НЭГҮҮН МЭДЭЭ
Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ

Улсын Их Хурлын чуулган ы өнөөдөр (2025.09.26)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “ Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа мөнгөний бодлогыг парламентаар хэлэлцэж батлах нь оновчтой эсэхэд эргэлзэж байгаагаа хэлж, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) - ны зохицуулах үйл ажиллагаа, түүний ач холбогдлыг ижил түвшинд үнэлж, зохих ёсоор дүгнэх шаардлагатайг дурдсан юм. Тэрбээр Монгол Улсын гадаад валютын албан нөөцийн хэмжээ, Монголбанкны өөрийн өр болон бүтцийн өөрчлөлтийн талаар асууж, хариулт авав. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн улс орнуудын бүхий л төв банкууд бие даасан үйл ажиллагаа явуулдгийг онцолж, санхүүгийн салбарын нийт активын 80-90 хувийг банкны актив эзэлж байгаагаас бус СЗХ-ноос илүү гэсэн ойлголт байхгүй гэсэн юм. Мөн гадаад валютын нөөц одоогийн байдлаар 5.870 сая ам.доллар байгааг мэдээлж, банк, санхүүгийн салбарт эргэлдэж буй нийт валютын хэмжээ 2.0 тэрбум ам.доллар болохыг дурдав. Харин төв банкны өр 1.0 тэрбум ам.доллар байгаа бөгөөд энэ нь БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн өр юм. Тус банкинд хийж байгаа бүтцийн өөрчлөлтийн үр дүнд 70 орчим орон тоог хэмнэгдэж байгааг тэрбээр танилцуулж, цаашид 600 хүнтэй ажил лана гэдгийг онцоллоо. Ирэх онд стейблкойн, актив удирдлагын компани, бизнесийн тодорхой салбарт чиглэсэн зээлийн бүтээгдэхүүнийг дэмжих зэрэг олон шинэлэг арга хэмжээг мөнгөний бодлогод туссан байгааг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд сайшааж, эдгээрийг хэрэгжүүлснээр ямар үр дүн гарах, санхүүгийн тайлангийн бүртгэлийн олон улсын есдүгээр стандартыг хэрэгжүүлэхэд хэдий хэмжээний зардал нэмэгдэх, ипотекийн зээлийн нийлүүлэлтийг зорилтот бүлэгт чиглүүлэх болон 2025 оны эхний хагаст хийсэн 1.8 тэрбум ам.долларын интервенц, түүний төгрөгийн ханшид нөлөөлсөн нөлөөллийн талаар асууж хариулт авсан юм. Ирэх онд улсын төсөвт томоохон тэлэлт гарахгүй учир банкны салбарт бизнесийн зээлийг түлхүү гаргахаар төлөвлөж байгаагаа Монголбанкны ерөнхийлөгч мэдээлж, энэ оны эхний таван сард тус банк 338 тэрбум төгрөгийн ашигтай ажилласныг танилцуулав. Оны эцэст энэ ашиг өсөх хүлээлттэй байгааг тэрбээр дурдав. Ипотекийн зээлийн санхүүжилтэд Монголбанк 2013 оноос 2019 он хүртэл нийтдээ 3.5 их наяд төгрөг гаргасан бөгөөд КОВИД19 цар тахлаас хойш нэмж мөнгө гаргаагүй буюу өмнө олгосон зээлийн эргэн төлөлтөөр үргэлжүүлж буй юм. Цаашид “Ипотекийн бөөний банк” байгуулж, тус банкнаас харилцааны банкуудад санхүүжилт олгож ажиллах төлөвлөгөөг боловсруулж байгаа ажээ. Төгрөгийн ханш өнгөрсөн оныхоос 5.0 хувиар суларсан байдалтай байгааг тэрбээр танилцуулж, оны эхний хагаст интервенц хийгээгүй бол бүр унах байсан гэдгийг хэлэв. Улс төрийн буюу сонгуулийн санал татах зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөр, төслүүдийн хэлбэрийг өөрчилж, бэлэн мөнгө тараах бус хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэгт чиглүүлэх нь зүйтэй гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэнгүүн онцлов. Үүний дотор хүн амд чиглэсэн зөв бодлого болох “Хүүхдийн мөнгө”-ийг татварын буцаан олголт, эсвэл үндэсний үйлдвэрлэл, бүтээгдэхүүнийг дэмжих зэрэг оновчтой арга, хэлбэрээс сонгож, тусгай бодлогоор цааш үргэлжүүлэх нь илүү оновчтой гэсэн байр суурьтай байгаагаа тэрбээр илэрхийлсэн юм. Хүүхдийн мөнгөний 30 хувь нь хуримтлал болж, 70 хувь хэрэглээнд зарцуулагдаж байгааг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулаад, Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэнгүүнтэй санал нэг байгаагаа дурдлаа. