НЭГҮҮН МЭДЭЭ
Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар “Зүрх судасны үндэсний төв” байгуулахтай холбоотой Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр 16 цаг 11 минутад эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хамтарсан хуралдааныг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн даргалсан бөгөөд хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх, эсэх асуудлыг хэлэлцэв. Хэлэлцээрийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2 дугаар зүйлд “Зүрх судасны үндэсний төвийг төрөлжүүлэн байгуулна” гэж, Монгол Улсын Хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний 3 дугаар зүйлд “Зүрх, судасны үндэсний төвийг барих” гэж тус тус заасныг сайд танилцуулгадаа онцлоод уг төслийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 34.9 сая ам.долларын зээл болон Люксембургийн Их Гүнт Улсаас олгох 22.5 сая евро /26.4 сая ам.доллар/-ийн буцалтгүй тусламжийн хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөн, хэлэлцээрийг хийгээд байна гэв. Уг хэлэлцээр нь Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу Монгол Улсын Их Хурлаар заавал соёрхон батлагдах гэрээ аж. Зээлийн баталгаат овернайт санхүүжилтийн хүү (SOFR) дээр 1.6 хувийн нэмэгдэлтэй, 18 жилийн хугацаанд эргэн төлөгдөх, үүнээс дөрвөн жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм байна. Төсөл хэрэгжсэнээр зүрх судасны эмнэлгийн 120 ортой тусгай зориулалтын барилгыг шинээр барьж, тоног төхөөрөмжөөр бүрэн ханган ашиглалтад оруулах төдийгүй зүрх судасны төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлж, жил бүр өсөн нэмэгдэж байгаа зүрх судасны өвчлөл, нас баралтын хэмжээг бууруулах ач холбогдолтойг Сангийн сайд танилцуулгадаа онцолсон. Дараа нь Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат танилцуулав. Байнгын хороо 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцээд Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Дав.Цогтбаатар, Ч.Номин, Дам.Цогтбаатар, Д.Батбаяр, Б.Заяабал, Х.Ганхуяг, Ж.Баясгалан, Ж.Батжаргал, Н.Алтанхуяг, С.Эрдэнэбат, Ц.Даваасүрэн нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хэрэгтэйг ойлгож байгаа ч 120 ортой эмнэлгийг 34.9 сая ам.доллароор барих нь үндэслэлтэй эсэх, холбогдох тооцоо, судалгаа сайтар хийснийг лавлав. Сангийн сайд Б.Жавхлан хариултдаа, 1990 оноос хойш эрүүл мэндийн салбарт хэрэгжих гэж байгаа хамгийн үр дүнтэй хэлэлцээр нь энэ төсөл юм. Нийтдээ 57 сая еврогийн төслийн 40 хувь нь буцалтгүй тусламжаар хэрэгжих холимог санхүүжилттэйг тодотгов. Мөн Люксембургийн Их Гүнт Улсаас нийтдээ найман удаагийн буцалтгүй тусламжийн хүрээнд төслүүд хэрэгжүүлсний тав нь Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх судасны чиглэлээр эмч, эмнэлгийн ажилтнуудыг бэлтгэх, тоног төхөөрөмжөөр хангах гээд нийтдээ 40 гаруй сая еврогийн төсөл хэрэгжсэн байдаг. Иймд тус улсаас өмнөх төслүүд нь амжилттай хэрэгжсэн тул итгэл төрж, дахин буцалтгүй тусламж үзүүлж, уг эмнэлэгт хэрэгжүүлэх төслөө бүрэн дуусгахаар болсон гэлээ. Харин Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнгөрсөн 10 жилийн хугацаанд гадны хөрөнгө оруулалт, зээл тусламжаар барьсан бүх эмнэлгүүдийн сайн, муу туршлагад тулгуурлан техник эдийн засгийн үндэслэлийг хийсэн гэсэн нэмэлт тайлбарыг өгөв. Мөн эмнэлгийн барилга гурван жилийн хугацаанд баригдах бөгөөд үргэлжлүүлэн үйл ажиллагааг нь хэвийн болгох, чадавхжуулах, бэхжүүлэх ажил нь хоёр жил, нийтдээ таван жилийн хугацаанд төсөл хэрэгжих юм гэлээ. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар хувийн хэвшлийнхэн зураг төслөө хийгээд, хөрөнгөө гаргаад барилга барих гэхээр зөвшөөрлөө авч чадахгүй гацаанд орох асуудал багагүй байгаа тул төсөл хэрэгжиж, эмнэлэг барих явцад холбогдох зөвшөөрлүүдийг нийслэлийн төрийн байгууллагууд өгөхгүй удааснаас хугацаа алдах вий хэмээн болгоомжлов. 2022 онд төслийг хэрэгжүүлэхтэй холбогдох 15 төрлийн тусгай зөвшөөрлийг гаргуулж, Барилгын хөгжлийн төвөөр баталгаажуулсан. Тухайлбал, зураг төсөв, ажлын зураг, газрын сонголтоо хийсний зэрэгцээ эрсдэлийн менежментийн зөвлөх баг авсан гэдгийг Эрүүл мэндийн сайд хариултдаа тодотгов. Түүнчлэн төсөл дэмжигдэж, Улсын Их Хурлаар соёрхон батлагдвал сонгон шалгаруулалт зарлаад барилгын ажил эхлэхэд бэлэн гэлээ. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ч.Номин Монгол Улсын хэмжээнд хавдрын өвчнөөр нас барагсдын тоо өндөр байгаа ч зүрх, судасны өвчнөөр нас барж буй хүмүүсийн тоо үүнээс 20 гаруй хувиар илүү байна хэмээн судалгаанд тэмдэглэснийг дурдаад энэхүү төслийг яаралтай хийж, хэрэгжүүлэх нь зүйтэй гэв. Мөн тэрбээр буцалтгүй тусламжаар авах тоног төхөөрөмжид өөрчлөлт оруулах, орчин үеийн дэвшилтэд, шинэлэг тоног төхөөрөмжийг сонгох боломж бий эсэхийг лавлалаа. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн буцалтгүй тусламжийн хүрээнд зөвхөн тоног төхөөрөмж авах биш, тэдгээрийг суурьшуулах, ашиглалтыг хэвийн болгох хүртэл эмч, ажилтнуудыг бэлтгэх, сургах үйл ажиллагаа хамаарна гээд төсөл хэрэгжиж, тоног төхөөрөмжөө авах үед орчин үеийн дэвшилтэд технологиос нэвтрүүлж болно гэв. Улсын Их Хурлын гишүүн Дам.Цогтбаатар энэхүү төслийг хэрэгжүүлснээр цаашлаад зүрх, судасны чиглэлийн сургалт судалгааны томоохон төв болгох хэтийн зорилго, чадавх байгаа эсэхийг тодруулахад Эрүүл мэндийн сайд, төсөл хэрэгжсэнээр зөвхөн Монгол Улсдаа биш бүсийн томоохон төв болох бүрэн боломжтой гэж байлаа. Мөн тэрбээр зүрх, судасны чиглэлийн олон эмнэлэг, төвүүдэд хийж чаддаггүй эмчилгээг Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх, судасны эмч нарын баг хийж байгаа төдийгүй Монголынхоо бусад эмнэлгийн эмч нарыг сургаж бэлтгэж байна. Гадны улсын иргэд ч тус эмнэлгийг зорин ирж, эмчлүүлдэг болсон гэж байлаа. Ингээд "Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгоё" гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 67.6 хувь нь дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв

