ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ШАЛГАЛТ ОЛОН САЯ ТӨГРӨГӨӨР ҮНЭЛЭГДЭЖ , УБЕГ-ЫН ДАРГЫН СУУДАЛ “ҮНЭД” ХҮРСЭН ҮҮ !?

Төрийн албаны зөвлөл (ТАЗ) жирийн иргэдэд хатуу, харин “том” хүмүүсийн өмнө үүдээ дэлгэдэг байгууллага болсныг харуулах нэгэн ноцтой жишээ ил болжээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын (УБЕГ) даргын сонгон шалгаруулалтыг хийхдээ ТАЗ хуулийн заалт зөрчиж, авлигын шинжтэй шийдвэр гаргасан гэх мэдээлэл байна.

Тус шалгаруулалтад Д.Давааням, Батбаатар нар өрсөлдөхөд тестийн шалгалтаар Батбаатар 35, харин Д.Давааням 23 оноо авчээ. Гэвч ярилцлагын шатанд нөхцөл эргэж, асуултдаа бүрэн хариулсан Батбаатар 26.2, хариулж чадаагүй Д.Давааням 39 оноо авчээ !!!

Шалгалтын дүн ийнхүү эргэлзээ дагуулснаас үүдэн материалыг хянуулах гэсэн боловч ТАЗ-ийн гишүүн Б.Төгсцэнгэл шалгуулагчдын ярилцлагын бичлэгийг авч алга болжээ.Хэзээ хойно “алга болсон” бичлэг илбийн мэт ил гарч иржээ. 

Эх сурвалжийн мэдээллээр, ТАЗ-ийн зарим гишүүд Д.Даваанямыг урьдчилан дэмжих байр суурьтай байсан ба тэр шалгалтад оролцсон гишүүдэд 10-аас дээш сая төгрөгийн хахууль санал болгосон гэх мэдээлэл ч гаравТэгвэл  ТАЗ-ийн гишүүд авлигад идэгдэж, албан тушаалтуудын мөнгөний өмнө сөхөрдөг нь энэ мэтээр нотлогдож буй...

Одоогоор ТАЗ-ийн Маргаан хянан шалгах газарт уг асуудлыг шалгаж байгаа бөгөөд хэрвээ тус асуудал баримтаар тогтоогдвол төрийн албанд шударга ёсны шалгуур үгүй болсоныг ч мөн нотлоно !!!  

Шалгалтад итгэж, олон сар бэлддэг мянга мянган залуусын хувьд энэ бол итгэл найдварыг нь тас цохьсон увайгүй гэмт үйлдэл болох нь дамжиггүй.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.