"ХУУРАМЧ НАМТАРТАЙ ХУУЛЬ БУС ТОМИЛГООНЫ ЭЗЭН БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ПҮРЭВ-ОЧИР АЖ ‼️

Монгол Улс Үндсэн хуулиараа нэгдмэл улс. Энэ заалт төрийн аливаа шатны албан тушаалд хууль бус, намын шугамаар томилгоо хийхийг хатуу хориглодог ‼️ 

Гэвч Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн гарын үсэгтэй "Булган аймгийн Засаг даргын томилгоо" энэ зарчмыг илт зөрчжээ‼️

Тодруулбал : Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байж гэмээнэ энэ албан тушаалдаа томилогдох хуулийн заалттай атал хуулийг уландаа гишгэн томилогдсон баримтыг хэвлэлүүд мэдээлж эхэлжээ. 

Түүний намтарт “Иргэний нисэхийн ерөнхий газарт 2018-2023 онд ажилласан” гэж бичсэн нь бодит байдал дээр тэр хугацаанд тус байгууллагад огт ажиллаж байгаагүй гэдгээрээ нотлогдож шившгээ дэлгэж эхэлжээ ‼️

Л.Оюун-эрдэнийн хууль бус томилгоог Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн нүдээ анин хүлээн зөвшөөрч, ямар ч шалгалт, хяналтгүйгээр баталгаажуулан хамтарчээ ‼️ 

2025 оны нэгдүгээр сарын 27-нд АТГ-аас Булган аймгийн тамгын газрын түр орлогчоор томилсон Д.Наранбаяр гэгч нь мөн л шалгалтад ороогүй, эрх зүйн шаардлага хангаагүй байхад Л.Цэдэвсүрэн АТГ-ын албан ёсны зөвлөмжийг ч үл тоон түүнийг орлогчоор ч мөн томилсон булхай нь илчлэгджээ‼️

Энэ мэтээр "дуртай хүнээ” албан тушаалд томилдог, түүнийг нь төрийн албаны дээд байгууллага мэдсээр байж зөвшөөрдөг нь ноцтой гэмт хэрэг биш гэж үү

Өдгөө тус асуудал дээр хууль хяналтын байгууллагуудын нэр хүнд ч давхар шалгагдахаар болж буй. Бид мэдээлсээр байх болно...


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.