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай мөнгөний болон төсвийн бодлогын харилцан уялдаа, эдийн засгийн өсөлтийг хадгалахад үзүүлэх нөлөө, хүүгийн бодлого, хөдөө аж ахуйн салбарын зээлийн хүртээмж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ногоон зээлийг дэмжих талаар асуусан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр мөн энэ асуудлыг хөндөж , хөдөө аж ахуйн салбарт гарсан ахиц, дэвшлийг хадгалахад мөнгөний бодлогыг чиглүүлэх, цаашид идэвхтэй хамтран ажиллахыг хүсэв. Өнгөрсөн онд банкны салбарын нийт зээлийн өсөлт 23.0 хувьтай байсан бол одоогийн байдлаар 26.0 хувьд хүрээд байгааг Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч танилцуулаад, ирэх онд өсөлт бага зэрэг саарч 15-16 хувьтай байхаар тооцсоныг хэллээ. Хүүгийн хатуу бодлого, хэрэглээний зээлийн хязгаарлалт зэргээс шалтгаалан нийт зээлийн хэмжээ буурах боловч бизнесийн зээл өснө гэдгийг тэрбээр дурдсан юм. Мөн ногоон зээлийн эх үүсвэр харьцангуй олдоцтой боловч зээлдэгчдийн шаардлага хангагдахгүй байгааг тэрбээр тайлбарлаж, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэлийг санхүүжилт болон мөнгөний бодлогоор дэмжих нь үр дүнтэй байгааг онцолсон юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Э.Батшугар, Л.Соронзонболд, Ж.Энхбаяр, Г.Очирбат нар үг хэллээ. Инфляцын хүлээгдэж байгаа гүйцэтгэлийг зөв тооцох, арга аргачлалаа нэгтгэх, мэргэжлийн байж, амьдралд ойр бодлого, шийдвэр гаргаж ажиллахыг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа зөвлөсөн бол Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилтэд анхаарч ажиллах шаардлагатайг Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар сануулав. Мөн тэрбээр тэтгэврийн зээлийн бодлогыг ипотекийн зээлийнхтэй адил тусгайлан боловсруулж, шинэ бүтээгдэхүүн болгож гаргах, хугацааг хязгаарлалгүй, иргэд өөрийн хэрэгцээнд тохируулах боломжтойгоор тогтоох нь зүйтэй гэсэн санал хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд иргэдийн өрийн дарамтыг багасгах, зээлийн хүүг бууруулахад анхаарах шаардлага байгааг онцолж, банкны салбарт гадаадын хөрөнгө оруулалт татахад ямар нөлөө үүсэх талаар иргэд, олон нийтэд зөв тайлбар, танилцуулга хийх нь зүйтэй гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр ирэх жилийн мөнгөний бодлогын зорилт өөдрөг байгаад талархалтай байна гээд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд инфляцад гол нөлөө үзүүлдгийг дурдаж, тус салбарын эдийн засгийн өсөлт, тогтвортой байдлыг хадгалах нь ихээхэн чухал гэдгийг хэлсэн юм. Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат улс төрийн оноо авах гэсэн төсөл, хөтөлбөрүүдэд санхүүжилт гаргадаг явдлаа Монголбанк зогсоох хэрэгтэй гээд, монголчууд төгрөгийн ханш ам.долларын эсрэг тэдэн хувиар чангарлаа гэсэн мэдээлэл сонсохыг, тийм ирээдүйг хүсэж байна гэсэн юм. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх төсөл, хөтөлбөрийг бодитойгоор дэмжиж ажиллах шаардлагатайг тэрбээр онцолж, “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо” хөтөлбөрүүдээс ямар үр дүн гарсныг дүгнэх, “Цагаан алт” зэргээс юу хүлээж байгаагаа тооцох, бодитой шалгуур үзүүлэлт, тоо хэмжээ гаргаж тавих цаг болсныг санууллаа. “ Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан саналаар явуулах санал хураалтыг Улсын Их Хурлын чуулган ы маргааш ( 2025.10.10 )-ийн нэгдсэн хуралдааны эхэнд явуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

