НЭГҮҮН МЭДЭЭ
"ХУУРАМЧ НАМТАРТАЙ ХУУЛЬ БУС ТОМИЛГООНЫ ЭЗЭН БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ПҮРЭВ-ОЧИР АЖ ‼️

Монгол Улс Үндсэн хуулиараа нэгдмэл улс. Энэ заалт төрийн аливаа шатны албан тушаалд хууль бус, намын шугамаар томилгоо хийхийг хатуу хориглодог ‼️ Гэвч Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн гарын үсэгтэй "Булган аймгийн Засаг даргын томилгоо" энэ зарчмыг илт зөрчжээ‼️ Тодруулбал : Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байж гэмээнэ энэ албан тушаалдаа томилогдох хуулийн заалттай атал хуулийг уландаа гишгэн томилогдсон баримтыг хэвлэлүүд мэдээлж эхэлжээ. Түүний намтарт “Иргэний нисэхийн ерөнхий газарт 2018-2023 онд ажилласан” гэж бичсэн нь бодит байдал дээр тэр хугацаанд тус байгууллагад огт ажиллаж байгаагүй гэдгээрээ нотлогдож шившгээ дэлгэж эхэлжээ ‼️ Л.Оюун-эрдэнийн хууль бус томилгоог Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн нүдээ анин хүлээн зөвшөөрч, ямар ч шалгалт, хяналтгүйгээр баталгаажуулан хамтарчээ ‼️ 2025 оны нэгдүгээр сарын 27-нд АТГ-аас Булган аймгийн тамгын газрын түр орлогчоор томил сон Д.Наранбаяр гэгч нь мөн л шалгалтад ороогүй, эрх зүйн шаардлага хангаагүй байхад Л.Цэдэвсүрэн АТГ-ын албан ёсны зөвлөмжийг ч үл тоон түүнийг орлогчоор ч мөн томилсон булхай нь илчлэгджээ‼️ Э нэ мэтээр "дуртай хүнээ” албан тушаалд томилдог, түүнийг нь төрийн албаны дээд байгууллага мэдсээр байж зөвшөөрдөг нь ноцтой гэмт хэрэг биш гэж үү ❓ Өдгөө тус асуудал дээр хууль хяналтын байгууллагуудын нэр хүнд ч давхар шалгагдахаар болж буй. Бид мэдээлсээр байх болно...

МАЛЫН ЕРӨНХИЙ ЭМЧ А.НАРАНТУЯА ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 141 САЯАР ГЭРЭЭЛСЭН БАРИМТУУД!!

Хүнс, хөдөө аж ахуй яамны дэргэд Засгийн газрын харьяанд “Мал эмнэлгийн Ерөнхий газар” гэж бие даасан байгууллага бий. Мянга малын эмнэлгийн ерөнхий газартай байгаад ч мал сүрэг өвчилж, олон зуугаараа үхдэг хэвээрээ л байна. Татвар төлөгчдийн мөнгийг юу ч үгүй урсгаж байгаа нь анхаарал татна. 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/51 тоот тушаалаар “Жиометрик” ХХК-д 19, 800, А/52 тоот тушаалаар “Хос масс” ХХК-тай 19, 500, А/53 тоот тушаалаар “Эйч Эс Эн” ХХК-тай 18, 500, А/54 тоот тушаалаар “Монгол Малчин” сэтгүүлтэй 8,000,000, А/56 тоот тушаалаар “Залуусын оролцоог дэмжих цолмон төв” ХХК-тай 19,800, МҮОНРТ-тэй 20,000 сая, А/58 тоот тушаалаар “Реал мастер линкс” ХХК-тай 19 сая 800, А/59 тоот тушаалаар иргэн Б.Үүлэнсолонготой 16 сая 500 мянган төгрөгөөр тус тус гэрээлжээ. Түүнчлэн төвсийн долоон сая төгрөгөөр ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ орсон, 16 сая төгрөгөөр “Чингис хаан музей” үзсэн гэх зэргээр татвар төлөгчдийн мөнгийг өөрийн юм шиг үржээ... Мал эмнэлгийн Ерөнхий газрын дарга, малын ерөнхий эмч А.Нарантуяаг өмнө нь АТГ-аас хойшлуулашгүй ажиллагаа явуулан баривчилж, улмаар ШАЛГАЖ БАЙСАН удаатай билээ.

Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг хэлэлцүүлгийн үеэр хөндлөө

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сан, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Н ийгмийн сэтгэл зүй, хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн зан үйлийн талаарх судалгааны үр дүнг танилцуулах уулзалт-хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.10.20/ зохион байгууллаа. Улсын Их Хурлын гишүүн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа хэлэлцүүлгийг нээн хэлсэн үгэндээ өнөөдрийн уулзалт-хэлэлцүүлгээр асуудлыг ярилцаад өнгөрөх биш үр дүнд суурилсан, шийдэл бүхий ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхэд ач холбогдол өгөх нь зүйтэйг онцлов. Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн манай улсад сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг дурдаад, сэтгэл гутрал, түгшүүр, стрессийн эмгэгүүд хамгийн түгээмэл хэлбэрүүдэд тооцогдож байна. Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн 18.5 хувийг сэтгэл түгшилт, 17.1 хувь нь органик бус нойргүйдэл, 16.2 хувь нь архаг ядаргаа, 17.7 хувь нь биеийн хэлбэрийн эмгэг, 6.2 хувь нь архинд донтох, 6 хувь сэтгэл гутрах эмгэг эзэлж байна гэв. Тэрбээр, Монгол Улсын 2024 оны эрүүл мэндийн статистикийн мэдээгээр амиа хорлолтоос шалтгаалсан нас баралтын түвшин 100 мянган хүн амд 15.3 байгаа нь сүүлийн 10 жилийн дунджаас 0.5 хувиар, өмнөх оноос 0.6 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийт нас баралтад эзлэх амиа хорлогчдын насны бүлэгт эзлэх хувь 15-19 насныхны 23.4 хувь буюу 4 хүн тутмын 1, 20-24 насны залуучуудын 27.4 хувь буюу мөн 4 хүн тутмын 1 нь амиа хорложээ. Өөрөөр хэлбэл, нийт амиа хорлож нас барсан тохиолдлын 50.8 хувь буюу хоёр хүн тутмын нэг нь өсвөр насны хүүхдүүд, залуучууд байгааг онцоллоо. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн тэргүүн, доктор Халид Шарифи судалгааны дүнгээр залуучуудын дунд сэтгэл хямралд өртөх, амиа хорлох үзэгдэл өндөр байгаа нь бид энэ асуудалд зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатайг илтгэж байгааг тодотгосон. Өсвөр насны хүүхдүүд амиа хорлох талаар бодож байсан, гэр бүлийн гишүүдийн дарамт, хүчирхийлэлд өртдөг зэрэг асуудлаас улбаалан сэтгэл зүйн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх, хамгаалах механизмыг боловсруулж ажиллах нь чухал. Үндэсний хэмжээнд энэ асуудлыг анхаарах шаардлагатай гэв. Үүний дараа судлаач Ө.Эрдэнэчимэг хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн зан үйлийн талаарх судалгааг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Г.Ууганцэцэг Монгол Улс дахь амиа хорлолтын нөхцөл байдлын дүн шинжилгээний талаар танилцуулсан бол тус төвийн дэд захирал Н.Алтанзул амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийн талаар оролцогчдод мэдээлэл хүргэсэн юм. Хэлэлцүүлэг асуулт хариултаар үргэлжилж, УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэн цаашид анхаараа асуудлын хүрээнд санал солилцлоо. Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, бид өсвөр насныханд амиа хорлох сэдлийг төрүүлэхгүй байхад анхаарах хэрэгтэй. Эцэг эхчүүдийн хайхрамжгүй байдал, үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт үүнд нөлөөлж байна хэмээгээд, хүүхэд өөрийгөө илэрхийлэх, хүлээн зөвшөөрүүлэхийг хүсдэг. Сэтгэл зүйн асуудлуудад онцгой анхааран ажиллах нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтны орон тоог тогтоосон. Салбар хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах нь зүйтэй хэмээв. Хүчирхийллийн эсрэг төвийн гүйцэтгэх захирал Н.Арвинтариа, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль эрх зүйн орчин бүрдэж, тодорхой ахиц гарсан ч хуулийн хэрэгжилт хангалтгүй, хохирогч хамгааллын тогтолцоо үр дүнтэй ажиллахгүй байна. Санхүүжилт дутмаг байгаагаас үйлчилгээ үзүүлж байгаа төрийн бус байгууллагууд цөөрч, хамгаалах байр хаагдах эрсдэл үүсээд байгааг мөн дурдсан юм. Гэр бүлийн хүчирхийлэл, ядуурал, сэтгэл зүйн эмзэг байдал зэрэгтэй холбоотой 65-аас дээш насны ахмадуудын дунд амиа хорлолтын тохиолдлын тоо нэмэгдэж, эрэгтэйчүүдийн дунд амиа хорлолтын тохиолдол эмэгтэйчүүдтэй харьцуулахад 7 дахин өндөр байгаа зэрэгт онцгой анхаарах шаардлагатайг судалгаа харуулжээ. Цаашид хүүхэд, өсвөр үе, ахмадуудынхаа эрүүл мэндийг эрсдэлээс хамгаалах, амиа хорлох оролдлогыг бууруулах, сэргийлэх, дэмжлэгт орчныг бүрдүүлэх, алсын хараатай, нотолгоонд суурилсан, цогц арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд салбар дундын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж батлуулах талаар хэлэлцүүлгийн үеэр хөндөж, хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

