МАЛЫН ЕРӨНХИЙ ЭМЧ А.НАРАНТУЯА ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 141 САЯАР ГЭРЭЭЛСЭН БАРИМТУУД!!

Хүнс, хөдөө аж ахуй яамны дэргэд Засгийн газрын харьяанд “Мал эмнэлгийн Ерөнхий газар” гэж бие даасан байгууллага бий. Мянга малын эмнэлгийн ерөнхий газартай байгаад ч мал сүрэг өвчилж, олон зуугаараа үхдэг хэвээрээ л байна. Татвар төлөгчдийн мөнгийг юу ч үгүй урсгаж байгаа нь анхаарал татна.















 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/51 тоот тушаалаар “Жиометрик” ХХК-д 19, 800, А/52 тоот тушаалаар “Хос масс” ХХК-тай 19, 500, А/53 тоот тушаалаар “Эйч Эс Эн” ХХК-тай 18, 500, А/54 тоот тушаалаар “Монгол Малчин” сэтгүүлтэй 8,000,000, А/56 тоот тушаалаар “Залуусын оролцоог дэмжих цолмон төв” ХХК-тай 19,800, МҮОНРТ-тэй 20,000 сая, А/58 тоот тушаалаар “Реал мастер линкс” ХХК-тай 19 сая 800, А/59 тоот тушаалаар иргэн Б.Үүлэнсолонготой 16 сая 500 мянган төгрөгөөр тус тус гэрээлжээ.




Түүнчлэн төвсийн долоон сая төгрөгөөр ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ орсон, 16 сая төгрөгөөр “Чингис хаан музей” үзсэн гэх зэргээр татвар төлөгчдийн мөнгийг өөрийн юм шиг үржээ... Мал эмнэлгийн Ерөнхий газрын дарга, малын ерөнхий эмч А.Нарантуяаг өмнө нь АТГ-аас хойшлуулашгүй ажиллагаа явуулан баривчилж, улмаар ШАЛГАЖ БАЙСАН удаатай билээ.



Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.