НЭГҮҮН МЭДЭЭ
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН НЭРИЙГ БАРЬЖ БУСДЫГ АЙЛГАН СҮРДҮҮЛЭГДЭГ ТЭЦ IV СТАНЦИЙН ДАРГА Ү.ТӨМӨРХУЯГИЙГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?

ТЭЦ IV төрийн өмчит компанийн захирал Ү.Төмөрхуяг гэж “ Д аам” гарчихсан хүн байдаг. Төрийн албан хаагч боловч хэмжээгүй баян, бусдад мөнгө зээлж хүүлдэг, энэ орлогынхоо тухай АТГ-д гаргаж өгдөг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгадаггүй, хувийн ашиг сонирхолоо эрхэлсэн ажилдаа тусгадаг, ёс зүйн хувьд төрийн албанд тэнцэхээргүй атлаа Төрийн өндөр албан тушаалтнуудын нэрийг барьж, өөрийгөө “Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн найз, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн ах, УБТЗ-ын дарга Х.Хэрлэнгийн фракци, АТГ-ын дарга З.Дашдаваатай нэг нутаг” гэх зэргээр ярьж, бусдыг айлган сүрдүүлж, өөртөө давуу байдал бий болгохыг зорьдог аж . Учир нь тэр дулааны цахилгаан станцуудын даргаар ээлж дараалан томилогдож ирсэн ч өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотод тог тасалдах, дулаан алдагдах нөхцөл байдал одоо ч байсаа р.. . Түүгээр зогсохгүй ТЭЦ IV дарга Ү.Төмөрхуягтай холбоотой олон гомдолыг АТГ-т ажилт ан албан хаагчид нь хүргүүлдэг ч , тэрбээр АТГ-аар асуудлаа “ А ргалуулаад” өнгөрдөг гэх. 2022 оны 03 сард ТЭЦ IV станцын ажилтнууд дарга Ү.Төмөрхуягий г эсэргүүцэн “Тэвчээр тасарлаа” хэмээн мэдэгдэл гаргаж, байгууллагынхаа Үйлдвэрчний эвлэл болон Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд ханд с ан. Гэвч хэн ч түүнд арга хэмжээ авч, хариуцлага тооцсонгүй. Төд удалгүй мөн оны 8 сард Эрчим хүчний салбарын 100 жилийн ойг тэмдэглэх үеэр Ү.Төмөрхуяг даргатай ТЭЦ IV станцийн ажилтан амиа алдсан. Энэ асуудалд ч дарга уснаас хуурай гарч чадсан ба муугийн уршиг олонд гэгчээр Дорнод од шинээр баригдсан орон сууцанд орсон 70 өрхийн 300 гаруй иргэдийг мөн л Ү.Төмрхуяг хоёр жилийн турш хохироо жээ . Түүнээс болж байрны ордероо авч чада хгүй иргэд үр хүүхдээ сургууль цэцэрлэгт оруулж чадахгүй, банкны зээлд хамрагда ж чадахгүй өр зээлэндээ баригдан гудамжинд гарахдаа туллаа гэж Дорнодоос ирсэн хохирсон иргэдийн төлөөлөл Хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд хэвлэлд хандан мэдээлэл өгч, зүүн бүсээс УИХ-д сонгогдсон гишүүдэд хандан шаардлага ч хүргүүл сэн. Тус асуудлыг тодруулж үзвэл ТЭЦ IV станцийн дарга Ү.Төмөрхуяг, “Бүрэн сүх” барилгын компанийн захирал А.Амартүвшин нар хоорондоо гэрээ байгуулан 16 давхар барилгыг “Бүрэн сүх” компани барьсан боловч, барилга баригдаж дууссаны дараа хамтын гэрээ дуусаагүй байхад гэрээнд зааснаас өөр зүйлийг Ү.Төмөрхуяг нэхэж, шаардсан зүйлийг биелүүлэхгүй байна хэмээн “Бүрэн сүх” ХХК-ийг биш ха а хамаагүй Дорнод аймгийн Улсын бүртгэлийн газрыг шүүхэд өгчээ.Үүнээс бол ж 300 айлын байрны ордер гарах асуудал “ Г ац сан ”. Ийнхүү ажиллаж буй байгууллага, ажилтан албан хаагч, жирийн иргэдийг хохироож, “ М иний ард Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Оюун-Эрдэнэ” байгаа хэмээн “томорч, авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдэж явдаг байж болзошгүй” байдлыг хууль хүчний байгууллага шалгах цаг нэгэнт бол жээ. Бид нэхэн сурвалжласаар байх болно.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДЭД "БИЗНЕСЭЭ ХӨГЖҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн ЖДҮДТөвийн дарга Т.Рэгзэдмаа дүүргийн үйлдвэрлэл эрхлэгчдэд 2025 онд хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа. Сургалтаар Сонор эдүкэйшн центр ХХК-ийн захирал, сургагч багш Д.Баянзул "Бизнесээ удирдах арга зүй, хэрэглэгчийн хэрэгцээг ойлгож сегментээ зөв тодорхойлохын ач холбогдол", Gerege shop платформын хэлтсийн дарга О.Энхсаруул "Цахим худалдааны боломж, дижитал орчин дахь бизнесийн хөгжил" сэдвээр тус тус мэдээлэл өглөө.

"СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ"-ЫН ДАРААГИЙН ЭЭЛЖИЙН 5000 ОРЧИМ АЙЛЫН 73 БЛОК ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2206 нэгж талбайд анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төсөл хэрэгжиж буй. Тус хотын эхний 4000 орчим айлын орон сууц барих бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Харин өнөөдөр сүүлийн тендерт шалгарсан 5 компани ажлаа эхлүүллээ. Сэлбэ хотод нийт 8565 өрхийн 113 блок орон сууц, 8 км авто зам, 39 км явган зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барина. Мөн нийт талбайн 40 хувьд ногоон байгууламж байх юм. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул “Уг төслийг эхлүүлэх хүртэл урт замыг туулсан, хурдан хугацаанд ажлуудаа чанарын өндөр түвшинд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнгөрсөн жил бид энэхүү төслийнхөө ТЭЗҮ-ийг дуусгаж, хөрөнгө санхүүг олон улсаас шийдэж, хяналт тавих компанийн бүтцээ тодорхойлсны үндсэн дээр манай дүүрэгт хэрэгжих 5 багц ажил ийнхүү эхэллээ. Уг төсөл маань олон улсын жишигт нийцсэн иргэнд ээлтэй хот болно” гэлээ. “Сэлбэ 20 минутын хот” корпорац ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар “Бидний төсөл хоёр сараар хоцорч эхэлсэн ч үндэсний аж ахуйн нэгж, компаниудын хүчээр энэ өвлийг маш сайн төлөвлөлттэй давж алдсан хугацаагаа нөхөж чадахаар байна. Барилгын салбартаа танигдсан дотоодын компаниуд уг төсөлд оролцож байгаад баяртай байна. Өнөөдөр бид эхэлж байгаа боловч эхлэхийн тулд олон жилийг туулсан. Гадаадын болон дотоодын ААНБ-ууд хамтран уг төслийг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв. Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хуваан зарласан. Уг тендерт дотоодын 17, гадаадын 17 аж ахуйн нэгж таван багц тендерт давхардсан тоогоор 64 тендерийн санал ирүүлсэн юм. Үүнээс “China Construction Fifth Engineering Bureau” Co., Ltd, “Моринсувд” ХХК, “Нутгийн буян” ХХК, “Монкон” ХХК болон “Професионалстрой” ХХК тендерт шалгарсан. Энэхүү таван компани 5000 орчим айлын 73 блок орон сууцыг барих бүтээн байгуулалтыг эхлүүллээ. Тодруулбал, Багц 3.1 буюу Сэлбэ дэд төвийн 71 айлын есөн давхар бүхий 11 блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт “China Construction Fifth Engineering Bureau” Co., Ltd, Багц 3.2 буюу Сэлбэ дэд төвийн 71 айлын есөн давхар бүхий 12 блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт “Моринсувд” ХХК, Багц 3.3 буюу Сэлбэ дэд төвийн 71 айлын есөн давхар бүхий 14 блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт “Нутгын буян” ХХК, Багц 4.1 буюу Сэлбэ дэд төвийн 71 айлын есөн давхар бүхий 16 блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт “Монкон” ХХК, Багц 4.2 буюу Сэлбэ дэд төвийн 71 айлын есөн давхар бүхий зургаан блок болон 71 айлын 12 давхар бүхий найман блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт “Професионалстрой” ХХК шалгарсан юм.

