“ТӨРИЙН ШАГНАЛТ, НАМЫН БУДЛИАНТАН”

Булган нутгийн эрхэм, Гавьяат тээвэрчин Ж.Бат-Эрдэнэ гишүүн улс төрийн хүрээнд будлиан, маргаан дэгдээсэн нь тодорхой болж байна. Нэгэн цагт хамтдаа ажиллаж явсан нутгийн төлөөлөгч Ц.Анандбазарыг ар нуруунаас нь хутгалан шахаж, бүлэглэлд хагарал үүсгэсэн үйлдлүүд нь олон нийтийн анхаарлыг татжээ.

 Улстөрийн тоглолт эрх ашгийн төлөө бүхнийг үгүйсгэдэг гэдгийг Ж.Бат-Эрдэнэ өөрийн биеэр баталсан. Энгэрээ Гавьяат тээвэрчин хэмээх шагналаар мялаасан хэдий ч, удалгүй давхар дээл өмсөж МАН-ын бүлгийг хагалан, эвлэрлийг сүйтгэж, гишүүдээ хоёр талд хуваасан нь илэрхий болсон.

 Наадмын өмнөхөн хүндэт шагнал хүртэж, ээждээ эрхэлж явсан тэрбээр бүлгийн удирдлагын хувьд бүтэлгүйтэн, намын бага хурлыг будлиантуулахад хүргэсэн. Мөн бүлгийнхээ гишүүдийг шинэ хуучнаар ангилан, намын дотоод эв нэгдлийг үгүйсгэсэн нь төрийн ажилд шууд сөрөг нөлөө үзүүлжээ.

 Эцэст нь, олон нийтийн хувьд гай тарьж, түймэр дэгдээсэн эрхэм нь Гавьяат тээвэрчин Ж.Бат-Эрдэнэ гэдэгт шүүмжлэлтэй хандсаар байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.