"PANS-OPS REFRESHER AND RECURRENT (AMD. 10)" СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Нисэхийн сургалтын төв нь Бүгд Найрамдах Чех Улсын "Aalronav s.r.o" нисэхийн байгууллагатай хамтран 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 04 дүгээр сарын 03-ны өдрүүдэд Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Doc 8168 VOL II (PANS-OPS) баримт бичгийн сүүлийн үеийн нэмэлт өөрчлөлтүүдийн "PANS-OPS Refresher and Recurrent (Amd. 10)" сургалтыг амжилттай зохион байгууллаа.
✅Энэхүү сургалтаар нислэгийн журам зохиолтын инженерүүдийн мэргэжлийн ур чадварыг тогтвортой хадгалах,  өмнө сурсан мэдлэгийг бататгах, шинээр нэвтэрч буй техник аргачлал Visual Segment Surface болон OCS-ийн босоо хавтгайн тооцоолол, налуугийн зөрүүг тооцох аргачлалд суралцах, ICAO-ийн DOC 8168 VOL II-ын 8, 9 болон 10 дугаар нэмэлт өөрчлөлтүүдийг практикт хэрхэн нэвтрүүлэх, аюулгүй ажиллагааны стандартыг хангах зорилготой олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг цаг алдалгүй дагаж мөрдөх, хэрэглэлийн нислэгийн журам зохиолтод ашиглах зэрэг ур чадварыг эзэмшсэн. 
Сургалтын явцад оролцогчид бодит өгөгдөл дээр үндэслэн журам зохиолтын дасгал ажлуудыг гүйцэтгэлээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.