МАН-ЫГ ДАХИН ХАГАРАЛД ОРУУЛЖ, ТӨРИЙН ХЯМРАЛ ҮҮСГЭВ

Г.Занданшатарын тэргүүлсэн шинэ Засгийн газар байгуулагдах үед Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Л.Мөнхбаатар томилогдсоноор бүлгийн даргын орон тоо шинээр гарах нөхцөл үүсжээ. Энэ үеэр Ерөнхийлөгч МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг томилуулах саналаа гаргасан ч, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан Ерөнхийлөгчийн саналтай зөрж, Ж.Бат-Эрдэнийг томилсон. Тухайн үед Л.Энх-Амгаланг бүлгийн даргаар томилох асуудал олон нийтийн дунд ид яригдаж байсан ч гэнэт намжсан нь анхаарал татсан билээ. Харин энэ шийдвэр Ерөнхийлөгчийг ихэд бухимдуулж, “Намын дарга, Их хурлын даргын суудлаа өг” хэмээн Д.Амарбаясгаланд хатуухан шаардлага тавьсан гэх мэдээлэл тархжээ. Л.Энх-Амгалангийн хувьд улс төрийн карьертаа Байнгын хорооны дарга, УИХ-ын дэд дарга, дараа нь ХНХ-ын сайд, БШУ-ы сайд гэх мэтээр “давхар дээл”-ийн олон алба хашиж ирсэн нэгэн. Гэвч Г.Занданшатарын Засгийн газар бүрдэхэд тэрээр ямар нэгэн сайдын албан тушаал аваагүй үлдсэн. Энэ бүхний цаана “Ухаа худаг”-ийн асуудал байсан гэх яриа ч гарчээ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “Ухаа худаг”-тай холбоотой санал дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэхээс өмнө Л.Энх-Амгаланд тодорхой “даалгавар” өгөгдсөн байсныг Саарал ордныхон Д.Амарбаясгаланд дуулгасан гэх юм. Нөгөө талд нь, Зам тээврийн сайдын албан тушаалаасаа бууснаас хойш улс төрийн идэвх нь сулраад байсан Ж.Бат-Эрдэнэ ч мөн бүлгийн даргын суудалд санаархаж, Д.Амарбаясгаланг шахаж эхэлжээ. Ахынхаа үгнээс хэзээ ч зөрж байгаагүй Д.Амарбаясгалан Л.Энх-Амгалангийн нэр яригдахад Ж.Бат-Эрдэнийг илүүд үзэж, түүнийг томилсон нь дотоодын зөрчлийн эхлэл болсон байна. Ерөнхийлөгчийн зүгээс өөрийн саналыг эсэргүүцсэнд дургүйцэж, “Намын дарга”-аар үлдэхээ илэрхийлэн, Ерөнхий сайд Г.Занданшатарыг Д.Амарбаясгалангийн эсрэг чиглүүлсэн гэх мэдээлэл гараад буй . Ингэснээр МАН доторх эрх мэдлийн тэмцэл гүнзгийрч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёуланг нь унагаах хэмжээнд хүрсэн байна. Түүнчлэн “MCS”-ийн нөлөө бүхий гишүүд Ерөнхий сайдыг хамгаалж, харин УИХ-ын даргын тал эсрэг зогссон нь Л.Энх-Амгалангийн оролцоотой гэх яриаг улам өдөөжээ. Үүний улмаас Ж.Бат-Эрдэнийн удирдсан бүлгийн хуралдаанд олон гишүүн оролцохоо больж, тусдаа бүлэг байгуулсан бөгөөд түүнийг Ж.Батжаргал удирдаж эхэлсэн байна. Энэ нь мөн эрх мэдлийн төлөөх дотоод тэмцлийн нэг илрэл гэж үзэж болно. Ингэж МАН-ынхан “жоомоо алах гэж гэрээ шатаав” гэгч болж, эрх мэдлийн төлөөх шуналдаа автсанаар эв нэгдлээ алдлаа. Тэд Ерөнхийлөгчтэй, Ерөнхий сайдтай, УИХ-ын даргатай нам хэдий ч, дотоодын хагарал тэднийг улс төрийн том хямралд оруулж орхилоо.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Б. АЗЖАРГАЛ ЗАСАНГИЙН ХҮМҮҮЖИГЧ БОЛОХ УУ?