SPORTSTAR БАЯНХОНГОР НИСЭХ БУУДАЛД БУУХ ҮЕДЭЭ ХӨНДЛӨНГИЙН САЛХИНД ЦОХИУЛЖ УНАЖЭЭ.

ӨНӨӨДӨР БУЮУ АРАВДУГААР САРЫН 2-НЫ ӨДРИЙН /2025.10.02/ 12:38 ЦАГТ БАЯНХОНГОР АЙМГИЙН НИСЭХ ЗУРВАСТ ХОЁР SPORTSTAR ХЭТ ХӨНГӨН ОНГОЦ ХӨНДЛӨНГИЙН БАС ШИЛЖИХ САЛХИНД ЦОХИУЛЖ УНАСАН БАЙНА. ТУХАЙН ОНГОЦ НЬ ХУВЬ ХҮНИЙ ЭЗЭМШИЛ БӨГӨӨД ХОЁР ХҮНИЙ СУУДАЛТАЙ. ХАРИН ЗОРЧИЖ ЯВСАН ХОЁР ХҮН ХҮНД ГЭМТЭЭГҮЙ, БИЕИЙН БАЙДАЛ НЬ ХЭВИЙН БАЙГАА ТАЛААР ИНЕГ-ААС МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ.

Г.ЗАНДАНШАТАР “НҮҮРСНИЙ ХУЛГАЙН СОНСГОЛ-II”-Г ЭХЛҮҮЛЭХ БЭЛТГЭЛЭЭ БАЗААЖ БАЙНА

ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ӨНГӨРСӨН ДОЛДУГААР САРД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-Д ОНЦГОЙ ДЭГЛЭМ ТОГТООЖ, ТУС КОМПАНИЙН ЗАРЛАСАН ТЕНДЕР, ШАЛГАРУУЛСАН КОМПАНИ, БАЙГУУЛСАН ГЭРЭЭ БҮРИЙГ НАРИЙН ШАЛГАЖ, ХОЁР САРЫН ХУГАЦААНД ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭ ХИЙЖЭЭ. ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ҮР ДҮНД ХЭД ХЭДЭН УЛСТӨРЧТЭЙ ХОЛБООТОЙ НҮҮРСНИЙ ХУЛГАЙ ИЛЭРСЭН БӨГӨӨД ЕРӨНХИЙ САЙД УГ ТАЙЛАНГ ХОЁР ХОНОГИЙН ӨМНӨ АТГ-Т ХҮРГҮҮЛЖЭЭ. ЭНЭ ҮЙЛ ЯВДАЛ НЬ “НҮҮРСНИЙ ХУЛГАЙН СОНСГОЛ II”-Г ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНДЭС БОЛЖ, УЛМААР ЕРӨНХИЙ САЙД ДОТООД ЗАСГИЙН ЭСРЭГ ТЭМЦЭЛ ӨРНҮҮЛЖ БУЙ НАМЫНХ НЬ ДҮҮ НАРЫГ ХОЛБОГДУУЛАН ХЭРЭГЖҮҮЛЭХ БЭЛТГЭЛЭЭ ХАНГАЖ БУЙГ ХАРУУЛЖ БАЙНА. ТҮҮНЧЛЭН, ТУРШЛАГАТАЙ УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯРЫГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛОХООР ТӨЛӨВЛӨСӨН НЬ ӨМНӨХ ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНИЙН “НҮҮРСНИЙ ХУЛГАЙН СОНСГОЛI”-ИЙГ УДИРДСАН ТУРШЛАГЫГ ДАВТАХ СТРАТЕГИ ГЭЖ ХАРЖ БОЛОХООР БАЙНА. ТЕНДЕРИЙН БАРИМТ БА ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮД СУДАЛГААГААР, Л.ОЮУН-ЭРДЭНИЙН “НҮҮРСНИЙ ХУЛГАЙН СОНСГОЛ-I”-ИЙН ДАРАА БУЮУ 2024 ОНЫ ТАВДУГААР САРД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 764 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТОМООХОН ТЕНДЕР ЗАРЛАЖ, “МАКСГҮҮР ТРАНС” ХХК-Г ШАЛГАРУУЛСАН БАЙНА. ЭНЭ КОМПАНИ НЬ ӨМНӨ НЬ ТОМООХОН ТЕНДЕРТ ОРОЛЦОЖ БАЙГААГҮЙ, ЗӨВХӨН ТӨВ АЙМГИЙН ЗААМАР, ДОРНОД АЙМГИЙН ХАШААТ ОРДЫН ОЛБОРЛОЛТ ХИЙЖ БАЙСАН. ТУС ТЕНДЕРТ ШАЛГАРСАН “МАКСГҮҮР ТРАНС” ХХК-Г БАТТӨМӨРИЙН ГЭРЭЛТ-ОД ЭЗЭМШДЭГ БӨГӨӨД ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ТҮҮНИЙ ЭХНЭРИЙН ДҮҮ ЭНХТҮВШИНГИЙН БУЛГА АЖИЛЛАДАГ. ГЭРЭЛТ-ОДЫН ЭХНЭР ЭНХТҮВШИНГИЙН АЯНГАГИЙН ТӨРСӨН ДҮҮ УЯНГА НЬ УИХ-ЫН ГИШҮҮН Г.ОЧИРБАТЫН ЭХНЭР БӨГӨӨД Г.ОЧИРБАТ, Б.ГЭРЭЛТ-ОД НАР ХАМТРАН “АЙ ПИ ЭМ ИНВЕСТ” ХХК, “ЦАХИРЦАГААН ГОЛ” ХХК ЗЭРЭГ КОМПАНИУДЫГ ЭЗЭМШДЭГ. ЭНЭ НЬ “МАКСГҮҮР ТРАНС” ХХК БОЛОН Г.ОЧИРБАТЫН БИЗНЕСИЙН ХАМААРЛЫГ БАТАЛГААЖУУЛЖ БАЙНА. “МАКСГҮҮР ТРАНС” ХХК-ИЙН БАЙРШЛЫГ ГЭРЭЭ БАЙГУУЛСНЫ ДАРАА “МӨНХ ТАУЭР” ОФФИС РУУ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДТЭЙ ХОЛБООГ НУУХ ГЭСЭН АЛХАМ ГЭЖ ҮЗЭЖ БОЛНО. ҮҮНЭЭС ГАДНА, УИХ-ЫН ГИШҮҮН Т.МӨНХСАЙХАН, ТҮҮНИЙ ТӨРСӨН АХ Т.БАТМӨНХ НАР Б.ГЭРЭЛТ-ОД, Г.ОЧИРБАТ НАРТАЙ БИЗНЕСИЙН ХОЛБООТОЙ БӨГӨӨД ХАМТАРСАН КОМПАНИУД БОЛОХ “БАРГИЛТ ОРД”, “ТНГРИ ИНВЕСТ”, “СҮЛД ШОНХОР” ХХК-ИУДААР ДАМЖУУЛАН ТЕНДЕРТ ОРОЛЦОЖ, АШИГ СОНИРХЛОО БАТАЛГААЖУУЛСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН. ЭЦЭСТ НЬ, “МАКСГҮҮР ТРАНС” ХХК НЬ 764 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТОМООХОН ТЕНДЕР АВСАН ТУЛ “НҮҮРСНИЙ ХУЛГАЙН СОНСГОЛ-II”-Д ЗААВАЛ ДУУДАГДАХ БӨГӨӨД ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ УИХ-ЫН ГИШҮҮН Г.ОЧИРБАТ, УИХ-ЫН ГИШҮҮН Т.МӨНХСАЙХАН, ТҮҮНИЙ ТӨРСӨН АХ Т.БАТМӨНХ ЗЭРЭГ ЭТГЭЭДҮҮД МӨН ДУУДАГДАЖ МАГАДГҮЙ БАЙНА. РБХИӨГН

