НЭГҮҮН МЭДЭЭ
ХХНББХ: Төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй 47 саналаар санал хураалт явуулав

Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр ( 2025.10.23 ) хуралдаж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа. Төсвийн тухай хуулийн төслүүдийн талаар Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал танилцуулав. Засгийн газраас 2026 оны төсвийн төслийг холбогдох хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөтэй уялдуулж боловсруулсан тухай тэрбээр онцолж, төсвийн урсгал зардлын хувьд төрийн байгууллагуудын у дирдах албан тушаалтны орон тоо, үр ашиггүй зардлыг бууруулж хэмнэгдсэн хөрөнгийг нийгмийн салбарт зарцуулах, улсын төсвөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцах иргэдийн шимтгэлд зориулж 79.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, аялал жуулчлалын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүрээнд тус салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд зориулж 6.0 хувийн хүүтэй, зургаа хүртэл жилийн хугацаатай нийт 267.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгуулах, түүний хүүгийн 23.1 тэрбум төгрөгийн дэмжлэгийг төрөөс хариуцахаар тусгасан зэрэг онцлог арга хэмжээг дурдлаа. “Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систем”-ээр нийт 14.4 их наяд төгрөгийн санхүүжих дүн бүхий 1,712 төслийн санал хүлээн авснаас холбогдох шалгуур үзүүлэлт, зарчим, бодлогыг харгалзан эрэмбэлж, 579 төсөл, арга хэмжээг 3 их наяд 267.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр төсөлд тусгасныг сайд Н.Учрал танилцуулж, хүний хөгжлийг дэмжих зорилгоор боловсрол, эрүүл мэндийн салбарт шинэ хөрөнгө оруулалтыг түлхүү төлөвлөснийг онцлов. Тухайлбал, Боловсролын сайдын багцад 448.0 тэрбум төгрөг, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцад 37.4 тэрбум төгрөг , Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд ын багцад 169.4 тэрбум төгрөг , Эрүүл мэндийн сайд ын багцад 211.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг тус тус тусгасан байна. Мөн олон улсын өмнө хүлээсэн үүргийн хүрээнд НҮБ-ын СОР-17 хурлыг зохион байгуулахад шаардлагатай санхүүжилт болон гадаад зээл, тусламжийн төслүүдийн Монголын талын хариуцах хөрөнгийг төлөвлөөд байна. Түүнчлэн г азрын хэвлий дэх байгалийн баялгийг ирээдүй хойч үеийн иргэдэд тэгш, шударга хүртээх зорилгоор ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) - өөс Ирээдүйн өв санд хуримтлал бүрдүүлж буй бөгөөд анх удаа хөрөнгө оруулалтын өгөөжөөр тус санг арвижуулсан талаар Тэргүүн шадар сайд мэдээлж, Хуримтлалын сангийн дансанд 754.4 тэрбум төгрөг төвлөрч, баялгийн санд нийт 5,509.5 тэрбум төгрөг хуримтлагдаад байгааг танилцуулсан юм. АМНАТ -ын орлогоос 2 их наяд 186.9 тэрбум төгрөгийг Ирээдүйн өв санд, уул уурхайн салбарын төрийн өмчит хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн 34 хүртэлх хувьд ногдох ногдол ашгийн орлогоос 372.9 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн төсөлд тусгажээ. Нийтдээ Монгол Улсын ирэх оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн суурь зарлага 29.6 их наяд төгрөг, суурь тэнцэл 2.0 их наяд төгрөгийн ашигтай байхаар төлөвлөсөн байна. Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралын хийсэн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар, Л.Энхнасан, А.Ариунзаяа , О.Саранчулуун, Г.Хосбаяр, М.Ганхүлэг, Б.Бейсен, Ш.Бямбасүрэн, С.Эрдэнэбат, Н.Алтаншагай, О.Батнайрамдал, Д.Ганмаа, С.Зулпхар нар асуулт асууж, Эдийн засаг, хөгжлийн, Боловсролын, Эрүүл мэндийн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Учрал, П.Наранбаяр, Ж.Чинбүрэн, Т.Аубакир нар болон холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудаас хариулт авч, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд төрийн өмчийг хувьчилж, бизнес, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах, стратегийн орд газруудыг биш стратегийн бүтээгдэхүүнүүдийнхээ төрөл, хэмжээг нэмэгдүүлж, төсвийн орлогыг сайжруулах, СОР-17 хуралд зориулсан түр зуурын шинжтэй бүтээн байгуулалтын санхүүжилтийг төр-хувийн хэвшлийн түншлэлээр шийдвэрлэх боломжийг эрэлхийлж ажиллах, хүүхэд хамгааллын ажлын төсвийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын тоог 9.0 хувиар бууруулах ажлын хэрэгжилт, Үндэсний баялгийн сангийн менежментийг тэтгэврийн сангийн үйл ажиллагаатай уялдуулах зэрэг асуудлуудыг хөндөж ярив. Мөн ирэх онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт хэрхэн нэмэгдэх, “Боловсролыг дэмжих жил”-ийн хөрөнгө оруулалтыг үр дүнд чиглүүлэх, залуу багш нарын тогтвор суурьшлийг дэмжих, алслагдсан аймаг, сумдын дэд бүтэц, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын хэрэгжилтийг эрчимжүүлэх, замаас нь цавчсан, завшсан асуудалд хяналт тавьж, хариуцлага тооцож ажиллах, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээг гурван жилд хувааж сунжруулалгүй богино хугацаанд үр дүнтэй хийж дуусгадаг байх зэрэг зарчмын асуудлуудыг дэвшүүлэн тавьсан юм. Эмч, багш нарын цалин, ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх зэрэг бодлогын арга хэмжээнд нэмж шаардагдах эх үүсвэрийг шийдвэрлэх үүднээс төсвийн урсгал зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувиар хязгаарласныг 30 хүртэл хувьд хүргэх, мөн соёл, спортын салбарынхны цалин хөлсийг нэмэгдүүлэх, Оюутолгой ХК-д сар тутам төлж буй зээлийн хүүгийн төлбөрийг бууруулах асуудалд анхаарч ажиллах, салбарын гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоог хүний нөөцийн бодлогыг уялдуулах, гадаадын зээлээр тус салбарт хэрэгжүүлэх тоног төхөөрөмж, барилга байгууламжийн төсөл, арга хэмжээний талаарх зээлийн хэлэлцээрүүдийг шуурхайлах, улс орны хөгжлийн бодлого, төлөвлөлттэйгөө төсвийн төслийн хэлэлцүүлгийг уялдуулж, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль, тогтоомжийн хүрээ, шаардлагад нийцүүлж ажиллах нь зүйтэйг онцолсон юм. Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авч, үг хэлсний дараа Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, А.Ариунзаяа, О.Саранчулуун, Ш.Бямбасүрэн, Б.Хэрлэн, Ц.Мөнхтцяа, А.Ганбаатар, М.Ганхүлэг, Р.Сэддорж, Б.Бейсен нарын гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй нийт 47 саналын томьёоллоор санал хураалт явуулав. Зарчмын зөрүүтэй санал нэг бүрээр санал хураалт явуулж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийг олонх дэмжсэн, дэмжээгүйгээр ангилж, санал, дүгнэлтийн хамт Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

ТББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиудын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2025.10.23/ хуралдаж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд ийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн төсөлд туссан тус Б айнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах онцлох арга хэмжээ ний талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт танилцууллаа. Төсвийн урсгал зардлын хувьд у дирдах албан тушаалтны орон тоог бууруулж, төрийн албан хаагчдын нийт орон тооны тэлэлтийг хязгаарлахын зэрэгцээ Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, төсвийн байгууллагын үр ашиггүй зардлыг бууруулан, хэмнэгдсэн хөрөнгийг нийгмийн салбарт зарцуулахаар тусгажээ. Экспортыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн арга хэмжээний зардал буюу геологийн судалгаа, эрлийн ажлын зардал, хүн амын хүнсний хэрэглээний улаан буудайн нөөц бүрдүүлэх зардал, байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардал, гамшиг ослын үеийн бэлэн байдлыг хангах, алба хаагчдын орлогын баталгааг сайжруулахад шаардлагатай зардлыг санхүүжүүлэхээр тусгасныг сайд С.Бямбацогт онцлов. Сүүлийн жилүүдэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, бүс нутгийн хэт халалт, гандуу нөхцөл, зуд зэрэг байгалийн гамшгийн давтамж, нөлөөлөл нэмэгдэж байна. Монгол Улсад 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй байгаа бөгөөд болзошгүй бусад гамшиг осол зэргийг харгалзан Засгийн газрын нөөц сан, аймаг, сумдын Засаг даргын нөөц хөрөнгийг нэмэгдүүлэхээр оруулж иржээ. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 46.1-т Эрүүгийн хуульд заасны дагуу оногдуулсан торгох ял, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зөрчилд оногдуулсан торгох шийтгэлийг биелүүлж, төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн 40 хувиас доошгүй хувийг дараагийн жил төсөвт тусгаж, санхүүжүүлэхээр заасан. Судалгаа, шинжилгээ, шинжлэх ухаан, техник технологийн орчин үеийн ололтод үндэслэж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг үр өгөөжтэйгөөр зарцуулсны үр дүнд нийгмийн хэв журам сайжирч, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, улмаар гэмт хэрэг, зөрчлийн тоо хэмжээ буурах, иргэдийн амар тайван амьдрах орчин бүрдэх ач холбогдолтой юм. Энэ хүрээнд Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулиар төсөвт төвлөрөх торгуулийн орлогын 40 хувийг 2026 оны төсвийн төслийн орон нутгийн суурь зарлагад өмнөх оноос 44.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 59.8 тэрбум төгрөгт хүргэхээр төлөвлөсөн байна. Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага ФАТФ-аас 2027 - 2029 онд хийх Харилцан үнэлгээнд бэлтгэх хүрээнд Монгол Улс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны хэрэгжилт, үр дүнтэй байдлыг сайжруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүнд эрсдэлд суурилсан хяналт шалгалтын үр дүнг нэмэгдүүлэх, шинэ технологийн хэрэглээнээс үүдэх эрсдэлийг бууруулах бодлого боловсруулах, олон улсын туршлага, техник хэрэгсэл, программ хангамжийг судлан нэвтрүүлэх, гэмт хэрэг илрүүлэх арга барилыг шинэ түвшинд хүргэх зэрэг ажлууд багтаж байна. Мөн Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн үүрэг болон ФАТФ-ын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах зорилгоор тусгай чиг үүргийн байгууллагуудын үйл ажиллагаанд шаардагдах зардлыг тус тус 2026 оны улсын төсвийн төсөлд тусгалаа хэмээн сайд тодотгов . Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг хуульд заасны дагуу 2025 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдээс санал авч, сум дүүрэг, аймаг, нийслэл, салбар яамны түвшинд үе шаттайгаар төлөвлөсөн. “Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систем”-ээр нийт 14.4 их наяд төгрөгийн санхүүжих дүн бүхий 1,712 төслийн санал хүлээн авснаас холбогдох шалгуур үзүүлэлт, зарчим, бодлогыг харгалзан эрэмбэлж, 579 төсөл, арга хэмжээнд 3 их наяд 267.3 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр төсвийн төсөлд тусга жээ . Нийт хөрөнгө оруулалтын 67 хувь буюу 2 их наяд 181.9 тэрбум төгрөг нь үргэлжлэн хэрэгжих бол, 33 хувь буюу 1 их наяд 85.5 тэрбум төгрөг нь шинээр хэрэгжих хөрөнгө оруулалт байна. Энэ нь 2022-2023 онд батлагдсан төслийн тоотой харьцуулахад 2 дахин буурсан үзүүлэлт бөгөөд төслийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, үнэлэх, эрэмбэлэх, шалгуур үзүүлэлтийн чанар сайжирч байгааг илтгэж байна хэмээв . Түүнчлэн 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтад хүний хөгжлийг дэмжих зорилгоор боловсрол, эрүүл мэндийн салбарт, бүсчилсэн хөгжил болон хувийн хэвшлийг дэмжиж, бизнесийн орчныг сайжруулах хүрээнд эрчим хүч, суурь дэд бүтцийн салбарт, гамшгийн эрсдэлийг бууруулж, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор онцгой байдлын салбарт, нийгмийн хэв журам, аюулгүй байдлыг хангах үүднээс батлан хамгаалах, гадаад харилцаа, хууль зүй, дотоод хэргийн салбарт шинэ хөрөнгө оруулалтыг түлхүү төлөвлө сөн байна . Тухайлбал тус Б айнгын хороонд хамаарах салбар болон байгууллагууд буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн багцад 500.0 сая төгрөг, Монгол Улсын Их Хурлын даргын багцад 3.6 тэрбум төгрөг, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын багцад 112.9 тэрбум төгрөг, Монгол Улсын Шадар сайдын багцад 50.1 тэрбум төгрөг, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын багцад 26.1 тэрбум төгрөг, Монгол Улсын Ерөнхий аудиторын багцад 2.5 тэрбум төгрөг, Сонгуулийн ерөнхий хорооны даргын багцад 12.5 тэрбум төгрөг, Төрийн албаны зөвлөлийн даргын багцад 435.1 сая төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төсвийн төсөлд тусгасан байна . Мөн олон улсын өмнө хүлээсэн үүргийн хүрээнд НҮБ-ын СОР-17 хурлыг зохион байгуулахад шаардлагатай санхүүжилт болон гадаад зээл, тусламжийн төслүүдийн Монголын талын хариуцах хөрөнгийг төсвийн төсөлд тусга сныг сайд С.Бямбацогт танилцуулсан юм. Хуралдаан даргалагч Ц.Сандаг-Очир УИХ-ын гишүүн А.Ариунзаяа тус Байнгын хорооны 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаан ы үеэр төрийн албан хаагчдад өндөр насны тэтгэвэрт гарахад 36 хүртэлх сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоход шаардлагатай зардлыг 2026 , 2027 онд хуваан олгохоор төсвийн төсөлд тусгасан нь Төрийн албаны тухай хууль болон Төсвийн тухай хуульд нийцэж буй эсэх талаар УИХ-ын Тамгын газраас эрх зүйн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасны дагуу Тамгын газраас ирүүлсэн дүгнэлт, зөвлөмжийг гишүүдэд тараасан гэдгийг дуулгасан. Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа УИХ-ын Тамгын газраас ирүүлсэн эрх зүйн дүгнэлтэд төрийн албан хаагчдын өндөр насны тэтгэвэрт гарахдаа авдаг нэг удаагийн тэтгэмжийг он дамнуулан хуваан олгох нь Төрийн албаны тухай болон Төсвийн тухай хуулийг зөрчсөн гэдгийг дурдсан байгааг тодотгоод, дээрх тэтгэмжийг хуваалгүй олгоход шаардагдах зардлыг төсөвт тусгах ямар боломж байгааг лавлалаа. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, Төрийн албан хаагчдын 36 сар хүртэлх цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэгтэй холбоотой асуудлыг төсвийн боломжтойгоо уялдуулан тусгасан. 2017, 2018 онд тэтгэвэрт гарах тэтгэмжийг тухайн төсвийн ерөнхийлөн захирагч нар салбарын зардал хоорондоо зохицуулалт хийх байдлаар зохицуулж байсан. Тэтгэвэрт гарах насанд хүрсэн хүмүүсийг өөрсдөө хүсвэл үргэлжлүүлэн ажиллуулах байдлаар зохицуулж ирсэн практик байгаа. Бид төсөвт тусгасан дүндээ багтаагаад хүмүүсийг тэтгэвэрт гаргах асуудлыг зохион байгуулах, төсвийн жил эхлэхээр хэрэгжилтийн явц дунд төсвийн хэмнэлттэй байх зарчмаар өр авлага үүсэхгүй байх зарчмаар ажиллахаар төлөвлөн төслийг боловсруулж өргөн барьсан. Тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг Төсвийн тухай хуульд заасны дагуу баталсан төсвийн хүрээндээ зохицуулах, Төсвийн тухай хуульд заасны дагуу төсөв хоорондоо зохицуулах байдлаар олгож байгаа. Мөнгөн тэтгэмжээ аваад тэтгэвэртээ гарах хүсэлтэй хүмүүсийн тэтгэмжийг төсөв хоорондоо зохицуулаад олгох бүрэн бололцоотой гэсэн хариулт өглөө. УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, Засгийн газар Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулж, УИХ ч Оюутолгойн гэрээний асуудлаар хянан шалгах түр хороо байгуулан ажиллаж буйг дурдаад, дээрх гэрээнд өөрчлөлт оруулахын тулд хэд хэдэн асуудлыг анхаарч үзэх ёстой хэмээлээ. Тэрбээр, Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөж байгаа Ашигт малтмалын тухай хуулиар “Оюутолгой” компани ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх ёстой. Тэгэхээр хуулийн хэрэгжилтийг хангаж Оюутолгойн гэрээнд дээрх татварыг төлөх асуудлыг тусгаж чадвал төсөв нэмэгдэх бүрэн боломжтой. Энэ асуудлыг шийдвэрлэхээр ажлын хэсэг хэрхэн ажиллаж байна вэ хэмээн асуув. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Оюутолгойн гэрээг сайжруулах тал дээр УИХ, Засгийн газар нэг цонхоор харж ажиллаж байгаа. Засгийн газраас гурван сайдаар ахлуулсан гурван ажлын хэсэг ажиллаж байгаа. Оюутолгойн гэрээний зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах асуудлыг хариуцсан ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан ахалж байгаа. Лондоны арбитрын шүүх дээр гарсан маргаантай холбоотой асуудлыг Хууль зүй, дотоод хэсгийн сайд Л.Мөнхбаатар ахалж байна. “Онтри” компани буюу Оюутолгой ордын лицензтэй холбоотой асуудлыг Эрдэс баялаг, уул уурхайн сайд Г.Дамдинням сайд ахалж байгаа. Ерөнхий сайдын захирамжийн дагуу Засгийн газар, холбогдох ажлын хэсгийн ахлагчид ойр ойрхон хуралдан ажлаа эрчимжүүлж байгаа. Ойрын үед “Оюутолгой”, “Рио тинто” компанитай хэлэлцээр хийх ажлын төлөвлөгөө батлах гэж байна. Энэ асуудлаар холбогдох компаниудад албан бичиг хүргүүлсэн. Тийм болохоор тодорхой үр дүн гарна гэж найдаж байгаа хэмээсэн. Тэрбээр 2009 онд анх “Оюутолгой”, “Рио тинто” компанитай гэрээ байгуулж байсан үеийн алдаа оноог дурдаад, өдгөө гэрээг нэн яаралтай өөрчлөх ёстой. Ингэж чадвал монголын талд ноогдох үр өгөөж нэмэгдэнэ. Үүнээс гадна Таван толгойн бүлэг ордоос ашиглаагүй үлдээд байгаа Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж улсын төсөвтөө бас орлого оруулахаар Төсвийн тухай хуулийн хамт УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн. Ингэж чадвал цалин, ахмадын тэтгэвэр, бусад шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийх эх үүсвэрийг бий болгох боломж бүрдэнэ гэсэн хариулт өглөө. Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ТЕНДЕРЧИН ТНБД-1: ГАШУУНСУХАЙТ БООМТЫН ХАЛААЛТЫГ АҮЭБЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ДАШПҮРЭВ ХАРИУЦАЖ БАЙНА

УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатарын төрд хөтөлж оруулсан хуурай дүү нарынх нь нэг болох Увс аймгийн Зүүнхараа сумын уугуул одоо бол Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ар ажилладаг Б.Дашпүрэв гэх залуу бий. Б.Дашпүрэв 2023 оны арванхоёрдугаар сард Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлаа өгч, 2024 оны нэгдүгээр сараас Ч.Хүрэлбаатараас хөтөлж УИХ-ын сонгуулийн 2-р тойрог буюу Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгаар хэдэнтээ тойрч Цас зудаар далимдуулан Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт гурил будаа аваачиж тараасан. Цагаан сараар далимдуулан баахан малчдад шагнал цацаж Улаанбаатар дахь Увсын оюутнуудын дунд спортын наадам хүртэл зохион байгуулж байв. Б.Дашпүрэв 2024 оны УИХ-ын сонгуулиар хуурай ах Ч.Хүрэлбаатарынхаа штабт ажилласан. Гэсэн ч Ч.Хүрэлбаатар унасан. УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатар хуурай дүү Б.Дашпүрэвийгээ гудамжинд хаяалгүй сонгуулийн дараа өөрийнх нь Эдийн засаг, хөгжлийн сайдын сэнтийд заларсан Увсын уугуул Лу.Гантөмөрийн дэргэд зөвлөх сэтэртэй үлдээжээ. Нүүрсний экспортын гол гарц буюу Гашуунсухайт боомтын цогцолборыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед 92 тэрбум төгрөгөөр өргөтгөж, шинэчилж байсан. Гашуунсухайт боомтын цогцолборын халаалтын дөрвөн зуухных нь галлагааг “Грийн радианс” ХХК хариуцаж, Гашуунсухайт боомтын цогцолборын төв барилга, Хилийн цэргийн болон гаалийн шалгалтын 40 кабин, Гаалийн лабораторийн барилга, Мэргэжлийн хяналтын лабораторийн барилга, Эрэлч нохойн байр, агуулахууд, Авто тээврийн төвийн барилга, Хилийн цэргийн заставын барилга, ажилчдын таван орон сууц, нийтийн ариун цэврийн барилга гээд нийт 79 барилга, байгууламжийг дулаан, цэвэр усаар ханган ажиллаж байгаа. “Грийн радианс” ХХК нь Гашуунсухайт боомтын цогцолборыг цэвэр усаар хангах 100 сая, түлшээр хангах 150 сая, дулаанаар хангах 547 сая төгрөгийн тендерт тус тус ямар ч ногоон гэрлээр шалгарсан.“Грийн радианс” ХХК энэ оны гуравдугаар сарын 7-нд Гашуунсухайт боомтын цогцолборын халаалтын зуухнуудын галлагааг хариуцаж, энэ оныг дуустал дулаанаар хангах 547 сая төгрөгийн гэрээ байгуулсан юм. Гашуунсухайт боомтын цогцолборыг дулаан, цэвэр усаар хангаж буй “Грийн радианс” ХХК-ийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвийн эхнэр Сандагийн Отгон эзэмшдэг нь нотлогдсон . Ер нь бол Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв нь эхнэр С.Отгоныхоо нэр дээрх “Грийн радианс” ХХК-аар Гашуунсухайт боомтоос 797 сая төгрөгийн тендер авч, хагас тэрбум төгрөгөөр халаалтыг нь хариуцаад явж байгаа гэсэн үг юм.