Дархан - уул аймгийн иргэн П . Баяраа 2022 оноос эхлэн Б . Азжаргалтай холбоотой асуудлуудыг цагдаагийн байгууллагад хүргүүлсэн ч нийслэлийн прокурорын газар уг хэргийг хаажээ . Гэвч улсын ерөнхий прокурорт дахин гомдол гаргаснаар шийдвэрийг хүчингүй болгож Б . Азжаргалд холбогдох хоёр эрүүгийн хэргийг нэгтгэн шалгуулахаар болсон байна . Тухайн хэрэгт авилга , албан тушаалын ашиг сонирхлын зөрчил , үндэслэлгүй хөрөнгөжих 60 тэрбумын гэрээ шууд байгуулсан зэрэг ноцтой үйлдлүүд багтжээ . Энэ талаар дархан - уул аймгаас сонгогдсон УИХ - ын гишүүн Д . Батбаяр ‘’ 2023 , 2024 онд тус аймгийн худалдан авах ажиллагаанд шалгалт хийж үр дүнд нь 63 .8 тэрбум төгрөгийн зөрчил илэржээ. Худалдан авалтын төлөвлөлт , тендерийн зарлалт , гэрээ байгуулах шатанд хууль зөрчсөн байсан . Тиймээс дүнг АТГ , ИТХ - д хүргүүлсэн ’’ гэж мэдэгдсэн . Өөрөөр хэлбэл Б . Азжаргал өнгөрсөн хугацаанд хууль бус тендер , худалдан авалтын тогтолцоо бүрдүүлж , төрийн хяналтаас ‘’ дархлагдсан ’’ мэт ажиллаж ирсэн ч байж магад….

ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛАХ ТУХАЙ ШИЙДВЭРТ ХОРИГ ТАВИХДАА ХОЁР ҮНДЭСЛЭЛИЙГ ДУРДСАН

Нэгдүгээрт, Үндсэн хуулийн 43.1-д “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах санал гаргавал, УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхэлж, арван хоногийн дотор шийдвэр гаргана. Хэрэв УИХ-ын нийт гишүүдийн олонхи уг саналыг дэмжвэл Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол батлагдсан гэж үзэж, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэж заасан байдаг. “ У г санал” гэдэг нь Ерөнхий сайдыг огцруулах санал гэсэн утгатай. Гэтэл Төрийн байгуулалтын байнгын хороо “Огцруулахгүй байхыг дэмжих үү?” гэсэн байдлаар санал хураасан нь Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзжээ. Хоёрдугаарт, пүрэв гарагийн УИХ-ын чуулганыг тасралтгүй үргэлжлүүлж, баасан гарагт уг асуудлыг шийдвэрлэсэн нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна. Учир нь ажлын цаг дууссаны дараа хуралдааныг сунгах бол гишүүдийн олонхын саналаар шийдэх ёстой бөгөөд мөн хуралдаан ирц бүрдсэний дараа л хүчинтэйгээр эхэлсэнд тооцогддог. Гэвч эдгээр хоёр процесс аль аль нь биелээгүй тул баасан гарагийн хуралдаан хууль ёсны хүчинтэй биш нөхцөл үүсч байна. Эндээс үзэхэд, анхны үндэслэлээс илүүтэйгээр хоёр дахь нь илүү ноцтой зөрчил болсон гэж хэлж болох юм. Харин Үндсэн хуулийн хүрээнд авч үзвэл, УИХ-д Төрийн байгуулалтын байнгын хороо оролцож байгаа бөгөөд бүх асуудал заавал байнгын хороогоор дамждаг. Тиймээс Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг хэлэлцсэн тул агуулгын хувьд Үндсэн хуулийн зөрчил үүсээгүй гэж тайлбарлах боломж ч бий. Гэхдээ хоёр дахь үндэслэлийн хувьд маргах боломж бараг үгүй. Үүнээс үзвэл, хэрэв баасан гарагийн хуралдааныг хүчинтэй гэж үзэж байгаа бол УИХ-ын даргын санал болгосноор Д.Амарбаясгаланг чөлөөлсөн шийдвэр ч мөн адил хүчинтэйд тооцогдоно. Гэвч Ерөнхийлөгчийн хориг зөвхөн Ерөнхий сайдын асуудалд тавигдсан нь анхаарал татаж байна. Хэрэв нэг ижил үндэслэл баримталбал, Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүний аль алиных нь асуудалд хориг тавих ёстой байв. Гэвч тэгсэнгүй. Үүний улмаас баасан гарагийн чуулганы хууль ёсны байдлыг хуульчид дахин шинээр судалж эхэлж байгаа юм.

НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН ХАРИЛЦААНЫ ГАЗАР 2025 ОН ГАРСААР НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВТ 6.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГЫГ ТӨВЛӨРҮҮЛЭЭД БАЙНА

Нийслэлийн өмчийн харилцааны газар 2025 оны III улирлын байдлаар нийслэлийн төсөвт 6.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүллээ. 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэл 205.3 хувьтай байна. Харин 2024 онд нийт дүнгээр нийслэлийн төсөвт 7.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн нь 2023 онтой харьцуулахад 263.7 хувиар илүү байсан юм. Нийслэлийн өмчийн харилцааны газар нийслэлийн өмчийг эзэмших, ашиглах хамгаалах оновчтой бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх замаар өмчийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх, эзэмшил ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн чадавхыг дээшлүүлэх зорилготой үйл ажиллагаагаа явуулдаг. Нийслэлийн өмчийн харилцааны газар нь дараах хэлбэрээр орлого төвлөрүүлдэг. Түрээсийн орлого Ногдол ашгийн орлого Өмч хувьчлалын орлого Ангилагдаагүй бусад орлого Нийслэлийн өмчийн барилга байгууламжийг олон жил үнэ төлбөргүй ашиглаж, өнгө үзэмжийг доройтуулсан тохиолдлууд сүүлийн жилүүдэд цөөнгүй гарч байна. Үүнийг нийслэлийн Өмчийн харилцааны газрын хяналт шалгалтаар илрүүлж, яагаад өмч хөрөнгө үнэгүйдэх болсон суурь шалтгаануудыг тодруулж, сайжруулах чиглэлд анхаарч ажиллаж буй. Түүнчлэн нийслэлийн алдагдсан өмч хөрөнгийг эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд: “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч иргэн Т.Нямдаваагийн эзэмшлийн 51 хувийн энгийн хувьцааг нийслэлийн өмчид 100 хувь шилжүүлж авсан. “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авсан. Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлах “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн Ж блокийн 1220 м.кв талбай бүхий барилгыг нийслэлийн өмчид авч, нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж, 1.9 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн. Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах “Монгол шуудан” ХК-ийн 36 дугаар салбарын түрээсээр эзэмшиж байсан байрыг нийслэлийн өмчид бүртгэн авсан. БГД-ийн 14 дүгээр хороонд байрлах Шуудангийн 24 дүгээр салбар түрээсээр эзэмшиж байсан байрыг “Тэмүүжин групп майнинг” ХХК дам түрээслэж ашиг олдог байдлыг зогсоож, нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчилж 1.6 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн. БГД-ийн наймдугаар хороонд байрлах “Аминжаргалан” өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг 5 жилийн хугацаанд түрээсийн орлогогүйгээр эзэмшиж байсан иргэнээс түрээсийн орлогыг нэхэмжилж, барилгыг хууль бус эзэмшлээс салган Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт үргэлжлүүлэн түрээсэлж, түрээсийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэн ажиллаж байна. СБД-ийн хоёрдугаар хороонд байрлах “Ачит гар” өрхийн эмнэлэг байрлаж байсан байрыг тус эмнэлгийн эзэмшлээс авч нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж, 334 сая төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ШАЛГАЛТ ОЛОН САЯ ТӨГРӨГӨӨР ҮНЭЛЭГДЭЖ , УБЕГ-ЫН ДАРГЫН СУУДАЛ “ҮНЭД” ХҮРСЭН ҮҮ !?

Төрийн албаны зөвлөл (ТАЗ) жирийн иргэдэд хатуу, харин “том” хүмүүсийн өмнө үүдээ дэлгэдэг байгууллага болсныг харуулах нэгэн ноцтой жишээ ил болж ээ . Улсын бүртгэлийн ерөнхий газрын (УБЕГ) даргын сонгон шалгаруулалтыг хийхдээ ТАЗ хуулийн заалт зөрчиж, авлигын шинжтэй шийдвэр гаргасан гэх мэдээлэл байна. Тус шалгаруулалтад Д.Давааням, Батбаатар нар өрсөлдөхөд тестийн шалгалтаар Батбаатар 35, харин Д.Давааням 23 оноо авчээ. Гэвч ярилцлагын шатанд нөхцөл эргэж, асуултдаа бүрэн хариулсан Батбаатар 26.2, хариулж чадаагүй Д.Давааням 39 оноо ав чээ !!! Шалгалтын дүн ийнхүү эргэлзээ дагуулснаас үүдэн материалыг хянуулах гэсэн боловч ТАЗ-ийн гишүүн Б.Төгсцэнгэл шалгуулагчдын ярилцлагын бичлэгийг авч алга бол жээ.Хэзээ хойно “алга болсон” бичлэг илбийн мэт ил гарч ир жээ. Эх сурвалжийн мэдээллээр, ТАЗ-ийн зарим гишүүд Д.Даваанямыг урьдчилан дэмжих байр суурьтай байсан б а тэр шалгалтад оролцсон гишүүдэд 10-аас дээш сая төгрөгийн хахууль санал болгосон гэх мэдээлэл ч гарав . Тэгвэл ТАЗ-ийн гишүүд авлигад идэгдэж, албан тушаалтуудын мөнгөний өмнө сөхөрдөг нь энэ мэтээр нотлогдож буй... Одоогоор ТАЗ-ийн Маргаан хянан шалгах газарт уг асуудлыг шалгаж байгаа бөгөөд хэрвээ тус асуудал баримтаар тогтоогдвол төрийн албанд шударга ёсны шалгуур үгүй болсон ыг ч мөн нотлоно !!! Шалгалтад итгэж, олон сар бэлддэг мянга мянган залуусын хувьд энэ бол итгэл найдвары г нь тас цохьсон увайгүй гэмт үйлдэл болох нь дамжиггүй.