“Ч.НОМИН НӨХРИЙНХӨӨ ХОЛБООГ ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГТ ОРУУЛЖ, ТӨСВӨӨС 38 САЯЫГ ЗАВШИВ”

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар ажиллаж байсан Ч.Номин нөхрийнхөө үүсгэн байгуулсан “Монголын электрон спортын холбоо”-г Үндэсний шигшээ багт оруулж, төсвөөс санхүүжилт авсан үйлдэл нь олны дургүйцлийг төрүүлэв. Өмнө нь Ч.Номин “санхүүжилт аваагүй” гэж тайлбарласан ч бодит байдал эсрэгээрээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон “MESA Nomadic Masters: Spring 2025” олон улсын тэмцээний зардлыг дэмжих гэрээг таван сарын дараа буюу наймдугаар сарын 27-нд байгуулж, есдүгээр сарын 10-нд 38 сая 258 мянган төгрөгийг олгосон нь баримтаар нотлогдлоо. Төсвийн ихэнх нь заал, талбай түрээсэд (35 сая 200 мянган төгрөг), цомын зардалд (3 сая 58 мянган төгрөг) зарцуулагджээ. Энэ үйлдэл нь төрийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол, төсвийн мөнгөний ил тод байдлын ноцтой зөрчил болж, олон нийтийн шүүмжлэлд өртөж байна.

“Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Х.БАТТУЛГЫН ОФФШОРЫН НУУЦ ИЛЧЛЭГДЭВ”

Дэлхий даяар томоохон бизнес эрхлэгчид, улс төрчид, зарим гэмт хэрэг, хар тамхины бүлэглэл оффшор бүсийг ашигладаг. Оффшор бүсэд бизнес эрхлэх нь компанийн эзэнд тухайн нутагт амьдрах шаардлагагүй боловч улс төрчдийн хувьд мөнгөө нуун эргэлдүүлэх нь ёс зүйгүй үйлдэл гэж шинжээчид үздэг. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2024 оны долдугаар сарын 24-ний өдөр шийдвэр гаргаж, оффшор бүсийн жагсаалтаас Швейцари, Сингапур-ыг хассан нь улс төрийн хүрээнд хардлага, шуугиан дагуулав. Үүнийг Х.Баттулгад зориулсан алхам байх магадлалтай гэж үзэх шинжээчид байна, учир нь түүний болон ахынх нь хөрөнгө Сингапурт төвлөрсөн байж болзошгүй гэсэн таамаг бий. Х.Баттулга Сингапурт бизнестэй бөгөөд гэр орон, гэр бүл нь ч тэнд амьдардаг гэж улс төрийн хүрээнд мэдээлдэг. Түүний “Женко Холдинг Пи-Ти-И” компани 50 хувийг охин Баттулгын Намуун, үлдсэн 50 хувийг оффшор хөрөнгийн менежерээр дамжуулан эзэмшдэг нь баримтаар нотлогдсон. Мөн Х.Баттулга “Камекс” ХХК-ээ Монгол Улсад үүсгэн байгуулж, стратегийн ордын 17 лиценз эзэмшиж, зарим нь оффшор бүсэд бүртгэлтэй хятад компаниудаар дамжуулсан нь олон нийтэд ил болсон. 2024 оны есдүгээр сард Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын тогтоол гаргаж, Х.Баттулгыг төрийн тусгай хамгаалалтад авсан нь оффшор бүстэй холбоотой үйлдэлтэй давхцсан нь анхаарал татаж байна. Харин эрх бүхий байгууллага Сингапурын оффшор бүсээс мэдээлэл авах хүсэлт гаргахад Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор нэг ч мэдээллийг авч чадаагүй гэдэг нь ноцтой асуудлыг илчилж байна. Энэ бүх үйл явдал нь улс төр, бизнес, оффшорын холбоог илчилж, төрийн албан тушаалтнуудын ёс зүй, хариуцлагыг асуултын өмнө тавьж байна.

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН АЖИЛТАНД ХОЛБОГДОХ 301 САЯ ТӨГРӨГИЙН ХАХУУЛИЙН ХЭРЭГ ШҮҮХЭД ШИЛЖИВ

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОУКУРОРООС 09 ДҮГЭЭР САРЫН 22-НЫ ӨДРӨӨС 26-НЫ ӨДРИЙГ ХҮРТЭЛХ ХУГАЦААНД ХЭРЭГ БҮРТГЭЛТ, МӨРДӨН БАЙЦААЛТЫН 55,300 ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЖЭЭ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-Т НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Ж.Г-Д ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ОНЦГОЙЛОН ДУРДАГДЖЭЭ. ТЭРБЭЭР ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛЫН БАЙДЛАА УРВУУЛАН АШИГЛАЖ, ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТЕНДЕРТ БАРИМТ БИЧГИЙН БҮРДҮҮЛЭЛТ ДУТУУ БАЙСАН КОМПАНИТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН ГЭДЭГ НЬ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГААР ТОГТООГДСОН БАЙНА. МӨН УГ ЭТГЭЭД ТЕНДЕРТ ШАЛГАРУУЛАХ ШИЙДВЭРИЙГ АШИГ СОНИРХЛЫН ҮҮДНЭЭС ГАРГАСНЫ ХАРИУД ТУС КОМПАНИАС БЭЛЭН БОЛОН БЭЛЭН БУСААР НИЙТ 301.4 САЯ ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ АВСАН, ҮҮГЭЭРЭЭ БУСДАД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН ГЭЖ ҮЗЖЭЭ. ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГААС ТҮҮНИЙ ҮЙЛДЛИЙГ ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 22.1 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 1-Т (ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛЫН БАЙДЛАА УРВУУЛАН АШИГЛАХ) ЗААСНААР ЗҮЙЛЧИЛЖ, ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЭН ОРХОН АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛСЭН БАЙНА.