ЕРӨНХИЙ САЙД АСАН СҮ.БАТБОЛД МАЛАЙЗ УЛСААС 15 САЯ АМ.ДОЛЛАР АВСАН НЬ С.ШААРИЙБУУГИЙН ОХИНЫ АМЬ НАСЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГ МАРТАГДАХАД НӨЛӨӨЛСӨН ҮҮ

С.Шаарийбуу Малайз Улсад харамсалтайгаар амиа алдсан охиныхоо хэргийн үнэн зөвийг олохын тулд тасралтгүй тэмцэж ирсэн . Гурав хоногийн өмнө түүний охины амиа алдсан өдөр болоход нэг иргэн өөрийн цахим хуудастаа "Малайз Улсаас С.Шаарийбуу гуайд олгосон хохирлын мөнгийг нь Ерөнхий сайд асан Сү.Батболд, Гадаад харилцааны сайд асан Лу.Болд, Консулын газрын дарга асан Я.Ариунболд нар авлига хэлбэрээр авсан. Харин С.Шаарийбуу гуайд нэг ч төгрөг ирээгүй" гэж бичсэн нь олны анхаарлыг тат сан . Сү.Батболд 2011, 2012 онд Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа Малайзын баялагийн сангаас 15 сая орчим ам.доллар авсан гэ гддэг . Түүнийг тус улсаас их хэмжээний мөнгө авсан гэх шүүхийн тогтоол нь манай улсын ГХЯ, АТГ, ХЭҮК, ХЗДХ-ийн яаманд албан ёсоор ирсэн боловч холбогдох албаныхан аас мэддэг хүн огт байдаггүй . Сү.Батболд Малайзын баялагийн сангаас 15 сая орчим ам.доллар авсан нь Ш.Алтантуяагийн хэр эгт сөргөөр нөлөөлсөн гэж сошиалд шуурдаг . Лу.Болд сг адаад харилцааны сайд байхдаа буюу 2014 онд Малайз Улсад очихдоо "Хүний амийг хохироосон гэмт хэрэгт оролцсон хэнийг ч цаазын ялаар шийтгэхгүй байх нь зөв" гэж О У - ын хурал дээр албан ёсны мэдэгдэл хийж байсан гэдэг. Түүний тэрхүү мэдэгдэл дээр үндэслэн ОУ - ын томоохон сонин, хэвлэлүүдэд "Монгол Улс иргэнийхээ амийг онц хэрцгийгээр хохироосон гэмт хэрэгтэнг цаазын ялаар шийтгэхгүй байх мэдэгдэл гаргалаа. Харин ч иргэнээ хамгаалах, харийн нутагт амиа алдсан хүмүүсийнхээ хэргийн араас явж, үнэн, зөвийг нь олох байтал цаазын ял оноож болохгүй гэдэг ямар сонин орон бэ” гэж шуугиж байв. 2014 онд гаргаж байсан дээрх мэдэгдэл нь Ш.Алтантуяагийн хэрэг замхарч, шүүх хурлууд нь удаа дараа хойшилж, захиалагч нь олдохгүй олон жил болж байгаад нөлөөлж ч байж болох юм . Малайз Улсад амиа алдсан Ш.Алтантуяагийн амиа алдсан түүний аав С.Шаарийбууд Малайзын Засгийн газраас нөхөн төлбөр олгох ёстой гэсэн шүүхийн шийдвэр гаргасан нь Малайзын Засгийн газар анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөөгүй учир давж заалдах шатны шүүх хурал зарласан юм . Анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар ХЭҮК-ийн дарга Д.Сүнжид "ХЭҮК Монгол Улсын Гадаад харилцааны яамтай хамтраад Малайз Улсын Хүний эрхийн үндэсний комисстой уулзалт хийж, Монгол дахь болон Малайз дахь өмгөөлөгч нартай нь холбогд он я риа хэлэлцээг идэвхжүүлсний үр дүнд тодорхой ахиц гар ж байсан . Анхан шатны шүүхээс тодорхой мөнгөн ю зарцуулах эрх байхгүй. Шүүх хурал товлогдсон. Өмнө нь бүх юм тодорхойгүй байсан. С.Шаарийбуу гуай давж заалдах шатны шүүх хуралд явахаасаа өмнө өөрийн цахим хуудастаа нийтлэхдээ "Малайзын төр надтай давж заалдсан хуралд явна. Монголчууд түүхэндээ хэзээч сөгдөөгүй" гэж өөрийн байр сууриа илэрхийлж байв.

БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ МЭРГЭЖИЛТЭН Ш.ЭНХТУУЛЫН НӨХӨР АВТО ЗАМЫН ТЕНДРҮҮДИЙГ ЭЭЛЖ ДАРААЛЛАН АВЧ БАЙНА

Боловсролын яам багахан цалинтай багш нарыгаа авч хэлэлцдэггүйгээ сая жагсаалаар харууллаа . 2025 оны хичээлийн жил эхлэхэд модон ширээ сандлаасаа салаагүй анги танхим сурагчдыг угтсан . Багш нарын төлөөлөл хичээлийн жил эхэлхээс ч өмнө б оловсролын сайд п . наранбаярт цалингийн нэмэгдлээс гадна сурагчдын сурах орчны талаар хэлээд амжсан г этэл б оловсролын сайд П.Наранбаяр “Улс орны амьдрал хэцүү байхад юун та нарын цалинг 3.5 сая төгрөг болгож нэмэх. Та нар хууль зөрчиж ажил хаявал боловсролын салбарын хувьд хар мөр үлдэнэ шүү” гэ ж тайлбар хийсэн . Боловсролын яам салбарынхаа багш, ажилчдын нийгмийн баталгааг сайжруулъя, цалин хангамжийг нь нэмэгдүүлье гээд өмнөөс нь гүйж байх ёстой. Гэвч Боловсролын сайд нь ч, Боловсролын яамныхан ч гар хумхиж, гэдийж суусаар асуудлыг жагсаал, цуглаан хүртэл нь хүндрүүлэв. Боловсролын сайд асан Л.Энх-Амгалангийн нутгаасаа авчирсан, сайдаас буутлаа хар бор ажлаа хариуцуулсан Ш.Энхтуул гэх мэргэжилтэн төсвийн тендерээр тэрбумын байранд амьдартлаа хөлжиж байна . 2021 оны нэгдүгээр сард УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Боловсролын сайдаар томилогдсон. Улмаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан сайдаар томилогдоод удаагүй байхдаа төрөлх нутаг болох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЗДТГ-т ажиллаж байсан Ш.Энхтуул гэх эмэгтэйг Улаанбаатар хотод дуудан Боловсролын яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа хариуцсан Ахлах мэргэжилтний албан тушаалд тавьсан. Ш.Энхтуул нь 2016, 2020 оны сонгуулиар Л.Энх-Амгалангийн штабт ажилласныхаа “шагнал”-д ийнхүү Ахлах мэргэжилтний албан тушаалд очсон гэгддэг. Сумын тамгын газарт ажиллаж байсан асан Ш.Энхтуулын хувьд Боловсролын яамны Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа хариуцсан Ахлах мэргэжилтэн болсон нь аз болсон гэж хэлэхэд хэлсдэхгүй. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн Хөвсгөлөөс авчирсан Ш.Энхтуул нь өдгөө 1.0 тэрбум төгрөгийн хоёр орон сууцанд амьдардаг, 413 сая төгрөгийн Land Criuser 300, Ford Explorer гэх жийп хөлөглөдөг, дансандаа 174 сая төгрөгийн хадгаламжтай, Боловсролын яамныхаа газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийг хөрөнгөөрөө тэргүүлдэг нэгэн болжээ. Боловсролын яамны Ахлах мэргэжилтэн Ш.Энхтуулын нөхөр Батсуурийн Баянбилэг нь “Хүслэнт бүтээмж” ХХК-ийг эзэмшдэг, эцсийн өмчлөгчөөр нь бүртгэлтэй байдаг. “Хүслэнт бүтээмж” ХХК нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8-р багт бүртгэлтэй, Мөрөн сумынхаа авто замын жижиг сажиг ажлуудыг гүйцэтгэдэг байсан. Гэтэл Хөвсгөл аймгийн Мөрөн суманд бүртгэлтэй, замын нөхөөс тавьдаг төдийхөн байсан өнөөх “Хүслэнт бүтээмж” ХХК нь 2023 оноос авто замын тендерийн “акул”-уудын нэг болж томорсон. Илүү ноцтой нь, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг Засгийн газарт сайд байсан яг тэр хугацаанд “Хүслэнт бүтээмж” ХХК нь 25.5 болон 17.9 тэрбумын хоёр том тендер авсан юм. “Хүслэнт бүтээмж” ХХК нь 2023 онд Өмнөговь аймгийн Даланзадгад-Баяндалай-Ноён-Сэврэй-Гурвантэс чиглэлийн хатуу хучилттай автозамын 25.5 тэрбум төгрөгийн тендер Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд 1.1 км авто зам тавих 1.2 тэрбум төгрөгийн тендер 2024 онд Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн авто замын 17.9 тэрбум төгрөгийн тендер Хөвсгөл аймгийн Хилэнтийн гүүр-Мөрөн чиглэлийн авто замын 1.3 тэрбум төгрөгийн тендерт тус тус шалгарсан байгаа юм. Харин энэ онд буюу 2025 оны тавдугаар сарын 21-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд зам тавих 12.6 тэрбум төгрөгийн гурван тендерт ганцаараа оролцоод, гурвууланд нь шалгарсан байна. Өөрөөр бол, “Хүслэнт бүтээмж” ХХК нь гурван тендерт өрсөлдөгчгүйгээр оролцоод, ганцхан өдрийн дотор 12.6 тэрбум төгрөгийн тендер “халаасласан” гэсэн үг. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд 4.1 км зам тавих 6.2 тэрбум төгрөгийн тендер Хөвсгөл аймгийн Мөрөн сумын шинэ суурьшлын бүсэд 1.8 км зам тавих 2.7 тэрбум төгрөгийн тендер Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9, 10, 14-р багт 2.4 км зам тавих 3.6 тэрбум төгрөгийн тендерт тус тус нэг өдөр шалгарчээ. Нэгтгэвэл, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өөрийнх нь сонгуульд ажиллаж асан Ш.Энхтуулыг Хөвсгөлөөс Улаанбаатар авчирч, Боловсролын яаманд Ахлах мэргэжилтэн болгосон нь удалгүй Ш.Энхтуулын Б.Баянбилэг нь авто замын том тендерүүдийг ээлж дарааллан авах болсон. Сүүлдээ Хөвсгөл аймгийн авто замын гурван тендерийг ганцхан өдрийн дотор зэрэг хамах хэмжээнд томоржээ. Иймд Боловсролын яамны Ахлах мэргэжилтэн Ш.Энхтуулын нөхөр Б.Баянбилэгийн авсан тендерүүдэд Хөвсгөлөөс дөрөв сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн нөлөө ихээхэн оролцоотой байж болзошгүй байгаа юм.

БОХХААБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны тогтоолын төслүүдийг баталлаа

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.10.23/ хуралдаан 15 цаг 50 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд туссан тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах онцлох арга хэмжээний талаар танилцуулав. Тухайлбал, төсвийн урсгал зардлын хувьд удирдах албан тушаалтны орон тоог бууруулж, төрийн албан хаагчдын нийт орон тооны тэлэлтийг хязгаарлахын зэрэгцээ Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, төсвийн байгууллагын үр ашиггүй зардлыг бууруулан, хэмнэгдсэн хөрөнгийг нийгмийн салбарт зарцуулахаар төлөвлөсөн гэв. Мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулах болсонтой холбогдуулан хурлын бэлтгэл ажлыг хангах, улс орноо сурталчлан таниулах, мэдээлэл түгээх, дамжуулах, соёл урлагийн арга хэмжээ зохиох, олон улсын зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах, тав тухтай орчныг бүрдүүлэх зэрэг арга хэмжээнд шаардагдах зардлыг санхүүжүүлэхээр болжээ. Түүнчлэн аймаг, нийслэлийн байгалийн ургамал, ан амьтан, газар, ус, рашаан, ойн нөөц ашигласны төлбөрийн орлогын эх үүсвэрээс байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах, хяналт тавих арга хэмжээнд зориулсан төсвийг нэмэгдүүлж, энэ хүрээнд орон нутагт хөрсний доройтол, цөлжилт, ан агнуур, ховордсон амьтад, ойн үржүүлэг, усны нөөц, байгалийн дурсгалт газар, тусгай хамгаалалтын газрыг хамгаалах, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, судалгаа хийх, иргэн аж ахуйн нэгжийн оролцоог дэмжих, урамшуулах, хяналт тавих, нэгдсэн сан бүрдүүлэх зэрэгт зарцуулахаар болсныг дурдав. Аялал жуулчлалын салбарын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход чиглэсэн Засгийн газрын 2025 оны 255 дугаар тогтоолын хүрээнд аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд зориулж 6.0 хувийн хүүтэй, 6 хүртэлх жилийн хугацаатай нийт 267.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 2026 онд олгохоор тооцоолж, зээлийн хүүгийн дэмжлэгт зориулж 23.1 тэрбум төгрөгийг төрөөс хариуцан төлөхөөр болсон байна. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Шинэ хоршоо-чинээлэг малчин”, “Цагаан алт”, “Атар-4” үндэсний хэмжээний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, хөдөө аж ахуйн салбарт хөнгөлөлттэй зээлийг олгож, төрөөс зээлийн хүүгийн дэмжлэг олгохоор 2026 оны төсвийн төсөлд тусгасныг Ж.Энхбаяр сайд танилцуулгадаа онцлов. Тус Байнгын хороонд хамаарах салбар болох Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын багцад 249.6 тэрбум төгрөг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад 47.8 тэрбум төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төсвийн төсөлд тусгасан байна. Мөн олон улсын өмнө хүлээсэн үүргийн хүрээнд НҮБ-ын СОР-17 хурлыг зохион байгуулахад шаардлагатай санхүүжилт болон гадаад зээл, тусламжийн төслүүдийн Монголын талын хариуцах хөрөнгийг төсвийн төсөлд тусгасан гэж байлаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар, Ц.Туваан, М.Мандхай, Ж.Батжаргал, Б.Бейсен нар асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар говийн бүсийг усжуулах арга хэмжээнд хэчнээн төгрөгийн санхүүжилт тавьсныг тодруулахын зэрэгцээ Дорноговь аймгийн Айраг суманд байрлах Цагаандэлийн агуйг улсын тусгай хамгаалалтад авахтай холбоотой Засгийн газрын 106 дугаар тогтоолын хэрэгжилт, болон тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг өргөтгөх чиглэлээр салбарын яам анхаарал тавьж ажиллах шаардлагатай байна гэлээ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Засгийн газраас өргөн барьсан төсвийн төсөлд усжуулалтын асуудалд 347 сая төгрөг л тусгагдсан гэв. Мөн Азийн хөгжлийн банкнаас 51 сая ам.долларын санхүүжилтийг “ Нэг нуур, нэг сум - 333 нуур ” хөтөлбөрийн хүрээнд авахаар ажиллаж байна гээд салбарын яам улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг өргөтгөх асуудалд анхаарал хандуулж, өмнө нь батлагдаагүй байсан асуудлуудыг энэ Засгийн газар урагшлуулж байгааг хариултдаа онцолсон. Түүнчлэн тэрбээр салбарын сайдаар томилогдсоноос хойш ус, хүлэмжийн хийн асуудалд онцгой ач холбогдол өгч, ажиллаж байна гэлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан ирэх жилийн төсөвт сүүний урамшуулалд 13.9 тэрбум төгрөг төсөвлөснийг дурдаад 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдөр хүртлэх ногоо ургаагүй тэрхүү хугацаанд сүүний урамшууллыг нэмэгдүүлэх боломж буй эсэхийг тодруулав. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр "Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 19 нэр төрлийн барааг дотоодоосоо бүрэн хангах зорилт тавьсныг дурдаад өнөөдрийн байдлаар сүүний хангамж дотоодынхоо 60 хувьд хүрч, эл урамшуулалд төсөвлөгдсөн 13.9 тэрбум төгрөг багадаж байгааг онцлов. Мөн цаашид хүнсний ногооны ургац сайжирсантай холбоотойгоор зарим эх үүсвэрийг сүүний урамшуулалруу шилжүүлэх боломжтойг тэмдэглээд ингэснээр сүү, сүүн бүтээгдэхүүнээр дотоодоо 100 хувь хангах бүрэн бололцоотой хэмээн хариулж байлаа. Үргэлжлүүлэн хуулийн төслүүдийн талаарх Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй 10 саналын томьёолол бүрээр санал хураалт явуулав. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн, Ш.Бямбасүрэн, Ч.Лодойсамбуу нараас гаргасан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багц дахь сүү, хүнсний ногоо, ноос, ноолуур, арьс шир зэрэг урамшууллын татаас, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий зээлийн хүүгийн дэмжлэгийг бууруулахтай холбоотой зармын зөрүүтэй саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Харин Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, Р.Сэддорж, Ц.Мөнхбат, Г.Ганбаатар, Р.Эрдэнэбүрэн, Н.Наранбаатар нараас төслийн 2 дугаар хавсралтын УТ2606600085 төслийн кодтой “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв, зөвлөх үйлчилгээ /Улсын хэмжээнд/, хэрэгжих хугацаа 2026-2026 он, төсөвт өртөг, санхүүжих дүн 40,000.0 сая төгрөг” гэсэн төсөл, арга хэмжээний төсөвт өртөг болон санхүүжих дүнг 9,000.0 сая төгрөгөөр бууруулж, “Онги-Цагаан бургастай төсөл, төслийн ТЭЗҮ, зураг төсөв, хэрэгжих хугацаа 2026-2028 он, төсөвт өртөг 44,490.0 сая төгрөг”, 2026 онд санхүүжих дүн 9,000.0 сая төгрөг гэсэн төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Түүнчлэн дээрх гишүүдээс Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын төсвийн багц дахь Эдийн засгийн хөгжлийн төлөвлөлт хөтөлбөрийн зардлыг 856.3 сая төгрөгөөр бууруулж, Говийг усжуулах судалгааны нэгжийн урсгал зардлыг мөн дүнгээр нэмэгдүүлэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Ингээд хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов. Дараа нь “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай уг тогтоолын төслийн талаар асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Ингээд Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Төсөлд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга ахалж, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, П.Батчимэг, Б.Бат-Эрдэнэ, Ц.Идэрбат, С.Замира, Ц.Мөнхбат, Б.Мөнхсоёл, С.Одонтуяа нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгасан байв. Хуралдааны төгсгөлд “Ажлын хэсгийн удирдамж батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн зорилго нь холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийх, хэрэгжилтийн явцад тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлох, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулахад чиглэсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд уг тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