ХАНЫН МАТЕРИАЛД 1800 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИХ ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭГЧ ШАЛГАРЧ, БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу 24 мега төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд “20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийг баримтлан төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Баянхошуу, Сэлбэ, Ханын материал, Хүннү хот зэрэг байршилд цогц орон сууцны төслийг үе шаттай эхлүүлсэн. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материалд 3000 айлын орон сууцны төслийг 20.7 га талбайд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 2025–2029 онд хоёр үе шаттай барих юм. Төслийн нэгдүгээр үе шатанд 12.6 га талбайд 1800 айлын орон сууц, хоёрдугаар үе шатанд 1200 айлын орон сууцыг 8.1 га талбайд барина. Эхний ээлжийн 1800 айлын орон сууцжуулах төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг өнгөрсөн зургаадугаар сарын 24-нд зарласан бөгөөд нийт гурван компани саналаа ирүүлсэн. Ийнхүү “Материалимпэкс” ХК, “Материалимпэкс констракшн” ХХК болон “Конконсалтинг” ХХК нарын түншлэл шалгарч, өнөөдөр батламж гардууллаа. Уг төслийн хүрээнд дараах бүтээн байгуулалтыг хийнэ. Тодруулбал, 1800 өрхийн 7-9 давхар бүхий 24 орон сууц; 240 хүүхдийн ортой хоёр цэцэрлэг; 400 хүүхдийн суудалтай оффис, сургалт хөгжлийн төв; 1200 машины ил болон дулаан зогсоол /180 хөгжлийн бэрхшээлтэй иргэний авто зогсоол/; Худалдаа болон үзвэр үйлчилгээний төв; Спорт байгууламж зэргийг барихаар төлөвлөсөн. Мөн төслийн нийт талбайн 60 хувьд нийтийн зориулалттай цэцэрлэгт хүрээлэн, явган хүний болон дугуйн зам, тоглоомын талбай, гэрэлт гудамж, ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Ташрамд, төслийн нэгдүгээр үе шатанд нийт 232 нэгж талбарыг чөлөөлөхөөс гүйцэтгэл 93.9 хувьтай үргэлжилж байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЛЭЭ

Өнөөдөр улс төрийн хилс хэргээр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Монгол Улсын Их Хурал 1996 онд жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар хүндэтгэн өнгөрүүлж байх шийдвэр гаргасан. Тус өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүрэгт оршин суудаг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийн ар гэр, үр хүүхэд, ач зээ нарыг Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Ч.Бат-Оргил хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Ч.Бат-Оргил хэлсэн үгэндээ “Энэ өдөр нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн амиа алдсан олон мянган иргэдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх, тэдний гэр бүл үр хүүхдэд хүндэтгэл үзүүлэх цаашлаад түүхийн сургамжийг хойч үедээ сануулах ач холбогдолтой билээ” хэмээв. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд Хан-Уул дүүргийн ИТХ-ын Ажлын алба, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын төлөөлөл болон хэлмэгдсэн иргэдийн ар гэр, төрөл төрөгсөд оролцлоо.

“СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ” ТӨСЛИЙН ЭХНИЙ ЭЭЛЖИЙН БЛОКУУДЫН БАРИЛГА УГСРАЛТ, СУУРИЙН ЦУТГАЛТЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн хоёр багц тендерийн бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн тавдугаар сарын 29-нд эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар нийт дөрвөн байршилд газар шорооны ажил дуусах шатдаа орсон бөгөөд эхний блокуудын барилга угсралт, суурийн цутгалтын ажлыг эхлүүлээд байна. Үүнтэй холбоотойгоор “Сэлбэ 20 минутын хот” корпорац ХХК-ийн Барилга угсралт хариуцсан менежер Т.Баярсайхан “Бүтээн байгуулалт өрнөх нийт талбай нь хөрсний ус ихтэй тул гулгалт үүсэх магадлал өндөр. Иймд барилгын суурийн цутгалтын өмнөх хэв хашмалыг стандартын дагуу нил хавтан сууриар шийдэж өгсөн. Энэ нь хөрсний болон голын ай савын усны нэвтрэлтээс хамгаалсан технологи юм” гэв. Мөн гадна шугам сүлжээний дэд бүтцийн зураг төслийн ажил дууссан бөгөөд бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр гурван монгол аж ахуйн нэгж шалгарсан. Ус сувгийн тухайд Хайлааст дахь 1000 шоо метр усан санг 2000 шоо метр болгож өргөтгөх зураг төслийг боловсруулсан төдийгүй ойрын хугацаанд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм. Энэ хүрээнд зэврэлт, элэгдэлд тэсвэртэй цайрдсан хоолой, усны хатуулгийг зөөлрүүлэх фильтерийг суурилуулна. Харин дулаан хангамжийг Дамбадаржаа дулааны цахилгаан станцаас холбоно гэдгийг “Сэлбэ 20 минутын хот” корпорац ХХК-ийн Гадна шугам сүлжээ хариуцсан инженер Н.Батсайхан тодотгож байлаа. Түүнчлэн уг төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хуваан зарласан бөгөөд таван компани шалгарсан. Ийнхүү ойрын хугацаанд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Өөрөөр хэлбэл энэ ондоо багтаан төслийн хүрээнд баригдах нийт 113 блокийн барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм. Ингэснээр эхний ээлжийн орон сууцууд 2027 оны долоодугаар сард ашиглалтад орно. “Сэлбэ 20 минутын хот” корпорац ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер Ч.Алтаннавч “Уг төслийг олон улсын “ФИДИК” гэрээний дагуу хэрэгжүүлж байгаа нь оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тэнцвэртэй хуваарилахад хялбар болгож байгааг дурдах нь зүйтэй. Учир нь гэрээний харилцааг авч явах бодит нөхцөл байдал нь талбай дээр ажиллаж байгаа инженер, техникийн ажилчид юм. Энэхүү гэрээнд хэрхэн стандартын дагуу, аливаа эрсдэлгүй буюу цаг хугацаа болон эдийн засгийн алдагдалгүйгээр төсөл хэрэгжүүлэх талаар нарийн заалтуудыг тодорхой тусгасан байдаг” гэдгийг онцлов. Уг төслийн хүрээнд төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх цогц, нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Тодруулбал, Сэлбэ хотод 8565 өрхийн бүрэн цутгамал, газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй 113 орон сууц, 8 км авто зам, 39 км явган хүний зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн. Мөн авто зогсоол, худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга барихаас гадна нийт талбайн 40 хувьд ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Тэрчлэн Сэлбэ голын хөвөөнд байрлаж буй Туул голын урсцыг сайжруулах зорилгоор хөв цөөрөм байгуулна. Төслийг хэрэгжүүлснээр хотын төв рүү чиглэх урсгалыг саармагжуулах төдийгүй нийт 15’600 яндан, 12’000 нүхэн жорлонг ариутгалын бодисоор устган, агаарын бохирдлыг 6 хувь бууруулж, хөрсний доройтлыг багасгах давуу талтай. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 20 ДУГААР ХОРООНД 100 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫГ ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХЭРЭГЖҮҮЛЖ, УЛСЫН КОМИСС БАЙНГЫН АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА

/2025.09.08/ Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 100 ортой цэцэрлэгийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс ашиглалтад хүлээн авлаа. Тус цэцэрлэг 10 дугаар сарын 1-нээс үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Шинэ цэцэрлэг нь Мишээл экспогийн баруун талд, 94А байрны урд хэсэгт байрлах бөгөөд зоорьтой, хоёр давхар хийцтэйгээр төлөвлөгдсөн. Тус бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр “Жаклин” ХХК ажиллалаа.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭН ДҮҮРГИЙН НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙН ЦЭВЭРЛЭГЭЭ ХАРИУЦСАН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЖ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

-Хүний гар ажиллагааг багасгаж техник тоног төхөөрөмжөө бүрэн ашиглах -Хичээлийн шинэ жилээс өмнө явган хүний зам, талбайг бүрэн хөөстэй угаалга хийх цаашид тогтмолжуулах -Техник тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах -Өвлийн бэлтгэлээ базааж давс, бодисын нөөцөө бүрдүүлэх зэрэг чиглэлээр үүрэг даалгавар өглөө.

ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ

Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрний хөдөлгөөнийг 2025 оны нэгдүгээр сарын 10-наас хааж, буулгах ажлыг эхлүүлсэн. Харин шинэ гүүрийг зургаадугаар сарын 1-нд ашиглалтад оруулах юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэнгээс тодрууллаа. Тэрбээр “Түгжрэлийг бууруулах төсөл, арга хэмжээний хүрээнд Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар хуучин гүүрийг буулгах ажил болон шинэ гүүрний шон, суурь цутгах, арматур бэлтгэх ажлууд хийгдэж байна. Хуучин гүүрийг буулгаж дуусаад, газрын түвшнээс доош 17 метр гүнд шинээр шон суурийг байрлуулна. Шинэ гүүрний үйлдвэрт цутгасан дам нурууг тээвэрлэх ажлыг энэ долоо хоногт эхлүүлнэ. Ингэснээр Зайсангийн хуучин гүүрийг буулгаж шинэчилж, энэ оны зургаадугаар сарын эхээр хөдөлгөөнийг нээхээр төлөвлөн ажиллаж байна” гэв. Ташрамд, Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 57 жилийн өмнө ашиглалтад оруулж байсан. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй бөгөөд 2012 онд ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан юм. Иймээс 2022 оноос эхлэн Зайсангийн гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг эхлүүлсэн. Улмаар Баруун гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг 2023 оны есдүгээр сард нээж байсан билээ.

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Нийслэл хот 2025-2028 он хүртэл 24 мега төсөл хэрэгжүүлнэ. Үүнийг нэг болох Туулын хурдны зам төслийн гүйцэтгэгч шалгарч, ирэх долоо хоногт бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Тодруулбал, тус хурдны замыг Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК барих бөгөөд 2028 оны 8 дугаар сард ашиглалтад оруулна. Тус хурдны зам нь Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл Улаанбаатар хотын урдуур буюу Богд уулын энгэрээр зургаан эгнээ 32 километр урт үргэлжилнэ. Олон улсын экспресс зам буюу гэрлэн дохиогүй үргэлжилж, зорчигч нийт 32 км замыг зогсолтгүй туулах онцлогтой. Туулын хурдны зам болон тус замын үерийн байгууламжийн нөлөөлөлд Баянзүрх дүүрэг дүүргийн нутаг дэвсгэрт 6, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 3, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 15, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 91 нийт 115 нэгж талбар өртөж буй. Өнөөдрийн байдлаар 15 нэгж талбарт газар дүйцүүлэн олгож газар чөлөөлөөд байна. Үлдсэн 100 нэгж талбартай зөвшилцөх ажил үргэлжилнэ

1 ... 26 27 28 29 30 31 32 33 34 ... 374