Польш-Монголын парламентын бүлгийн дарга, гишүүдтэй УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан уулзлаа

Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн, парламент дахь Польш-Монголын парламентын бүлгийн дарга, Төлөөлөгчдийн тэргүүн Станислав Горчыца тэргүүтэй төлөөлөгчдийн албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан зочид төлөөлөгчидтэй өнөөдөр (2025.09.30) уулзаж, санал солилцлоо. Тэрбээр эртнээс харилцаатай манай хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж, иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүрсэн явдалд талархаж байгаагаа илэрхийллээ. Польш Улсын Сеймийн гишүүн, Польш-Монголын парламентын бүлгийн дарга, Төлөөлөгчдийн тэргүүн Станислав Горчыца , Монгол Улс дахь айлчлалын хүрээнд холбогдох яамдын сайдуудтай уулзахаар товлосноо танилцуулаад, Улаанбаатар хот шиг ийм их хурдтай барилгажилт явагдаж байгаа хоттой урьд өмнө таарч байгаагүй гэв. Аливаа улс орны хөгжил, хөгжиж буй үзүүлэлтийг барилгын крануудаар хэмждэг жишигтэйг Польш Улсын Сеймийн гишүүн, Польш-Монголын парламентын бүлгийн дэд дарга Марэк Жонса онцлов. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, хоёр улсын Засгийн газар хооронд 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан хэлэлцээрийн хүрээнд 14 томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгаагаас барилгын салбарын зарим гүйцэтгэлийг энэ онд багтаан дуусгах чиглэл өгсөн. Польш улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Увс, Завхан, Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод аймагт цэвэрлэх байгууламж барих төслийг эхлүүлсн ээс зөвхөн Дорнод аймгийн хэрэгжээгүй үлдсэн нь асуудал дагуулж байна хэмээн танилцууллаа. Тэрбээр, энэ ажлын гүйцэтгэгчээр БНПУ-ын " Мелиорекс" ХХК шалгарч, гэрээ байгуулан эхний санхүүжилтээ авсан боловч ажил гүйцэтгээгүй. Яамны зүгээс ихэд хүлээцтэй хандаж ирсэн ч цаашид амжилттай хэрэгжсэн бусад хөтөлбөрийг тайлагнах, хоёр улсын хооронд нөхцөлт зээлийн гэрээг сунгахад саад учруулж болзошгүй. Иймд хоёр улсын найрсаг харилцааг хэвээр хадгалж, асуудлыг анхааралдаа авч, дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Польш Улсын Сеймийн гишүүн, Польш-Монголын парламентын бүлгийн дэд дарга Марэк Жонса, уг асуудалд манай хоёр улсын гадаад харилцааны яам, элчин сайд нар анхаарал хандуулж ажиллах болно гэдгийг илэрхийллээ. Уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн, Парламент дахь Польш-Монголын парламентын бүлгийн гишүүн Эва Колоджией, Бүгд Найрамдах Польш Улсын Сенатын гишүүн, Парламент дахь Польш-Монголын парламентын бүлгийн гишүүн Кажимеж Клэйна, Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Оюундарь, Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад харилцааны яамны Олон талт харилцааны газрын захирал Агата Дуда-Плоника болон Польш Улсын Сеймийн Тамгын газар, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, яамдын төлөөлөл байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Монгол, Польш хоёр улсын парламентын бүлгүүд хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал солилцлоо

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, бүлгийн гишүүдийн хамт өнөөдөр (2025.09.30) Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн Станислав Горчыца тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Польш-Монголын парламентын бүлгийн гишүүд хамгийн сүүлд 2018 онд манай улсад айлчилснаас хойш талууд ийнхүү өргөн бүрэлдэхүүнтэй уулзаж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 75 жилийн ойн хүрээнд төрийн тэргүүн нар харилцааг Иж бүрэн түншлэлд хүргэж, ирэх таван жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг нарийвчлан тогтсоны дагуу цаашдын бодит өгөөж, үр дүнг эрэлхийлэн ажиллаж байна хэмээлээ. Түүнчлэн эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, технологи зэрэг хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн хүрээнд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгүүд, улс төрийн яриа хэлэлцээг бодитоор хэрэгжүүлж, ажил хэрэг болгоход парламентын бүлгүүд хоорондын хамтын ажиллагаа чухал түлхэц болох учиртайг тодотголоо. Ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц томоохон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа онцлов. Энэ хүрээнд хоёр улсын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын хуралдааныг түүхт ойн хүрээнд товлох талаар санал солилцсон юм. Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн, парламент дахь Польш-Монголын бүлгийн дарга Станислав Горчыца найрсаг дотно угтан авсан бүлгийн гишүүдэд талархал илэрхийлээд Монгол Улсын Их Хурал, Польшийн Сеймийн хамтын ажиллагаа тэртээ 1989 оноос эхлэлтэйг онцоллоо. Тэрбээр, өнгөрсөн хугацаанд хууль тогтоох байгууллага хооронд хэрэгжсэн албан айлчлал, яриа хэлэлцээний түүхэн товчоог сөхөөд, цаашид давтамжийг ойртуулж, парламентын бүлгүүд хоорондын уулзалтыг хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулах саналыг дэвшүүлсэн юм. Уулзалтын үеэр талууд Засгийн газар хооронд байгуулсан нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн болон цаашдын зорилтот ажлуудын талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Уг хэлэлцээрийн хүрээнд одоогоор таван аймагт ус цэвэршүүлэх байгууламж барих, онцгой байдал болон яаралтай түргэн тусламжийн зориулалт бүхий тоног төхөөрөмжийн төслүүд амжилттай үргэлжилж байгаа бөгөөд Орхон аймагт хэрэгжүүлж буй хатуу хог хаягдлыг боловсруулах үйлдвэрийн явцтай парламентын бүлгийн гишүүд биечлэн танилцахаар төлөвлөж байгаа юм. УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дэд дарга Б.Заяабал, хоёр улсын олон талт харилцаа улам бүр өргөжин тэлж байгаад баяртай байна гээд Польш Улсын аж үйлдвэржсэн туршлага, эдийн засгаа төрөлжүүлсэн бодлогын шийдлүүдээс харилцан суралцах хүсэлтэй байгаагаа уламжлав. Харин УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц хэлэхдээ, тус улс эдийн засгийн реформыг амжилттай хэрэгжүүлснээр өдгөө нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр үсрэнгүй урагшилж, аж үйлдвэрлэлд суурилсан эдийн засгийн өсөлтийг бий болгож чадсаныг онцоллоо. Уулзалтад оролцогчид төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулж, үр өгөөжийг нэмэгдүүлсэн тус улсын сайн туршлагыг тодотгохын зэрэгцээ ашигт малтмал, уул уурхайн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар нээлттэй санал солилцохоор тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Монгол, Лаосын парламентын бүлгүүд хоёр орны хууль тогтоох түвшин дэх харилцаа, хамтын ажиллагааг хадгалж, өргөжүүлэхээ илэрхийлэв

Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний ассамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн дарга Вонгсак Пантавонг тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад 2025 оны 09 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 05-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Д.Жаргалсайхан, Монгол Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дэд дарга Б.Пунсалмаа, Монгол Улсын Их Хурлын гишүүн, бүлгийн гишүүн С.Зулпхар, С.Одонтуяа, Р.Сэддорж нар өнөөдөр (2025.09.30) зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол-Лаосын парламентын б үлгийн дарга Д.Жаргалсайхан зочдыг манай оронд айлчилж ирсэнд талархал илэрхийлээд, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагуудын найрамдлын бүлгийн уулзалт нь хоёр улс дипломат харилцаа тогтоосны 63 жилийн түүх, Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа байгуулсны 44 дэх жилийн ойн дээр болж байгаад, урьд өмнөх өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалуудын үр дүнг хадгалж, парламент хоорондын хамтын ажиллагааг ахиулахад хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэв. Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний ассамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн дарга Вонгсак Пантавонг үзэсгэлэнт Монгол орондоо урьсан явдалд парламентын бүлэгт талархахын зэрэгцээ ирэх оны эхээр бүлгийн дарга болон гишүүдийг Лаос улсад айлчлан ирэхийг урив. Тэрбээр, Лаос Ард Улс Ковид-19 цар тахлын хор уршгаар эдийн засгийн сорилттой тулгарсан ч хүчин чармайлт гаргасны үр дүнд эдийн засгийн өсөлтөө тогтвортой нэмэгдүүлж эхэлсэн. Цаашид улам өсгөх төлөвлөгөөтэй. Үүнд Транс-Азийн төмөр замын нэгээхэн хэсэг буюу БНХАУ-тай холбогдсон төмөр замын бүтээн байгуулалт сайнаар нөлөөлнө. Өндөр хурдны галт тэргээр бараа таваар тээвэрлэх, улс хоорондын зам тээврийн сүлжээ хөгжил авчирна. Үүнд танай улс хамтрах боломжтой. Хэдийгээр манай хоёр улс 60 гаруй жилийн түүхтэй найрсаг харилцаатай ч зам тээврийн асуудлаас шалтгаалсан бэрхшээл үүсдэг. Цаашид үүнийг арилгах шаардлагатай. Хоёр орны хууль тогтоох байгууллагуудын хувьд өмнөх найрсаг харилцааг хадгалж, нэгнээ дэмжиж ажиллах, олон улсын түвшинд харилцан дэмжих бодлого баримтлах саналтай байна хэмээн онцлон тэмдэглэсэн юм. Ноён Вонгсак Пантавонг, Лаос Ард Улс 2025 онд Үндсэн хуулиа шинэчилж, Засгийн газрын 17 яамыг 13 болгон цомхотгохоор болсон. Үндэсний ассамблей 164 гишүүнтэй. Гишүүдийн 21,9 хувь нь буюу 34 эмэгтэй. Хууль батлах, өөрчлөлт оруулах, улс орны эдийн засаг, нийгмийн төлөвлөгөө батлах, шүүх засаглалын үйл ажиллагааг төлөвлөх, Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих гэсэн гурван үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах эрх, үүрэг нь гагцхүү Үндэсний ассамблейд хадгалагддаг. Ирэх онд 10 дахь удаагийн сонгуулийг орон нутгийн сонгуультай хамтатган явуулна. Лаос Ард Улс тусгаар тогтнолоо тунхагласны 50 жилийн ойг 12 дугаар сарын 25-ны өдөр тохиож байгаа хэмээн танилцууллаа. Найрамдлын билэг тэмдэг болгож “Монгол-Лаос найрамдал” эмнэлгийг Сиенгхуан мужид байгуулж, нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажиллуулан, Лаос эмч нарыг чадавхжуулсан явдалд талархдаг гэлээ. Энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн гишүүн, Салаван мужийн иргэдийн хурлын дарга Сихенг Хомсумбат, Үндэсний Ассамблейн гишүүн, Эдийн засаг, технологи, байгаль орчны байнгын хорооны орлогч дарга Каммуан Сумсихапаняа, Үндэсний Ассамблей дахь парламентын хоёр талын харилцааны газрын дэд дарга Ниткео Камми, Үндэсний Ассамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн даргын туслах Сайпон Кампенгсай нар багтаж, мөн бизнес, хувийн хэвшлийн салбарын төлөөлөл дагалдан явааг танилцууллаа. Хоёр улсын парламентуудын бүлгийн уулзалтад БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хунгээв Сугсавад, БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга Манномэг Сулифон, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын төлөөлөл байлцав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

"РАПИД ХУРД" ХОРООЛЛЫН ЗҮҮН ТАЛААС УРАГШ "РИВЕР ГАРДЕН" ХОТХОН РУУ ХОЁР ЭГНЭЭ БҮХИЙ ХОЛБООС АВТО ЗАМ БАРИНА

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, "Рапид Хурд" хорооллын зүүн талд "Хүннү 2222" хороолол болон "Ривер гарден" хотхон руу чиглэсэн хоёр эгнээ бүхий холбоос авто зам барина. Тус авто замыг ашиглалтад оруулснаар Махатма Гандигийн гудамжнаас урагш Нийслэл хүрээ өргөн чөлөө хүртэл саадгүй зорчих, төв замын ачааллаас хуваалцах боломж бүрдэх юм. Энэ хүрээнд авто замын трасст өртсөн хотхон, хорооллын СӨХ-д болон ААН-үүдтэй зөвшилцөөд байна. Энэ талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Тухайн орчимд оргил ачааллын үеэр маш их түгжрэл үүсдэг. Иймд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу нийтийн эрх ашгийг хангах зорилгоор "Рапид хурд" хороолол - "Орчид парк" - "Хүннү 2222" хороолол - "Ривер гарден" хотхон хүртэл хоёр эгнээ бүхий холбоос авто зам барина. Өнөөдрийн байдлаар тус холбоос замд өртөж буй хотхон, хорооллын сууц өмчлөгчдийн холбоодтой зөвшилцсөн. Мөн авто зам барихтай холбоотойгоор хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс ерөнхий боловсролын 130 дугаар сургууль орчимд стандартын дагуу хурд сааруулагчийг байршуулна” гэв.