Б.ЭНХБАЯРЫГ ӨМӨӨРСӨН ГИШҮҮД НАМААСАА ГАРНА ГЭВ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар хоёрын эрх мэдлийн тэмцэл эцэстээ намын дотоод зөрчил, төрийн хямралд хүргэжээ. УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилохоор мэдэгдсэн нь Д.Амарбаясгаланыг намын Хяналтын дэд хороог хуралдуулахад хүргэж, Б.Энхбаярыг намаас хасах шийдвэр гарсан байна. Уг шийдвэрт эсэргүүцэж, Б.Энхбаяр “Би нүүрсчдэд хөөгддөг нь биш” хэмээн мэдэгдсэн бол, түүний талд зогссон УИХ-ын гишүүд Д.Энхтүвшин, М.Бадамсүрэн, Л.Соронзонболд, Б.Хэрлэн, Б.Заяабал, З.Мэндсайхан, Д.Бум-Очир нар “Бид ч бас намаасаа гарна” хэмээн мэдэгдлээ. Тэдний намтрыг харахад эрх ашиг, бүлгийн нөлөө, бизнесийн холбоо нь нэн тодорч байна: Д.Энхтүвшин – “MCS” группын дэд ерөнхийлөгчөөр 25 жил ажилласан, 15 тэрбум төгрөгийн авлагатай, улс төрд гурван том акц хийсэн туршлагатай. Л.Соронзонболд – “M банк”-ны Гүйцэтгэх захирлаар ажиллаж, Д.Энхтүвшингийн найз. Б.Заяабал – Ч.Хүрэлбаатарын улс төрийн залгамжлагч, “Энержи ресурс” ХХК-ийн концессийн шийдвэрт холбоотой. З.Мэндсайхан – ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж, Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдсон. Д.Бум-Очир – Ерөнхийлөгчийн зөвлөх, дүүгийнхээ дамжуулан хүчтэй холбоотой. Б.Хэрлэн – Герман Улсад төрийн удирдлагын доктор хамгаалсан, удирдлагын академийн профессор. М.Бадамсүрэн – Дорнод аймгийн Засаг даргаар 11 жил ажилласан ч бүтээлгүй, орлого нь сүүлийн 5 жилд тав дахин нэмэгдсэн. Эдгээр гишүүдийн үйлдэл нь зөвхөн намын зодоон төдий бус, 100 жилийн түүхтэй МАН-ыг тараах аюулд хүргэж, төрийн тогтвортой байдлыг эрсдэлд оруулж байна. Намын дотоод тэмцэл, эрх ашгийн зөрчил улс орныг хямралд оруулж буйг олон нийт анхааралтай ажиглаж байна.

ЭРСДЭЛТЭЙ БАНКУУДАД ТӨРИЙН 256 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ‘’ТҮГЖИГДЖЭЭ’’

