“Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Х.БАТТУЛГЫН ОФФШОРЫН НУУЦ ИЛЧЛЭГДЭВ”

Дэлхий даяар томоохон бизнес эрхлэгчид, улс төрчид, зарим гэмт хэрэг, хар тамхины бүлэглэл оффшор бүсийг ашигладаг. Оффшор бүсэд бизнес эрхлэх нь компанийн эзэнд тухайн нутагт амьдрах шаардлагагүй боловч улс төрчдийн хувьд мөнгөө нуун эргэлдүүлэх нь ёс зүйгүй үйлдэл гэж шинжээчид үздэг.

 Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2024 оны долдугаар сарын 24-ний өдөр шийдвэр гаргаж, оффшор бүсийн жагсаалтаас Швейцари, Сингапур-ыг хассан нь улс төрийн хүрээнд хардлага, шуугиан дагуулав. Үүнийг Х.Баттулгад зориулсан алхам байх магадлалтай гэж үзэх шинжээчид байна, учир нь түүний болон ахынх нь хөрөнгө Сингапурт төвлөрсөн байж болзошгүй гэсэн таамаг бий.

 Х.Баттулга Сингапурт бизнестэй бөгөөд гэр орон, гэр бүл нь ч тэнд амьдардаг гэж улс төрийн хүрээнд мэдээлдэг. Түүний “Женко Холдинг Пи-Ти-И” компани 50 хувийг охин Баттулгын Намуун, үлдсэн 50 хувийг оффшор хөрөнгийн менежерээр дамжуулан эзэмшдэг нь баримтаар нотлогдсон. Мөн Х.Баттулга “Камекс” ХХК-ээ Монгол Улсад үүсгэн байгуулж, стратегийн ордын 17 лиценз эзэмшиж, зарим нь оффшор бүсэд бүртгэлтэй хятад компаниудаар дамжуулсан нь олон нийтэд ил болсон.

 2024 оны есдүгээр сард Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын тогтоол гаргаж, Х.Баттулгыг төрийн тусгай хамгаалалтад авсан нь оффшор бүстэй холбоотой үйлдэлтэй давхцсан нь анхаарал татаж байна. Харин эрх бүхий байгууллага Сингапурын оффшор бүсээс мэдээлэл авах хүсэлт гаргахад Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор нэг ч мэдээллийг авч чадаагүй гэдэг нь ноцтой асуудлыг илчилж байна.

 Энэ бүх үйл явдал нь улс төр, бизнес, оффшорын холбоог илчилж, төрийн албан тушаалтнуудын ёс зүй, хариуцлагыг асуултын өмнө тавьж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.