Б.ЭНХБАЯРЫГ ӨМӨӨРСӨН ГИШҮҮД НАМААСАА ГАРНА ГЭВ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар хоёрын эрх мэдлийн тэмцэл эцэстээ намын дотоод зөрчил, төрийн хямралд хүргэжээ. УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилохоор мэдэгдсэн нь Д.Амарбаясгаланыг намын Хяналтын дэд хороог хуралдуулахад хүргэж, Б.Энхбаярыг намаас хасах шийдвэр гарсан байна.

 Уг шийдвэрт эсэргүүцэж, Б.Энхбаяр “Би нүүрсчдэд хөөгддөг нь биш” хэмээн мэдэгдсэн бол, түүний талд зогссон УИХ-ын гишүүд Д.Энхтүвшин, М.Бадамсүрэн, Л.Соронзонболд, Б.Хэрлэн, Б.Заяабал, З.Мэндсайхан, Д.Бум-Очир нар “Бид ч бас намаасаа гарна” хэмээн мэдэгдлээ.

 Тэдний намтрыг харахад эрх ашиг, бүлгийн нөлөө, бизнесийн холбоо нь нэн тодорч байна:


 Д.Энхтүвшин – “MCS” группын дэд ерөнхийлөгчөөр 25 жил ажилласан, 15 тэрбум төгрөгийн авлагатай, улс төрд гурван том акц хийсэн туршлагатай.

 

Л.Соронзонболд – “M банк”-ны Гүйцэтгэх захирлаар ажиллаж, Д.Энхтүвшингийн найз.

 

Б.Заяабал – Ч.Хүрэлбаатарын улс төрийн залгамжлагч, “Энержи ресурс” ХХК-ийн концессийн шийдвэрт холбоотой.

 

З.Мэндсайхан – ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж, Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдсон.

 

Д.Бум-Очир – Ерөнхийлөгчийн зөвлөх, дүүгийнхээ дамжуулан хүчтэй холбоотой.

 

Б.Хэрлэн – Герман Улсад төрийн удирдлагын доктор хамгаалсан, удирдлагын академийн профессор.

 

М.Бадамсүрэн – Дорнод аймгийн Засаг даргаар 11 жил ажилласан ч бүтээлгүй, орлого нь сүүлийн 5 жилд тав дахин нэмэгдсэн.

 

Эдгээр гишүүдийн үйлдэл нь зөвхөн намын зодоон төдий бус, 100 жилийн түүхтэй МАН-ыг тараах аюулд хүргэж, төрийн тогтвортой байдлыг эрсдэлд оруулж байна. Намын дотоод тэмцэл, эрх ашгийн зөрчил улс орныг хямралд оруулж буйг олон нийт анхааралтай ажиглаж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.