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр асуулт асууж, Н.Учрал сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авах үеэр Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин гурван ө

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сан, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Н ийгмийн сэтгэл зүй, хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн зан үйлийн талаарх судалгааны үр дүнг танилцуулах уулзалт-хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.10.20/ зохион байгууллаа. Улсын Их Хурлын гишүүн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа хэлэлцүүлгийг нээн хэлсэн үгэндээ өнөөдрийн уулзалт-хэлэлцүүлгээр асуудлыг ярилцаад өнгөрөх биш үр дүнд суурилсан, шийдэл бүхий ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхэд ач холбогдол өгөх нь зүйтэйг онцлов. Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн манай улсад сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг дурдаад, сэтгэл гутрал, түгшүүр, стрессийн эмгэгүүд хамгийн түгээмэл хэлбэрүүдэд тооцогдож байна. Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн 18.5 хувийг сэтгэл түгшилт, 17.1 хувь нь органик бус нойргүйдэл, 16.2 хувь нь архаг ядаргаа, 17.7 хувь нь биеийн хэлбэрийн эмгэг, 6.2 хувь нь архинд донтох, 6 хувь сэтгэл гутрах эмгэг эзэлж байна гэв. Тэрбээр, Монгол Улсын 2024 оны эрүүл мэндийн статистикийн мэдээгээр амиа хорлолтоос шалтгаалсан нас баралтын түвшин 100 мянган хүн амд 15.3 байгаа нь сүүлийн 10 жилийн дунджаас 0.5 хувиар, өмнөх оноос 0.6 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийт нас баралтад эзлэх амиа хорлогчдын насны бүлэгт эзлэх хувь 15-19 насныхны 23.4 хувь буюу 4 хүн тутмын 1, 20-24 насны залуучуудын 27.4 хувь буюу мөн 4 хүн тутмын 1 нь амиа хорложээ. Өөрөөр хэлбэл, нийт амиа хорлож нас барсан тохиолдлын 50.8 хувь буюу хоёр хүн тутмын нэг нь өсвөр насны хүүхдүүд, залуучууд байгааг онцоллоо. Тэрбээр, Монгол Улсын 2024 оны эрүүл мэндийн статистикийн мэдээгээр амиа хорлолтоос шалтгаалсан нас баралтын түвшин 100 мянган хүн амд 15.3 байгаа нь сүүлийн 10 жилийн дунджаас 0.5 хувиар, өмнөх оноос 0.6 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийт нас баралтад эзлэх амиа хорлогчдын насны бүлэгт эзлэх хувь 15-19 насныхны 23.4 хувь буюу 4 хүн тутмын 1, 20-24 насны залуучуудын 27.4 хувь буюу мөн 4 хүн тутмын 1 нь амиа хорложээ. Өөрөөр хэлбэл, нийт амиа хорлож нас барсан тохиолдлын 50.8 хувь буюу хоёр хүн тутмын нэг нь өсвөр насны хүүхдүүд, залуучууд байгааг онцоллоо. Үүний дараа судлаач Ө.Эрдэнэчимэг хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн зан үйлийн талаарх судалгааг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Г.Ууганцэцэг Монгол Улс дахь амиа хорлолтын нөхцөл байдлын дүн шинжилгээний талаар танилцуулсан бол тус төвийн дэд захирал Н.Алтанзул амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийн талаар оролцогчдод мэдээлэл хүргэсэн юм. Хэлэлцүүлэг асуулт хариултаар үргэлжилж, УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэн цаашид анхаараа асуудлын хүрээнд санал солилцлоо. Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, бид өсвөр насныханд амиа хорлох сэдлийг төрүүлэхгүй байхад анхаарах хэрэгтэй. Эцэг эхчүүдийн хайхрамжгүй байдал, үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт үүнд нөлөөлж байна хэмээгээд, хүүхэд өөрийгөө илэрхийлэх, хүлээн зөвшөөрүүлэхийг хүсдэг. Сэтгэл зүйн асуудлуудад онцгой анхааран ажиллах нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтны орон тоог тогтоосон. Салбар хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах нь зүйтэй хэмээв. Хүчирхийллийн эсрэг төвийн гүйцэтгэх захирал Н.Арвинтариа, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль эрх зүйн орчин бүрдэж, тодорхой ахиц гарсан ч хуулийн хэрэгжилт хангалтгүй, хохирогч хамгааллын тогтолцоо үр дүнтэй ажиллахгүй байна. Санхүүжилт дутмаг байгаагаас үйлчилгээ үзүүлж байгаа төрийн бус байгууллагууд цөөрч, хамгаалах байр хаагдах эрсдэл үүсээд байгааг мөн дурдсан юм. Гэр бүлийн хүчирхийлэл, ядуурал, сэтгэл зүйн эмзэг байдал зэрэгтэй холбоотой 65-аас дээш насны ахмадуудын дунд амиа хорлолтын тохиолдлын тоо нэмэгдэж, эрэгтэйчүүдийн дунд амиа хорлолтын тохиолдол эмэгтэйчүүдтэй харьцуулахад 7 дахин өндөр байгаа зэрэгт онцгой анхаарах шаардлагатайг судалгаа харуулжээ. Цаашид хүүхэд, өсвөр үе, ахмадуудынхаа эрүүл мэндийг эрсдэлээс хамгаалах, амиа хорлох оролдлогыг бууруулах, сэргийлэх, дэмжлэгт орчныг бүрдүүлэх, алсын хараатай, нотолгоонд суурилсан, цогц арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд салбар дундын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж батлуулах талаар хэлэлцүүлгийн үеэр хөндөж, хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.10.17) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 02 минутад эхэлж, Монгол Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа. Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1 дэх заалтыг үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаасаа өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасныг баримтлан 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ танилцуулжээ. Байнгын хорооны хуралдааны үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өөрөө хүсэлтээ гаргасантай холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг асуулт асуух, үг хэлэхгүйгээр явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 79.3 хувь нь дэмжсэн байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгаланг өөрийн хүсэлтээр Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлаар ил санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар хүлээж авах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Монгол Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн гаргасан саналын дагуу энэ асуудлыг хэлэлцэх үед нэгдсэн хуралдааныг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж удирдсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Б.Түвшин, Д.Жаргалсайхан, Д.Ганбат, Ч.Ундрам, Л.Соронзонболд, Д.Энхтүвшин, С.Эрдэнэболд, Г.Ганбаатар, Ч.Лодойсамбуу, А.Ариунзаяа, Л.Мөнхбаясгалан, Б.Бейсен, Д.Үүрийнтуяа, Ж.Баярмаа нар асуулт асууж, Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангаас хариулт авав. Дараа нь санал хураалт явуулсан. Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэснийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Улсын Их Хурлын 114 гишүүний 102 нь буюу 89.5 хувийн саналаар дэмжсэн. Иймд Улсын Их Хурлын холбогдох тогтоол батлагдсанд тооцож, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж эцсийн найруулгыг танилцуулсан юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, 12.2.1 дэх заалт, 12.3 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.4.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын гишүүн Дашзэгвийн Амарбаясгаланг Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөхөөр, Монгол Улсын Их Хурлын даргыг шинээр сонгох хүртэл хугацаанд Монгол Улсын Их Хурлын даргын албан үүргийг Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа хэрэгжүүлж байхаар, тогтоолыг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоосон байна. Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг нь хүлээн авсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Амарбаясгалан үг хэлэв. Улсын Их Хурлын даргын хувьд парламентыг олон ургалч үзэлд тулгуурлах, ил тод, нээлттэй байх, “Хүн төвтэй” ойлголцол, зөвшилцлийг баримтлахад нэн тэргүүнд анхаарч ажилласан болохоо тэрбээр онцлоод, цаашид парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулахад байнга анхаарах шаардлага бий гэдгийг цохон тэмдэглэсэн ( бүрэн эхийг эндээс ). Дараа нь Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа нэгдсэн хуралдааныг үргэлжлүүлэн удирдав. Монгол Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг эхлүүлж, Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаас гаргасан санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Өнөөдрийн хуралдаанаар тус хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гаргасан зарчмын зөрүүтэй саналын нэг томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ингээд Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Дараа нь “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Эдийн засгийн байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, энэ талаарх Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу нар тус бүр танилцуулсан. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авсан байсан. Иймд өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар тус хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Эдийн засгийн байнгын хорооны саналаар санал хураалт явууллаа. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 114 гишүүний 63.2 хувь нь дэмжсэн. Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон тав дахь асуудал нь Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг байв. Төсвийн байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцууллаа. Хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 9 дүгээр сарын 15, 18, 19, 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон бусад Байнгын хороонд шилжүүлсэн юм. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлд “Улсын Их Хурал төсвийн төслийн нэг, хоёр дахь хэлэлцүүлгийн үед олон нийтийн хэлэлцүүлэг хийж болно” гэж заасны дагуу Төсвийн байнгын хорооноос “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломж, эрсдэл”, “Боловсролын салбарын 2026 оны төсөв”, “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төслүүд”, “Төслийн орлого бүрдүүлэлт”, “Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсөв”, “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсөв” гэсэн зургаан сэдвийн хүрээнд олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Эдгээр хэлэлцүүлэгт иргэд, иргэний нийгмийн байгууллага, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Үндэсний аудитын газар, Сангийн яам болон төсвийн ерөнхийлөн захирагч нар, төрийн бус байгууллагуудаас давхардсан тоогоор танхимаар 394, цахимаар 17 төлөөлөл оролцсон бөгөөд хэлэлцүүлгийн зарыг Улсын Их Хурлын албан ёсны вэб хуудас parliament.mn, нийгмийн сүлжээн дэх ParliamentMN хаягуудад нийтэлж, олон нийтийн оролцоог ханган ажилласан болохыг Х.Ганхуяг гишүүн танилцууллаа. Хэлэлцүүлэгт оролцогчдоос эрүүл мэнд, боловсролын салбарын гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн шинэчлэлийг эрчимжүүлэх, багш, эмчийн цалин, ахмад настны тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг урт хугацааны хөгжлийн бодлогын зорилттой уялдуулах, гадаад зээл, тусламжийн ашиглалт, түүний үр дүнг үнэлж, өрийн тогтвортой байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлэх, татварын шинэчлэлээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн татварын дэмжлэгийг оновчтой болгож, өрхийн орлогыг дэмжихэд чиглэсэн төсвийн бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн саналууд гарчээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрэнд 2025 оны 9 дүгээр сарын 29, 30-ны өдөр, 10 дугаар сарын 01, 07-ны өдрүүдийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, танилцуулгаа боловсруулан Төсвийн байнгын хороонд ирүүлсэн хэмээгээд тус бүрд нь танилцуулсан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д заасны дагуу санал хураалт явууллаа. Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд нь Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тусгай шаардлага, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн эсэхээр санал хураалт явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 114 гишүүний 72 нь “нийцсэн” хэмээн дэмжсэн юм. Иймд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороо болон бусад Байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүллээ. Хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал төсөл санаачлагчийн илтгэлийг, хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр танилцууллаа. Төсөл санаачлагч иргэн, өрхийн татварын ачааллыг бууруулах, бодит орлогыг хамгаалах, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн оновчтой, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, татварын хамрагдалтыг сайжруулах, далд эдийн засгийг бууруулах чиглэлээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийн процесс ажиллагааг хялбарчлах, түншлэлийн хүрээг тэлж нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээнээс гадна хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн зорилго, зорилтод нийцсэн төсөл, хөтөлбөрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх, орон нутгийн түвшинд түншлэлийн төслийг бие даан хэрэгжүүлэх боломжоор тэгш хангах, түншлэлийн төсөлд тавигдах шаардлагыг багасгаж, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, 2026 оны төсвийн жилд арилжаалах гадаад болон дотоод үнэт цаасны дээд хэмжээ, зориулалтыг тусгасан “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Тавантолгой бүлэг ордын ашиглагдаагүй байгаа хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, ашиглалтыг сайжруулах зорилгоор “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Засгийн газраас 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаараа явуулсан байна. Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай”, “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр асуулт асууж, Н.Учрал сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авах үеэр Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин гурван өдрийн завсарлага хүсэж буйгаа мэдэгдэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т “Шийдвэрлэх хугацааг нь хуулиар тусгайлан заасан асуудлаар нам, эвслийн бүлэг завсарлага авах бол хуралдаан даргалагч завсарлагын хугацааг тухайн асуудлыг хуулиар тогтоосон хугацаанд шийдвэрлэх боломжтой байхаар тогтооно” хэмээн заасан байдаг бөгөөд Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцүүлгээс гурван өдрийн завсарлага өгөхөөр шийдвэрлэлээ. Үүгээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

1 ... 29 30 31 32 33 34 35 36 37 ... 389