ЭЗБХ: Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжиж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчлөв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.09.29) хуралдаан гишүүдийн 56.3 хувийн ирцтэйгээр 17 цаг 17 минутад эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэхээр тогтов. Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхөөр хэлэлцэж, энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн танилцуулав. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөнд Зүрх судасны үндэсний төвийг байгуулахаар тусгасан. Энэ хүрээнд Засгийн газар Зүрх судасны үндэсний төв байгуулах төслийг Е вропын сэргээн босголт, хөгжлийн банкны 34 . 9 сая ам.долларын зээл болон Люксембургийн Их Гүнт улсаас олгох 22 .5 сая евро буюу 26 . 4 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөн хэлэлцээр хийхээр болсон байна. Е вропын сэргээн босголт, хөгжлийн банкнаас санал болгож буй зээлийн хөрөнгө нь баталгаат овернайт санхүүжилтийн хувьсах хүү (SOFR) дээр 1.6 хувийн нэмэгдэлтэй, 4 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 18 жилийн хугацаатай гэлээ. Тө слийн хүрээнд 120 ортой тусгай зориулалтын зүрх судасны эмнэлгийн барилгыг шинээр барьж , тоног төхөөрөмжөөр бүрэн ханган ашиглалтад оруулах бөгөөд төсөл хэрэгжсэнээр зүрх судасны төрөлжсөн , нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлж , жил бүр өсөн нэмэгдэж байгаа зүрх судасны өвчлөл нас баралтын хэмжээг бууруулах ач холбогдолтой хэмээн сайд танилцууллаа. Зээлийн хэлэлцээрийн төслий н танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, М.Бадамсүрэн, Б.Тулга, Д.Үүрийнтуяа, Б.Уянга, Г.Очирбат, Б.Заяабал, П.Батчимэг, Р.Сэддорж нар асуулт асууж салбарын сайд болон ажлын хэсгийг гишүүдээс хариулт, мэдээлэл авав. Тухайлбал, Монголын талаас хөрөнгө оруулалт хийх эсэхийг тодруулсан асуултад Ж.Чинбүрэн сайд хариулахдаа “Монголын талаас хөрөнгө оруулалт хийхгүй. Е вропын сэргээн босголт, хөгжлийн банкны зээл болон Люксембургийн Их Гүнт улс ын буцалтгүй тусламж ийн санхүүжилтээр 15646 м2 талбайтай, 8 давхар 119 ортой эмнэлэг байгуулна. 80 энгийн ор, эмчилгээний 16 ор, эрчимт эмчилгээний 8 ор, мэс заслын 8 өрөө тэй байх ба з өвхөн шигдээс , харвалтыг эмчлэхээс гадна зүрх шилжүүлэн суулгах хагалгааг хийх боломжтой гэж төлөвлөж байна. Нийт санхүүжилтийн 52 орчим хувь нь барилгын хөрөнгө оруулалт байх бол үлдсэн нь тоног төхөөрөмжид зарцуулгадах тооцоотой байгаа” гэв. Эмч нарыг чадавхжуулах чиглэлд төслийн хөрөнгө оруулалтаас төсөвлөгдөх эсэхийг тодруулахад Улсын III төв эмнэлгийн зүрх судасны салбар бол 24 жилийн турш Люксембургийн Их Гүнт улс тай хамтран ажиллаж хүний нөөцийн бэлтгэл ажлыг хангалттай гүйцэтгэсэн гэдэг хариултыг сайд өгсөн. Үүний зэрэгцээ 21 аймаг , дүүргүүд тэй цахимаар хамтран ажиллах систем бий болго сноор ачааллтыг 56 хувиар бууруулаад байгаагаа хэлсэн. Төслийн санхүүжилтийн тодорхой хувийг хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр зарцуулах юм байна. Барилгын төсөвт өртөг нэмэгдэх эсэх, эхлэх, дуусах хугацааг тодруулахад “2026 онд эхлээд 2032 онд ашилалтад оруулахаар төлөвлөсөн. ТЭЗҮ болон зураг төслийг өндөр нарийвчлалтай хийсэн учраас төсөвт өртөгт их өөрчлөлт орохгүй гэж тооцож байна. 66 метр өргөн , 23 . 5 метр өндөртэй барилга Улсын III төв эмнэлгийн хашаан дотор баригдана, менежментийн хувь нэг удирдлага тай байна” гэж хариулсан. Түүнчлэн гишүүд зээлийн хэлэлцээртэй холбоотой санхүүгийн зардлуудыг нарийвчлалтай, тодорхой тооцоололтойгоор танилцуулахыг Сангийн яамнаас шаардахыг зэрэгцээ зээлийн эргэн төлөлтийн нөхцөлтэй холбоотой тооцооллыг мэдээллийг тодруулж байсан. Эмнэлгийг Улсын III төв эмнэлгийн хашаан дотор барих нь нягтрал өндөртэй орчинд дахин нягтрал үүсгэх талаар тооцсон эсэхийг, тус төвд ажиллах мэргэжилтэн, хүний нөөцийн асуудл ыг давхар тооцох саналуудыг гаргаж, гадаадын зээл, тусламжийн ашиглалтыг эрчимжүүлж, үр өгөөжтэй байлгах чиглэлд холбогдох талууд анхаарал хандуулж ажиллахыг гишүүд сануулж байв. Ийнхүү гишүүд Зээлийн хэлэлцээрийн төс өлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт аван, холбогдуулан байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжив. Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх ийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүл эхээр болов. Дараа нь Засгийн газр аас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ирүүлсэн Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төс лийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн төслийн талаар хуралдаанд танилцуулав. Монгол Улсын урт , дунд хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан хүн бүрд чанартай боловсрол эзэмших эрх, тэгш боломж бүрдүүлэх, эрүүл мэндийн чанар хүртээмжийг нэмэгдүүлж , үр дүнтэй тогтолцоог хөгжүүлэх , гамшгаас сэргийлэх үндэсний болон орон нутгийн чадавхыг бэхжүүлэх , гамшигт тэсвэртэй дэд бүтцийг бий болгох зорилтын хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээс дөрвөн т өслийг хэрэгжүүлэхээр төлөвлө сөн байна. Нэгдүгээрт, Засгийн газраас 2 0 2 6 оны г “Б оловсролыг дэмжих жил ” болгон зарласантай холбоотойгоор боловсролын салбарт тулгамдаж буй сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын анги дүүргэлтийг бууруулж , хүүхд үүдийн суралцах орчныг сайжруулах зорилгоор 130 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 31 сургууль , 9 цэцэрлэг барьж байгуулах юм байна . Энэ нь “ Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төс өл”- ийн хоёр дахь үе шат аж. Хоёрдугаарт, техникийн болон мэргэжлийн боловсролын чанарыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэх , а жиллах хүчний хомсдол үүсээд байгаа салбаруудад чиглэсэн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зорилгоор 20 сая ам.доллар ын хөнгөлөлттэй зээлээр мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын тогтолцоог орчин үеийн технологид суурилсан бэхжүүлэх , Монгол Улсын ажиллах хүчний ур чадварыг хөгжүүлэх төс лийг хэрэгжүүлэх аж. Гуравдугаарт, улсын хэмжээнд яаралтай болон эрчимт эмчилгээний дэд бүтцийг өргөжүүлэн шинэчлэх , х от, хөдөөгийн ялгааг арилгаж, түргэн тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 225 сая ам.доллар ын хөнгөлөлттэй зээлээр аймгуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах эрчимжүүлэх төсөл хэрэгжүүлнэ хэмээн Ж.