“Ч.НОМИН НӨХРИЙНХӨӨ ХОЛБООГ ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГТ ОРУУЛЖ, ТӨСВӨӨС 38 САЯЫГ ЗАВШИВ”

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар ажиллаж байсан Ч.Номин нөхрийнхөө үүсгэн байгуулсан “Монголын электрон спортын холбоо”-г Үндэсний шигшээ багт оруулж, төсвөөс санхүүжилт авсан үйлдэл нь олны дургүйцлийг төрүүлэв.

 Өмнө нь Ч.Номин “санхүүжилт аваагүй” гэж тайлбарласан ч бодит байдал эсрэгээрээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон “MESA Nomadic Masters: Spring 2025” олон улсын тэмцээний зардлыг дэмжих гэрээг таван сарын дараа буюу наймдугаар сарын 27-нд байгуулж, есдүгээр сарын 10-нд 38 сая 258 мянган төгрөгийг олгосон нь баримтаар нотлогдлоо.

 Төсвийн ихэнх нь заал, талбай түрээсэд (35 сая 200 мянган төгрөг), цомын зардалд (3 сая 58 мянган төгрөг) зарцуулагджээ. Энэ үйлдэл нь төрийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол, төсвийн мөнгөний ил тод байдлын ноцтой зөрчил болж, олон нийтийн шүүмжлэлд өртөж байна.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.