САНГИЙН ЯАМНААС “ЭРСДЭЛТЭЙ” ГЭЖ ОЛОН ЖИЛИЙН ТУРШ АНХААРУУЛЖ ИРСЭН “ЧИНГИС ХААН” БОЛОН “ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК” ӨНӨӨГ ХҮРТЭЛ ТӨРИЙН МӨНГӨ, ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХӨРӨНГИЙГ ХАДГАЛСААР БАЙНА. ЭДГЭЭР ХОЁР БАНКИНД НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН (НДС), ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САН (ЭМДС) БОЛОН ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ХӨРӨНГӨ НИЙТДЭЭ 256.9 ТЭРБУМ ТӨГРӨГ ОРЧИМ БАЙРШУУЛСАН БАЙГАА Ч, ХАРИУЦЛАГА ТООЦСОН, МӨНГӨ ТАТСАН ШИЙДВЭР ГАРААГҮЙ БАЙНА. “ЧИНГИС ХААН” БАНК НЫ ЭЗЭД НЬ ӨӨРСДӨӨ ЗЭЭЛДЭГЧ БАРАГ ТАВАН ЖИЛИЙН ТУРШ “ДАМПУУРАХ ЭРСДЭЛТЭЙ” ЖАГСААЛТАД ОРСОН “ЧИНГИС ХААН” БАНКАНД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН МӨНГӨ ХАДГАЛАГДСААР БАЙНА. ЗАРИМ МЭДЭЭЛЛЭЭС ҮЗВЭЛ ЭМДС, НДС, МӨН “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГУУД ТУС БАНКИНД ХӨРӨНГӨ БАЙРШУУЛЖЭЭ. БАНК НЬ ОДОО “НЬЮ СТАНДАРТ ФИНАНС” ХХК-ИЙН 100 ХУВЬ ЭЗЭМШИЛД БӨГӨӨД УГ КОМПАНИЙГ Д.БАТАА (40%), Ш.БҮТЭД (32%), Ц.БАЯРСАЙХАН (28%) НАР ЭЗЭМШДЭГ. ГЭВЧ ТЭД ӨӨРСДӨӨ ТУС БАНКНЫ ХАМГИЙН ТОМ ЧАНАРГҮЙ ЗЭЭЛДЭГЧИД БӨГӨӨД НИЙТ 68 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ЭРГЭН ТӨЛӨГДӨӨГҮЙ БАЙНА. ӨМНӨ НЬ ЭМДЕГ-ЫН ДАРГА АСАН Ч.АЛТАНХУЯГ “ЧИНГИС ХААН” БАНКАНД ДАВУУ БАЙДАЛ ОЛГОСОН ХЭРЭГТ ЯЛ СОНСОЖ БАЙСАН Ч, УДИРДЛАГЫН ТҮВШИНД ХАРИУЦЛАГА ТООЦСОН ӨӨР ШИЙДВЭР ГАРААГҮЙ. 2023 ОНД ХЯТАДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ “БАЯНМӨНХ ТЕХНИК ДЭВШИЛ” ХХК ТУС БАНКЫГ ХУДАЛДАЖ АВАХ САНАЛ ГАРГАСАН Ч БҮТЭЛГҮЙТСЭН. МӨН “НЕТ КАПИТАЛ” ББСБ-ЫН Д.СҮНДИЙ БАНКЫГ АВАХ, ӨРИЙГ ТӨРӨӨР ТӨЛҮҮЛЭХ САНАЛ ГАРГАЖ ЯВСАН Ч ХЭРЭГЖЭЭГҮЙ ЮМ. САЛБАРЫН ШИНЖЭЭЧДИЙН ҮЗЭЖ БУЙГААР “ЧИНГИС ХААН” БАНКЫГ “ТӨРИЙН БАНК”-АНД НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН САНАЛ Ч ГАРЧЭЭ. ⸻ “ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК”: АХ, ДҮҮ АВАРГУУДЫН ХЯНАЛТАД ТӨРИЙН 56 ТЭРБУМ ТӨГРӨГ БАЙРШУУЛСАН Ч БУЦААН ГАРГАЖ ЧАДААГҮЙ БАЙГАА ДАРААГИЙН БАНК БОЛ “ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК”. ЭЗЭМШИГЧИД НЬ : • АСАШЁОРЮҮ Д.ДАГВАДОРЖ – 56.9%, • Щ Д.СУМЪЯАБАЗАР – 15.9%, • Б.БАЯРСАЙХАН – 15.9%, • Ч.МАРАЛМАА – 5.3%, • UB DIVERSIFIED LLC (ЯПОН) – 5.7%. ТЭДНИЙ ДУНД ЧАНАРГҮЙ ЗЭЭЛДЭГЧИД НЬ МӨН ЭЗЭД ӨӨРСДӨӨ БӨГӨӨД Д.ДАГВАДОРЖИЙН 12 ТЭРБУМ, Д.СУМЪЯАБАЗАРЫН 8 ТЭРБУМ, Б.БАЯРСАЙХАНЫ 14 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ЭРГЭН ТӨЛӨГДӨӨГҮЙ БАЙНА. 2023 ОНД ТУС БАНКНЫ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН БҮРЭЛДЭХҮҮНД СИНГАПУР, ЯПОН, ХЯТАДЫН КОМПАНИУД ОРСОН Ч БАНКНЫ НӨХЦӨЛ БАЙДАЛД БОДИТ ӨӨРЧЛӨЛТ ГАРААГҮЙ БАЙНА. МОНГОЛБАНК МЭДЭЭЛЛЭЭ НУУЦАЛЖ БАЙНА ХОЁР БАНК ХУУЛЬД ЗААСАН ШААРДЛАГААС ОЛОН ДАХИН БАГА ӨӨРИЙН ХӨРӨНГӨТЭЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА Ч МОНГОЛБАНК ТЭДНИЙГ ДАМПУУРУУЛАХГҮЙ, “ХЯНАН ШАЛГАГЧ ТОМИЛСОН” ГЭХ ТАЙЛБАРААР ХЯЗГААРЛА ЖЭЭ . МОНГОЛБАНКНААС “БАНКУУДЫН САНХҮҮГИЙН БАЙДАЛ, ШАЛГАЛТЫН ДҮНГ ИЛ ТОД МЭДЭЭЛЭХ НЬ ХУУЛИАР ХОРИОТОЙ” ГЭСЭН ХАРИУ ӨГСӨН Ч, ТӨРИЙН МӨНГӨ ИЙМ БАНКАНД БАЙРШИЖ БАЙГААГИЙН ЭРСДЭЛ ИЛ ТОД БАЙСААР. КАПИТАЛ БАНКНЫ СУРГАМЖ ДАВТАГДАХ УУ? 2019 ОНД ДАМПУУРСАН “КАПИТАЛ” БАНКАНД НДС-ИЙН 104 ТЭРБУМ, ЭМДС-ИЙН 136 ТЭРБУМ ТӨГРӨГ БАЙРШИЖ, ТӨР НИЙТ 141.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АВЛАГАТАЙ ҮЛДСЭН. ӨДГӨӨ “ЧИНГИС ХААН” БОЛОН “ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК”-НД ҮҮНЭЭС Ч ИХ ХЭМЖЭЭНИЙ ТӨРИЙН ХӨРӨНГӨ БАЙРШИЖ БАЙГАА Ч ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ БОДИТ АЛХАМ ХИЙГДЭЭГҮЙ ЮМ . ЭРСДЭЛТЭЙ ГЭСЭН ТОДОТГОЛТОЙ ХОЁР БАНКИЙГ ДАМПУУРАХААС ХАМГААЛАН БАРЬЖ БАЙГАА Ч, БОДИТООР БОЛ ТӨРИЙН МӨНГӨ ЭРГЭЛЗЭЭТЭЙ ОРЧИНД БАЙСААР БАЙНА. ХАРИУЦЛАГА ТООЦДОГГҮЙ, ИЛ ТОД МЭДЭЭЛДЭГГҮЙ ЭНЭ БАЙДАЛ ҮРГЭЛЖИЛБЭЛ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨ ДАХИН АЛДАГДАХ ЭРСДЭЛ БОДИТООР ТУЛГАРААД БАЙНА.