Чинбүрэн сайд танилцуулав. Дөрөвдүгээрт, гамшгийг сөрөн тэсвэрлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх , онцгой байдлын байгууллагын гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Монгол У лс дахь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төслийг санхүүжүүлэхээр тус тус төлөвлө сөн байна. Азийн хөгжлийн банктай байгуул ах Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн зээлийн ерөнхий нөхцөлийн хувьд хөнгөлөлттэй эх үүсвэрийн зээл нь тогтмол 2 хув ийн хүүтэй , 25 жилийн хугацаатай , э хний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөө лөгдөх аж. Энгийн эх үүсвэрийн зээл нь 5 . 15 хувийн хөвөгч хүүтэй, 25 жилийн хугацаатай, эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд 0 . 15 хув ийн хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэлтэй хэмээн Ж.Чинбүрэн сайд танилцуулав. С анхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг байгуулснаар Азийн хөгжлийн банк н аас Монгол Улсад олгох зээлийн эх үүсвэрийг баталгаажуулж төсөл , арга хэмжээний санхүүжилтийг шуурхай шийдвэрлэх боломжийг бүрдүүл нэ гэдгийг тэрбээр танилцуулгынхаа төгсгөлд дурдсан. Эрүүл мэндийн сайдын танилцуулсан С анхүүжилтийн ерөнхий хөтөлбөрий н танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, П.Батчимэг, М.Бадамсүрэн, Д.Үүрийнтуяа, Б.Уянга, Б.Тулга, Г.Очирбат, Г.Лувсанжамц, Н.Батсүмбэрэл, Л. Соронзонболд нар асуулт асууж, хариулт авсан. Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, 130 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 31 сургууль , 9 цэцэрлэг барьж байгуулах боломжтой эсэхийг тодруулахад ажлын хэсгээс “ 320 - 960 хүүхдийн суудалтай сургуул иуд, 100-аас 150 ортой цэцэрлэгүүд байгуулах боломжтой. У лсын төсвөөр баригд даг дундаж өртгөөр тооцсон бөгөөд нийслэлд хэрэгжих төслүүдийн газар чөлөөлөлттэй холбоотой зардлуудыг нийслэл гаргаж байгаа . Монгол Улс энэ хүрээнд дэд бүтц ийн шаардлагатай зарим хөрөнгө оруулалтыг хий нэ” гэдэг хариулт өгсөн. Зөвхөн барилга барих нь үр дүн гарахгүй, үүний хамт хүний нөөц, менежмент гээд дагалдах олон асуудлыг цогцоор нь шийдэх шаардлагатай байдгийг анхаарах ёстой гэдэг саналыг хэлж байсан. А ймгуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах эрчимжүүлэх төс лийг 17 аймаг т хэрэгжүүлнэ, Ховд, Увс аймагт саяхан Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр эмнэлгийн өргөтгөл бариад , хагалгааны цоо шинэ хэсэг, яаралтай тусламж, түргэн эрчимт эмчилгээний тасгууд байгуулсан хэмээн Эрүүл мэндийн сайд мэдээлэл өгсөн. Т өсөл хэрэгжүүлэхээс өмнө зөвлөх багууд бүх айм агт очиж түргэн тусламж ийн нөхцөл байдалтай нь танилцаж, шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгааг хийсэн гэлээ. Зарим аймагт түргэн тусламжийн автомашин буюу бүрэн тоноглогдсон явуулын эмнэлэг гэж ойлгож болохуйц машин багтсан гэдгийг тайлбарлаж байсан. Улсын хэмжээнд нэгдсэн яаралтай тусламжийн тогтолцоо бий болж байгаа гэлээ. Үргэлжлүүлэн Боловсролын яам болон ОБЕГ- аас холбогдох төслүүдтэй холбоотой тодруулга мэдээллийг гишүүдийн тодруулсны дагуу өгсөн юм. Төслийн хүрээнд нийлүүлэгдэж байгаа тоног төхөөрөмжийн үнэ ханш ид анхаарал хандуулах, эдийн засгийн үр ашигтай байхад анхаарах шаардлагатай гэдгийг гишүүд хэлэлцүүлгийн үеэр онцолж байлаа. З ээлийн хэлэлцээр гээд нөгөө талаас гүйцэтгэл хийдэг гэх шалтгаанаар өндөр өртөгтэй нийлүүлэлт хийж, эргээд зээл, хүүгээ төл өхөөр эдийн засгийн хувьд үр ашиггүй , алдагдал хүлээх эрсдэл бий гэдгийг сануулж байв. Ийнхүү хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн Б.Тулга дөрвөн салбарт хэрэгжих 475 сая ам. доллар буюу бол 1 . 7 их наяд төгрөгийн төслүүд болохыг онцлоод, энэ талаар салбарын сайд нартай нарийвчлан ярилцаж, тодруулах шаардлагатай гэдэг үндэслэлээр Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төс лийг зөвшилцөх хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргав. Энэ дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 65 . 2 хув ийн саналаар дэмжлээ. Хуралдаанаар “ Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай ” Байнгын хорооны тогтоолын төс лийг хэлэлцэн баталлаа. Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг сонссонтой холбогдуулан Монголбанкан дахь үндэсний баялгийн төрөлжсөн сангуудын хөрөнгийн зарцуулалт , үр дүнгийн талаар хяналт шалгалт хийж , санал , дүгнэлт гаргах , шаардлагатай бол У лсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны 2025 оны 7 дугаар тогтоолоор байгуулсан . Монгол У лсын Их Хурлын тухай хуульд 2025 оны 0 7 дугаар сар ын 09-ний өдөр өөрчлөлт ор ж, Байнгын хороо болон Б айнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбогдуулан , мөн дээр х а жлын хэсгийн ахлагч У лсын Их Хурлын гишүүн О. Батнайрамдалын хүсэлтийг үндэслэн а жлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсл ийг боловсруулсан хэмээн Р.Сэддорж дарга танилцуулав. Тус ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, Н. Батсүмбэрэл, П. Батчимэг, Б. Жаргалан, Б. Заяабал, Ж. Алдаржавхлан, Р. Сэддорж нар ажиллахаар төсөлд тусгажээ. Байнгын хорооны даргын дээрх танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул батлах санал хураалт явуулахад гишүүд 65.2 хувийн саналаар дэмжив. Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд ийн хоёр дахь хэлэлцүүлг ийг явуулахаар товлосон байсан. Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат холбогдох сайд нараас тодруулах зүйл олон байгаа учраас хэлэлцүүлэгт Засгийн газрын гишүүдийг байлцуулах шаардлагатай хэмээгээд хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргав. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 52.2 хувь нь Г.Очирбат гишүүний гаргасан горимын саналыг дэмжснээр Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд ийн хоёр дахь хэлэлцүүлг ийг хойшлуулж, хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ХЗБХ: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийг Г.Уянгахишиг гишүүн ахална