ТЕГ-ААС ОЮУТОЛГОЙ КОМПАНИЙН ХУДАЛДАН АВАХ ГАЗРЫН АЛБАН ТУШААЛТНУУДЫН БАЙР, АВТОМАШИНД НЭГЖЛЭГ ХИЙЖЭЭ

ТЕГ-аас өнөөдөр буюу 2025.10.23-ний өдрийн үүрээр Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий албан тушаалтнуудад хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд гүйцэтгэх ажиллагаа явуулж орон байр, автомашинд нь нэгжлэг, үзлэг хийсэн байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэдгээр иргэдийн орон байранд нэгжлэг хийхэд 10 орчим тэрбум төгрөг, мөн олон тооны тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө, автомашинууд эзэмшиж байсан нь тогтоогджээ. Сэжигтнүүдийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал бий болгон, авлига авч хууль бусаар олсон орлогоо цэвэршүүлэх зорилгоор тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгүүдийг өөрийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр шилжүүлж зах зээлд эргэлдүүлэх замаар мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр шалгаж буй аж. Мөрдлөгийн ажил нилээд өргөн хүрээнд хийгдэж байгаа бөгөөд цаашид ч баривчилгаа үргэлжлэх бололтой. Эргэн сануулахад Оюутолгой компанийн Худалдан авалтын газарт тогтсон мафийн сүлжээ хэмээн хэд хэдэн цуврал нийтлэлүүд өмнө нь гарч байсан.

“НВЦ” ХХК-Д АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАЖ ЗЭЭЛ ОЛГООД, ТҮҮНДЭЭ ЯЛ СОНССОН ЭТГЭЭД ЭХНЭРИЙНХЭЭ НЭР ДЭЭР КОМПАНИ НЭЭЖ БАЙРЛУУЛАХДАА НВЦ ХХК-ИЙН ОХИН КОМПАНИ БОЛОХ “КОНСИТУС” ХХК-ИЙГ ЭЗЭМШДЭГ БАРИЛГАД БАЙРЛАЖЭЭ !

Хөгжлийн банкны Хөрөнгийн удирдлагын газрын дарга асан Б.Чойжилжалбуу нь “НВЦ” ХХК - д зээл олгосон хэргээр шүүгдэж, төрд ажиллах эрх ээ найман жилээр хасуулж, хоёр жилийн хорих ял, зургаан сая төгрөгөөр торгох ял сонссон. Тэгвэл Б.Чойжилжалбуугийн эхнэр Б.Гэрэлчимэг , Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргалын эхнэр Б.Долгион нар “Дол Жэ” ХХК-ийг хамтран эзэмшдэг ба тус байгууллага нь “Agro center” барилгын 10-н давхарт “Lotus Tang” гэх хятад ресторан , 11-р давхарт нь “Leven” гэх баар ажиллуулдаг. Б.Чойжилжалбуу Х.Батжаргал нарын эхнэрүүдийн “Lotus Tang” ресторан, “Leven” баар байрладаг “Аgro Center” барилга нь Н.Мөнхбаяр, Г.Дөлгөөн, Б.Болдсүх гэх гурвын хүний хамтран эзэмшдэг “Агро стейт” ХХК-ийн нэр дээр байдаг ба дээрх гурван иргэн болох Н.Мөнхбаяр, Г.Дөлгөөн, Б.Болдсүх гурав нь “НВЦ” ХХК-ийн охин компани болох “Конситус” ХХК-ийг 2023 оноос эзэмшдэг болцгоо жээ !!! “НВЦ” ХХК-д албан тушаалаа урвуулан ашиглаж зээл олгоод, түүндээ ял сонссон Б.Чойжилжалбуу нь өөрийн эхнэрээ найзынхаа эхнэртэй хамтатган компани нээж тэдний компани байрладаг барилгын эзэмшигчид нь НВЦ ХХК-ийн охин компани болох “Конситус” ХХК.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД АСАН СҮХБААТАРЫН БАТБОЛДЫН АВЛИГААР ХУДАЛДАН АВСАН НЬЮ-ЙОРК ХОТ ДАХЬ ТАНСАГ ОРОН СУУЦУУДЫГ АНУ-ЫН ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ ХУРААН АВАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ

“Нэхэмжлэлд дурдсанаар, Ерөнхий сайд асан Батболд хууль бус ашиг олж, түүгээрээ АНУ-ын хуулийг зөрчин үл хөдлөх хөрөнгө худалдан авчээ. Өнөөдрийн энэхүү ажиллагаа нь авлигач албан тушаалтнууд АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг гэмт хэргийн орлого нуун дарагдуулах хэрэгсэл болгон ашиглахыг тэвчихгүй гэдгийг харуулж байна,” гэж прокурор Пис мэдэгдэв. “Миний алба хаагчид хаана ч үйлдэгдсэн байсан төрийн авлигыг үл тэвчинэ.” “Нэхэмжлэлд дурдсанаар, Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд өөрийн орны байгалийн баялгийг ашиглан хувьдаа ашиг олжээ. Тэр болон түүний гэр бүл энэ авлигын орлогоор АНУ-д 14 сая ам.долларын үнэтэй тансаг үл хөдлөх хөрөнгө худалдан авсан,” гэж орлогч Ерөнхий прокурор Николь Аржентиери мэдэгдэв. “Эдгээр хөрөнгө одоо хураагдах боломжтой. Авлигачид анхаар: Эрүүгийн хэлтэс төрийн авлигын орлогыг буцаан олж авах, гэмт хэргийн ашгийг устгахын төлөө хатуу байр суурьтай хэвээр байна.” “Монгол Улсын Ерөнхий сайд асан Батболд уул уурхайн гэрээнүүдээс хэдэн арван сая ам.доллар хулгайлан, түүнийг хуурамч компаниудаар дамжуулан угааж, гэр бүлийнхээ тансаг амьдралд — түүний дотор Манхэттэнд байр худалдан авахад ашигласан гэж үзэж байна. Түүний ийм үйлдэл нь шударга иргэдийн итгэлийг доромжилсон хэрэг юм,” гэж ФБР-ын Нью-Йорк дахь салбарын дарга Смит мэдэгдэв. “Өнөөдрийн үйлдэл нь АНУ-ын банкны системийг ашиглан хууль бус орлого нуун дарагдуулсан аливаа авлигын эсрэг бид хатуу арга хэмжээ авах болно гэдгийг баталж байна.”“Нэхэмжлэлд дурдсанаар, Ерөнхий сайд асан Батболд хууль бус ашиг олж, түүгээрээ АНУ-ын хуулийг зөрчин үл хөдлөх хөрөнгө худалдан авчээ. Өнөөдрийн энэхүү ажиллагаа нь авлигач албан тушаалтнууд АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг гэмт хэргийн орлого нуун дарагдуулах хэрэгсэл болгон ашиглахыг тэвчихгүй гэдгийг харуулж байна,” гэж прокурор Пис мэдэгдэв. “Миний алба хаагчид хаана ч үйлдэгдсэн байсан төрийн авлигыг үл тэвчинэ.” “Нэхэмжлэлд дурдсанаар, Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд өөрийн орны байгалийн баялгийг ашиглан хувьдаа ашиг олжээ. Тэр болон түүний гэр бүл энэ авлигын орлогоор АНУ-д 14 сая ам.долларын үнэтэй тансаг үл хөдлөх хөрөнгө худалдан авсан,” гэж орлогч Ерөнхий прокурор Николь Аржентиери мэдэгдэв. “Эдгээр хөрөнгө одоо хураагдах боломжтой. Авлигачид анхаар: Эрүүгийн хэлтэс төрийн авлигын орлогыг буцаан олж авах, гэмт хэргийн ашгийг устгахын төлөө хатуу байр суурьтай хэвээр байна.” “Монгол Улсын Ерөнхий сайд асан Батболд уул уурхайн гэрээнүүдээс хэдэн арван сая ам.доллар хулгайлан, түүнийг хуурамч компаниудаар дамжуулан угааж, гэр бүлийнхээ тансаг амьдралд — түүний дотор Манхэттэнд байр худалдан авахад ашигласан гэж үзэж байна. Түүний ийм үйлдэл нь шударга иргэдийн итгэлийг доромжилсон хэрэг юм,” гэж ФБР-ын Нью-Йорк дахь салбарын дарга Смит мэдэгдэв. “Өнөөдрийн үйлдэл нь АНУ-ын банкны системийг ашиглан хууль бус орлого нуун дарагдуулсан аливаа авлигын эсрэг бид хатуу арга хэмжээ авах болно гэдгийг баталж байна.” Нэхэмжлэлд дурдсанаар, Батболд Ерөнхий сайд байх үедээ “Catrison” нэртэй өөрийн хяналттай компаниар дамжуулан 68 сая ам.долларын үнэ бүхий уул уурхайн гэрээ байгуулжээ. Энэ компани нь өмнө нь ямар ч туршлагагүй, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаагүй бөгөөд түүний захирал нь хэл шинжлэлийн багш байсан аж. Гэрээнээс орсон олон сая ам.долларыг гадаад банкны данс руу шилжүүлж, дараа нь хуурамч компаниудаар дамжуулан угааж, эцэст нь Батболдын гэр бүлийн ашиг тусад, тухайлбал Нью-Йорк дахь орон сууц худалдан авахад ашигласан байна. Мөн Батболдын гэр бүл төрийн өмчит уул уурхайн гэрээнүүдийн мөнгийг хуурамч компаниудаар дамжуулан хувийн зорилгоор ашиглаж байсан нь тодорхойлогджээ. Туршлагагүй нэг компани 30 сая ам.долларын гэрээ авч, түүний орлогыг Батболдын том хүүгийн АНУ дахь хувийн данс руу шилжүүлсэн бөгөөд уг мөнгө нь автомашины төлбөр, аялал, интерьерийн дизайнер зэрэг хувийн хэрэгцээнд зориулагдсан байв. Энэхүү хэргийг АНУ-ын Зүүн Нью-Йоркийн тойргийн прокурорын газрын Бизнес ба Үнэт цаасны луйврын хэлтэс, Мөнгө угаах, Хөрөнгийг сэргээх хэлтсийн “Kleptocracy Asset Recovery Initiative” болон Банкны шударга байдлын ажлын хэсэг хамтран хариуцаж байна. Эх сурвалж:

ШҮҮХЭЭС ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГТ 3 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ, ХАРИН М.ТЭНГИСТ ТОРГУУЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд холимог тулааны тамирчин Г.Чинзориг, М.Тэнгис нарт холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр боллоо. Шүүхээс Г.Чинзоригт 3 жилийн хорих ял, харин М.Тэнгист торгуулийн ял оноожээ. Прокуророос Г.Чинзоригт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл "Хүнийг алах"-ийн 2.1 "онц харгис хэрцгийгээр", 2.7 "хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж" дахь хэсэгт зааснаар, харин М.Тэнгисийг Эрүүгийн хуулийн 11.6-1 дэх хэсэгт зааснаар буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.

1 ... 23 24 25 26 27 28 29 30 31 ... 384