“ТӨРИЙН ШАГНАЛТ, НАМЫН БУДЛИАНТАН”

Булган нутгийн эрхэм, Гавьяат тээвэрчин Ж.Бат-Эрдэнэ гишүүн улс төрийн хүрээнд будлиан, маргаан дэгдээсэн нь тодорхой болж байна. Нэгэн цагт хамтдаа ажиллаж явсан нутгийн төлөөлөгч Ц.Анандбазарыг ар нуруунаас нь хутгалан шахаж, бүлэглэлд хагарал үүсгэсэн үйлдлүүд нь олон нийтийн анхаарлыг татжээ. Улстөрийн тоглолт эрх ашгийн төлөө бүхнийг үгүйсгэдэг гэдгийг Ж.Бат-Эрдэнэ өөрийн биеэр баталсан. Энгэрээ Гавьяат тээвэрчин хэмээх шагналаар мялаасан хэдий ч, удалгүй давхар дээл өмсөж МАН-ын бүлгийг хагалан, эвлэрлийг сүйтгэж, гишүүдээ хоёр талд хуваасан нь илэрхий болсон. Наадмын өмнөхөн хүндэт шагнал хүртэж, ээждээ эрхэлж явсан тэрбээр бүлгийн удирдлагын хувьд бүтэлгүйтэн, намын бага хурлыг будлиантуулахад хүргэсэн. Мөн бүлгийнхээ гишүүдийг шинэ хуучнаар ангилан, намын дотоод эв нэгдлийг үгүйсгэсэн нь төрийн ажилд шууд сөрөг нөлөө үзүүлжээ. Эцэст нь, олон нийтийн хувьд гай тарьж, түймэр дэгдээсэн эрхэм нь Гавьяат тээвэрчин Ж.Бат-Эрдэнэ гэдэгт шүүмжлэлтэй хандсаар байна.

БОАЖЯ-НЫ ГАЗРЫН ДАРГА АСАН С.БАЯСГАЛАН: “ХУРДАН МОРИНЫ ХУУЛЬ”-ТАЙ ХОЛБООТОЙ ХЭРГЭЭР ШҮҮХЭЭС 10 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ АВЛАА

БОАЖЯ-НЫ ГАЗРЫН ДАРГА АСАН С.БАЯСГАЛАН НЬ АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАЖ, ‘’ХУРДАН МОРИНЫ БООЦООТ УРАЛДААНЫ ТУХАЙ’’ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭЦЭСЛЭН БОЛОВСРУУЛАХ АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭ БАЙГУУЛЖ, БУСДАД ДАВУУ БАЙДАЛ ОЛГОСОН ГЭЖ ҮЗСЭН. ХЭВЛЭЛҮҮДИЙН МЭДЭЭЛСНЭЭР ТЭРБЭЭР УИХ-ЫН ГИШҮҮН, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД АСАН Ц.ЦОГЗОЛМААГИЙН ОХИН ЮМ. ТЭРБЭЭР 2019 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРД Б.ЖАВХЛАНТАЙ ХАМТРАН ‘’АТАРШИМ ТРЕЙД’’ ГЭХ КОМПАНИТАЙ УГ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН БАЙНА. ГЭВЧ ТУХАЙН АЖИЛ БОДИТООР ХИЙГДЭЭГҮЙ АТАЛ АЖЛЫГ БҮРЭН ГҮЙЦЭТГЭСЭН МЭТЭЭР БАРИМТ БИЧИГ БҮРДҮҮЛЖ, УЛСЫН ТӨСВИЙН 10 САЯ ТӨГРӨГИЙГ ҮР АШИГГҮЙ ЗАРЦУУЛСАН НЬ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГААР ТОГТООГДСОН.

1 ... 33 34 35 36 37 38 39 40 41 ... 389