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.09.29) хуралдаанаар таван асуудал хэлэлцэхээр тогтож , Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгүүдийг хийсэн. Үргэлжлүүлэн “ Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар төслийн талаар хуралдаанд танилцуулсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарлаж, нэр дэвших хүсэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 10 д у г аа р сарын 20 -ны өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд хүлээн авч нэр дэвшигчээр бүртгэхээр төсөлд тусгажээ. Дээрх танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 61.1 хувь нь дэмжлээ. Хуралдаанаар хэлэлцсэн дөрөв дэх асуудал нь “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл байв. Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар төслийн талаар гишүүдэд танилцуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг нарын 8 гишүүнээс 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишигээр ахлуулж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл , Б.Баярбаатар, Х.Баасанжаргал , О.Номинчимэг, Д.Пүрэвдаваа, Л.Соронзонболд нар ажиллахаар төсөлд тусгажээ. Төслийн танилцуулгатай холбогдуулан гишүүд тодруулга хийж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, баталлаа. Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны төгсгөлд “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай уг төслийн талаар Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар танилцуулсан. Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул батлах санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 61.1 хувь нь дэмжин “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг ахалж ажиллах бол бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн О . Алтангэрэл, У.Отгонбаяр, П . Сайнзориг , Х . Тэмүүжин , Г.Уянгахишиг, Б. Энхбаяр нар ажиллана гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Монгол Улсын төсвийн төслийн талаарх зургаа дахь хэлэлцүүлэг “Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсөв” сэдвээр болж, өндөрлөлөө

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос Монгол Улсын 2026 оны төсвийн төслийн талаарх зургаа дахь хэлэлцүүлгээ өнөөдөр /2025.09.29/ Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороотой хамтран зохион байгуулав. Энэ удаагийн хэлэлцүүлэг “Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсөв” сэдвийн хүрээнд боллоо. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Б.Бейсен, Д.Ганмаа, Х.Ганхуяг, Б.Найдалаа, Д.Рэгдэл, М.Сарнай, П.Сайнзориг, О.Саранчулуун, Д.Үүрийнтуяа, Ж.Чинбүрэн, Б.Хэрлэн, Д.Энхтуяа, С.Эрдэнэбат болон Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн байгууллага, бусад эмнэлгүүд Монголын ахмадын холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Эмийн холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл нийт 100 орчим хүн оролцов. Хэлэлцүүлгийн чиглүүлэгч Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг оролцогчдод хэлэлцүүлгийн хөтөлбөр, дэгийн талаар танилцуулахын зэрэгцээ Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон бусад холбогдох хуулиудад өөрчлөлт оруулсантай холбогдуулан Монгол Улсын төсвийн төслийг таван үе шаттайгаар хэлэлцэн баталдаг болсныг мэдэгдлээ. Мөн цуврал хэлэлцүүлгүүдэд салбар салбараар төсвийг нь танилцуулан хэлэлцүүлж, урсгал зардал, хөрөнгө оруулалтаа яаж шийдэх, цаашдын хөгжлийн төлөвөө хэрхэн харах, бүх талуудын оролцоог хангаж, асуудлаа хамтдаа ярилцсанаар тэдний дуу хоолойг Улсын Их Хуралд хүргэх зорилгод чиглүүлж буйг онцлон тэмдэглэв. Үүний дараа Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа хэлэлцүүлгийг нээж, үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, Байнгын хороонд эмч, эмнэлгийн ажилтнууд, багш нарын цалин урамшуулал, ахмад настны тэтгэврийг нэмэх эсэх талаарх олон өргөдөл ирснийг онцлов. Мөн улсын төсөв нь мөнгө хуваарилах тухай асуудал биш, салбар бүрийн ажилтнуудын цалин, урамшуулал 5,10 жилийн дараа хамгийн багадаа хэдэн төгрөгт хүрэх талаарх бодлогын шийдвэр гаргах тухай асуудал байдгийг тодотгов. Иймд Байнгын хороо, Улсын Их Хурлын гишүүдээс энэхүү бодлогын шийдвэрийн талаар холбогдох салбарын яамдаас тодорхой санал гаргаж ажиллах нь зүйтэй гэсэн хүсэлтийг тавьж байгаагаа мэдэгдээд, хэлэлцүүлэгт амжилт хүслээ. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн “Эрүүл мэндийн салбарын 2026 оны төсвийн төсөл” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Уг илтгэлд салбарын 2026 оны төсөв, хэрэгжүүлэх бодлого, сайдын багцын урсгал төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв, хөрөнгө оруулалт, төсвийн үр дүнгийн шалгуур үзүүлэлт зэрэг агуулгыг хөндсөн байлаа. Сайд илтгэлдээ, Эрүүл мэндийн салбарт зарцуулж буй төсөв нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) болон бусад донор байгууллагуудын өгсөн зөвлөмжөөс бага байгааг дурдаад энэ нь салбарын санхүүжилтийг тогтвортой, өсөн нэмэгдүүлэх цогц бодлого шаардлагатай байгааг харуулж байна гэв. Мөн иргэдийн саналд үндэслэн Засгийн газраас эрүүл мэндийн хөрөнгө оруулалтын төсвийг 5.5 дахин нэмэгдүүлсэн. Улсын Их Хурлаар төсвийн төсөл хэлэлцэн батлагдвал салбарын санхүүжилт 3.9 их наяд төгрөгт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 3.6 хувь, Засгийн газрын төсвийн 11.8 хувийг эзлэх төлөвтэй байна гэж байлаа. Салбарын төсвийн талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу. 2026 оны төсөвт учрах бодит эрсдэл нь Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв болжээ. Тодруулбал, эдийн засаг, төсвийн хүндрэлээс болоод улсын төсвөөс олгох санхүүжилтийг өсгөх, шимтгэлийн төлөвлөгөө биелэх боломжгүй зэрэг нь сангийн орлого тогтвортой нэмэгдэх боломжгүйг харуулж байна гэдгийг Эрүүл мэндийн сайд онцолсон. Түүнчлэн хязгаарлагдмал төсөв дотроо үр ашгаа дээшлүүлэхэд бодлогын ямар арга хэмжээ авах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тодруулбал, Эрүүл мэндийг дэмжин сангийн зарцуулалтыг ойлгомжтой, ил тод болгох, зориулалтын дагуу ДЭМБ-аас зөвлөсөн хамгийн үр дүнтэй Нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнд зарцуулна. Мөн анхан шатны тусламж, үйлчилгээний зохион байгуулалт, стандартыг бүрэн шинэчилж, чадвартай хүний нөөц бүхий иргэнд хүлээн зөвшөөрөгдсөн анхан шатны тогтолцоог бий болгох шинэчлэлийг эхлүүлнэ. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ давхардал, үр ашиггүй байдлыг эрс шинэчилж, улс болон хувийн эмнэлгийн зохистой харьцаатайгаар гэрээг байгуулах, аль болох орон нутгаасаа тусламж, үйлчилгээ авах, 20 минут хот концепттэй уялдуулан тусламж, үйлчилгээний гэрээг хийж, үр ашгийг сайжруулна. Эмийн үнийн хөнгөлөлт, төрийн өмчийн эмнэлгүүдийн эмийн худалдан авалтын үр ашгийг сайжруулж, нэгдсэн худалдан авалтын тогтолцоонд оруулах ажлыг эрчимжүүлнэ. Сэргийлж болох нас баралтыг бууруулж, салбарын үр дүнг сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтын бодлого хэрэгжүүлнэ хэмээн илтгэлд дурдсан байлаа. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн төсөл”-ийн талаар танилцуулсан. Тэрбээр тус салбарын 2026 оны төсвийг нийт 4 их наяд 629.6 тэрбум төгрөг буюу 2025 оны батлагдсан дүнгээс 135 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн төлөвлөж, төсөлд тусгасан гэв. Ирэх оны төсвийн төслийн үндсэн зорилго нь хүн амын хөгжилд ахмад настан, хүүхдийн хөгжил, хамгаалал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсөл, хууль, арга хэмжээний хэрэгжилтийг бүрэн хангах, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, хүн амын насны бүтцийн хэтийн төлөвийг харгалзан, хүн амын бүлгүүдийн хэрэгцээнд нийцсэн, нийгмийн даатгал, нийгмийн халамжийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх замаар хүн амын нийгмийн хамгааллыг сайжруулах, нийгмийн халамжийн санхүүжилтийн үр ашгийг сайжруулахад чиглэснийг сайд илтгэлдээ онцлов. Мөн салбарын 2026 оны төсвийн төслийн 2 их наяд 583.4 тэрбум төгрөг буюу 55.8 хувийг Нийгмийн халамжийн сан, 1 их наяд 479.6 тэрбум төгрөг буюу 31.9 хувийг төр хариуцах иргэдийн тэтгэвэр болон шимтгэлийн хөнгөлөлтийн татаас, 117.1 тэрбум төгрөг буюу 2.5 хувийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, 45.2 тэрбум төгрөг буюу 0.9 хувийг хуримтлалын сангийн хүүгийн өгөөжийн зөрүү, 37.4 тэрбум төгрөг буюу 0.8 хувийг хөрөнгө оруулалтын зардал, 20.1 тэрбум төгрөг буюу 0.4 хувийг хүүхэд хамгаалах зардал, 17 тэрбум төгрөг буюу 0.3 хувийг хүүхдийн төлөө сангийн зардал тус тус эзэлж байгаа аж. Төсвийн төсөлд нийгмийн даатгалын дөрвөн төрлийн санд 2026 онд нийт 6 их наяд 174.3 тэрбум төгрөгийн орлого бүрдэж, улсын төсвөөс 1 их наяд 479.6 тэрбум төгрөгийн татаас авч, сангийн зардлыг 6 их наяд 439.7 тэрбум төгрөгөөр тус тус тооцож тусгасан байна. Нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэврийн хэмжээг 6.0 хувиар нэмэгдүүлэхээр тооцож, 333.5 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд нэмж тусгасан. Ингэснээр Нийгмийн даатгалын сангаас 538 мянган иргэнд олгох дундаж тэтгэврийн хэмжээ 850.2-901.2 мянган төгрөгт хүрэхээр байгааг Т.Аубакир сайд илтгэлдээ онцлов. Дээрх танилцуулга, илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд, Монголын ахмадын холбоо, Ахмадын дуу хоолой хөдөлгөөн, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийллээ . Тухайлбал, Эрүүл мэндийн гүйцэтгэлд суурилсан санхүүжилтэд бодлогын шинэчлэлийг хийж, Эрүүл мэндийн даатгалын сангийн зарлагыг бууруулах хүрээнд шаардлагагүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байдлыг цэгцлэх хяналтын тогтолцоог сайжруулах, нөгөө талаар энэхүү даатгалын шимтгэл дэлхийн жишгээс хамгийн бага буюу 4.0 хувь байгааг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн санал хэлж байлаа. Мөн үндэсний үйлдвэрлэлийг дэмжих замаар бодит хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, өмнөх жилийн инфляцитай уялдуулан тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхдээ итгэлцүүрийг эргэн харах, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжийг судлах, нийгмийн халамжийг зорилтод бүлэгт чиглүүлэх шаардлагатай талаар санал хэлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

ХЗБХ: Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.09.29) хуралдаан 12 цаг 57 минутад гишүүдийн 56 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэхээр тогтов. Засгийн газрын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр хуралдаан эхэллээ. Төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, төрийн албаны реформын хүрээнд багш, эмчээс бусад төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулах арга хэмжээг хэрэгжүүлж буйтай холбоотойгоор шүүх болон Хууль зүй, дотоод хэргийн яаманд үүсэж буй нөхцөл байдал, үүдэх үр дагаварын талаар тодруулав. Үндсэн хууль дахь шүүх үйл ажиллагааг хэвийн явуулах эдийн засгийн баталгааг хангах зарчмыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг хариултынхаа эхэнд дурдаад, ирэх жилийн төсөв 2025 оны батлагдсан төсвөөс 29.8 хувиар буурсан. Урсгал зардал 13.2 хувь, 2025 оны тодотголоос 16.2 хувь, Хууль зүйн байнгын хорооны хянасан төсвийн төслөөс 60 хувь буурч төлөвлөгдсөн гэдэг тооцоолол танилцууллаа. Мөн шүүгчийн орон тоо 699 хэдий ч 517 шүүгч ажиллаж байгаагаас нэг шүүгчид оногдох ачаалал харьцангуй өндөр учраас зохих урамшууллыг олгодог болсон талаар тайлбарлав. Шүүгчийн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс удаа дараа зохион байгуулсан ч бүр орон тоог бүрэн нөхөж чадахгүй байгаа шалтгааныг Н.Мөнгөнцэцэг дарга дэлгэрэнгүй тайлбарлаад “Бид есөн удаагийн сонгон шалгаруулалтын үр дүнд 117 шүүгчийг томилсон. Энэ онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа. Шинээр томилогдох Шүүхийн ерөнхий зөвлөл сонгон шалгаруулалттай холбоотой бодлогын өөрчлөлт хийж, одоо байгаа сул орон тоог нөхөх бол төлөвлөгдөж буй төслийн хүрээнд хэрэгжүүлэх боломжгүй” гэлээ. Батлагдсан бодлогын баримт бичгийн дагуу нийтдээ 136 орон тоог цомхотгох тооцоолол гарч байгаа, харин Монгол Улсын шүүхийн тухай хууль болон холбогдох журам, зохицуулалтын хүрээнд төрийн захиргааны 20, төрийн үйлчилгээний 80 гаруй орон тоог цомхотгох боломжтой байгаа талаар танилцуулсан. Л.Мөнхбаатар сайд П.Сайнзориг гишүүний асуултад хариулахдаа “ Манай салбарын хэмжээнд 1000 орон тоо буюу 97.2 тэрбум төгрөгийн урсгал зардал хэмнэгдэх тооцоололтой. Хөрөнгө оруулалтын зардлаас 3.8 тэрбум төгрөг хасагдсан. Нийтдээ 101 тэрбум төгрөгийн зардал хасагдсан. 1000 орон тоо гэдэг салбарын хувьд том орон зай, гэхдээ эдийн засгийн нөхцөл байдалтайгаа уялдуулаад төсөвт хэмнэлт хийх бодлогын дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна” гэлээ. Цаашид байгаа хүчин чадлынхаа хэрээр салбарын хэмжээнд үйл ажиллагаагаа хэвийн явуулахын төлөө ажиллах хэдий ч шинэ чиг үүрэг Хар тамхитай тэмцэх газар байгуулсан, тодорхой обьектуудыг шинээр хамгаалалтад авах гэх зэрэг үүрэг, чиглэл, бүтэц нэмэгдэхэд хүндрэл үүсэх эрсдэлтэй талаар хэлж байв. Ийнхүү Хууль зүйн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, хариулт авав. Байнгын хорооны гишүүд төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Дараа нь Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т “Байнгын хорооны хуралдаанд гишүүд тухайн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хууль санаачлагч, Монгол Улсын Ерөнхий аудитор, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга болон төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, үг хэлнэ” гэж заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, С.