөнгөлөлт үзүүлсэн байна.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.