Эрдэнэболд, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, холбогдох талуудаас хариулт, тайлбар авав. Хөрөнгө оруулалтын зардлын эрэмбийн талаарх асуултад Л.Мөнхбаарат сайд хариулахдаа “ Ирэх жилийн төсөвт он дамнасан есөн барилгыг үргэлжлүүлэх хөрөнгө оруулалтад 13.7 тэрбум төгрөг, шинээр эхлэх 12 төсөлд 27.7 тэрбум төгрөг, их засварт 2.5 тэрбум төгрөг төлөвлөсөн. Он дамнан шилжиж буй барилгуудыг дуусгах бодлого баримталж байна. Шинээр хэрэгжих төслүүд нэн тэргүүнд Сангийн яамнаас тавьж буй шаардлагыг хангасан эсэх, орон нутгаас ирүүлсэн саналыг үндэслэхийн сацуу байгууллагаас нь эрэмбэлэн ирүүлсэн үндэслэл, шаардлагатай яам танилцсан” гэлээ. Хуулийн салбарын ажлын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг боловсронгуй болгох шаардлага, нөхцөл байдлын талаарх асуултад сайд хариулахдаа “Сайжруулах шаардлагатай гэдэгтэй санал нэг байна. Улсын Их Хурлаас байгуулагдсан холбогдох ажлын хэсэгтэй салбарын хэмжээнд нягт хамтран ажиллах болно” гэсэн. Л.Мөнхбаатар сайд, салбарын хэмжээнд төсвийг хүртээмжтэй төлөвлөж, үр ашигтай зарцуулахын тулд байгууллага бүр дээр процессын дахин инженерчлэл хийхээр төлөвлөж, цагдаагийг байгууллагуудад хийсэн талаараа дурдаж байсане Хүний эрхийн Үндэсний Комиссын төсөв төсөлд өнгөрсөн оныхоос буурч төлөвлөгдөж байгаагийн үр дагаварын талаар Комиссын дарга Д.Сүнжид хариулт өгөв. Тус Комиссын урсгал зардлын төсөв 12.1 тэрбум төгрөгөөр батлагдсан бол 2026 оны төсвийн төсөлд үүнээс 2.6 тэрбум төгрөгөөр буурч тусгагдсан байгаа аж. Үүний улмаас судалгаа, дүн шинжилгээ хийлгэх, бусдаар гүйцэтгүүлэх ажил, сургалт нөлөөллийн ажлыг гүйцэтгэх төсөвгүй болж байгаа гэдэг тайлбарыг өгөв. Түүнчлэн томилолтын зардал буурах, эд хогшил, байрны түрээсийн зардалд өр үүсэх тооцооллыг мөн тайлбарласан. Хүний эрхийн Үндэсний Комисс нь долоон хуулиар, 20 төрлийн чиг үүрэг хүлээсэн байдгаас дээрх хэмжээгээр урсгал зардлыг бууруулах тохиолдолд дээрх гурван төрлийн чиг үүргийн гүйцэтгэлд доголдол үүснэ гэлээ. Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийг 2026 оноос байгуулахтай холбоотой төсвийг хэрхэн тусгасан талаарх гишүүдийн асуултад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг хариулахдаа “ Гэр бүлийн шүүхэд бол нийт 49 шүүгч, 138 захиргааны ажилтан ажиллана. Хууль ирэх оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжих тул бид холбогдох бэлтгэлийг ханган ажиллаж байна. Тус шүүхийг батлагдсан төсвийн хүрээнд хүмүүсийн орон тоо, цалинг тусгаад ажиллаж байна” гэлээ. Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын үйл ажиллагаа нь эцэстээ хүний эрхийг хангах, хамгаалахтай холбогддог учраас байгууллагуудын төсвийг нэмэгдүүлэх, төлөвлөснөөс бууруулахгүй байх чиглэлд өнгөрсөн жилүүдэд ихээхэн чармайлт гарган ажиллаж ирснийг гишүүд тэмдэглээд төсвийн хэмнэлтийн бодлого байгууллагуудын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй чиг үүргийн гүйцэтгэлд хэрхэн нөлөөлөх талаар тодруулж, нэрбүрчлэн хариулт авсан юм. Салбар бүрд хүний нөөцийн дутагдалтай байдаг, батлагдсан орон тоогоо бүрэн нөхөж чадаагүй байхад дахин орон тоо цомхотгох болж байгаа нь нэг ажилтанд оногдох ажлын ачаалал нэмэгдэх, улмаар төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд хүндрэл үүсгэх эрсдэлэтэй байгааг ажлын хэсгээс хэлж, Сангийн яам тухайн бодлогыг хэрэгжүүлэх шаардлага, аргачлал, нөхцөл байдал, холбогдох тайлбар, мэдээллийг өгч байв. Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн үйл ажиллагааг үндсэн зорилгынх нь дагуу, хувийн хэвшлийн санаачилгыг дэмжиж, хэвийн явуулах нөхцөлийг бууруулсан шийдвэрийг П.Сайнзориг гишүүн шүүмжилж, энэ сангийн үйл ажиллагааг эрчимжүүлснээр гарах эерэг үр дагаварыг дурдан, зарчмаа мөрдөж ажиллахыг сануулж байв. Төсвийн хэмнэлтийн бодлогыг тэгшитгэн, онцлог ялгааг харгалзахгүйгээр салбар бүрд ижил хэлбэрээр, дүн шинжилгээ хийхгүйгээр хэрэгжүүлэх нь олон эрсдэл, сөрөг үр дагавар үүсгэнэ гэдгийг хэлж байсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар, П.Сайнзориг, О.Алтангэрэл, Л.Мөнхбаатар, Дам.Цогтбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Хууль зүйн салбарын төсөв, хөрөнгө оруулалт нь хууль зүйн салбарын төсөв нь монгол хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, монгол хүний амар амгалан байдлыг хамгаалахтай шууд холбоотой учраас нягтлан, салбар бүрийг ялгаж, бодлоготойгоор шийдвэрлэх ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байсан. Ийнхүү Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн танилцуулгаа Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Хууль зүйн байнгын хороо үргэлжлүүлэн гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 18 ДУГААР ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ СУРГУУЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Хүннү 2222” хорооллын баруун талд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил өнөөдөр эхэллээ. Уг сургууль ашиглалтад орсноор “Хүннү 2222” хороолол, “Агниста хотхон” орчмын хүүхдүүд гэрээсээ ойр зайд төрийн өмчийн сургуульд суралцах боломж бүрдэнэ. Уг сургуулийг 2026 оны есдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулах бөгөөд гүйцэтгэгчээр “Гантоонот констракшн” ХХК шалгарсан юм. Энэ талаар нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Хан-Уул дүүргийн 17, 18 дугаар хорооны хүүхдүүд гэрээсээ хол явж төрийн өмчийн 130 болон 32 дугаар сургуульд хамрагддаг. Тухайн орчимд “Номин Реалтор” ХХК-ийн хувийн сургууль барихаар төлөвлөж байсан газрыг зөвшилцсөний үр дүнд төрийн өмчийн сургууль болгох шийдвэр гарсан. Ийнхүү 640 хүүхдийн сургуулийн суурийг өнөөдөр тавьж байна. Ирэх оны есдүгээр сарын 1-нд сургуулийг ашиглалтад оруулахаар гэрээлсэн” гэв. Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны Засаг дарга Д.Мөнхжаргал “Манай хороонд сургуулийн насны 5000 гаруй хүүхэд амьдардаг. Гэсэн хэдий ч төрийн өмчит сургууль байхгүй. Харин жилийн төлбөр нь 15-120 сая төгрөгийн төлбөртэй хувийн сургуулиуд үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь эцэг эхчүүдэд тодорхой хэмжээний санхүүгийн дарамт болдог нь дамжиггүй” гэлээ. Уг сургуулийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Гантоонот констракшн” ХХК шалгарсан бөгөөд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллах юм.

1 ... 31 32 33 34 35 36 37 38 39 ... 384