НЭГҮҮН МЭДЭЭ
МОНГОЛ УЛСАД ДОТООДЫН ХАЛДВАРААС ОМИКРОН ХУВИЛБАРЫН ТАВАН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН НЬ ЦАР ТАХЛЫН ДӨРӨВДҮГЭЭР ДАВЛАГАА ЭХЭЛЖ БАЙГААГ ХАРУУЛЛАА

Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдэл хийлээ. Тэрбээр, Монгол Улсад гадаадаас ирсэн иргэдээс омикрон хувилбарын 12 тохиолдол бүртгэгдсэнийг 1-р сарын 7-ны өдөр мэдээлсэн. ХӨСҮТ-д вирусийн генийн дараалал тогтоох лабораторийг 2021 оны 12-р сард суурилуулж, үйл ажиллагааг нь жигдрүүлээд байна. Өнгөрсөн хугацааанд гадаадаас ирсэн болон дотоодод илэрсэн халдваруудад генийн дараалал тогтоох шинжилгээг хийж байсан. 1-р сарын 9-ний ням гарагт буюу өнөөдөр хийсэн PCR шинжилгээний дараах вирусийн генийн дараалал тогтоох шинжилгээгээр таван сорьцоос омикрон хувилбар илэрлээ. Манай улсад дотоодын халдвараас омикрон хувилбарын таван тохиолдол бүртгэгдсэнийг албан ёсоор мэдэгдэж байна. Энэ долоо хоногт халдварын тоо эрчимтэй нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн хоёр хоногт тохиолдлын тоо 1000-аас дээш гарлаа. Улаанбаатарт 700-800, орон нутагт 200-300 тохиолдол бүртгэгдлээ. Сэлэнгэ, Өвөрхангай, Баянхонгор аймагт хоногт 50-аас дээш тохиолдол бүртгэгдсэн ба энэ тоо нэмэгдэх хандлагатай байна. Халдвар нэмэгдэж байгаа нь сүүлийн нэг сарын хугацаанд хүн амын хөдөлгөөний эрчим огцом нэмэгдсэнтэй холбоотой. Баяр ёслолыг өргөн тэмдэглэсэн нь халдвар эргээд ихсэх нэг шалтгаан боллоо. Вакцинжуулалтад иргэд идэвхтэй хамрагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар манай улсад 2000 гаруй хүн IV тунгийн дархлаажуулалтыг хийлгээд байна. Омикрон хувилбар дотоодод бүртгэгдсэн нь манай улсад цар тахлын дөрөвдүгээр давлагаа эхэлснийг харуулж байна. Манай эрдэмтдийн хийсэн тооцооллоор манай улсад IV давлагаа 1-р сарын сүүлчээс 2-р сарын эхэн хүртэл үргэлжилнэ. Хэдийгээр тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай ч ард иргэд та бүхэн айж сандрах хэрэггүй. Омикрон хувилбар хөнгөн шинж тэмдэгтэй явагдаж байна. Цар тахлын IV давлагаа томуугийн халдвартай зэрэгцэн дэгдэж, эмнэлгийн орны ачаалал эрс нэмэгдэх эрсдэлтэй байна. Иймд бид эхний ээлжинд хүүхэд, жирэмсэн эхчүүд, архаг өвчтэй хүмүүс болон өндөр настнуудыг эрэмбэлэн эмнэлэгт хэвтүүлэх бодлого барина. Иргэд аль болох хүлээцтэй хандахыг уриалж байна. Засгийн газар, УОК, ЭМЯ-наас аль болох хөл хорио тавихгүйгээр энэ давлагааг даван туулахаар хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Иргэд та бүхний оролцоо, хариуцлага, хамтын хүчээр энэ давлагааг даван туулж чадна гэж бүрэн итгэлтэй байна гэв. Омикрон хувилбар дотоодод бүртгэгдсэн нь манай улсад цар тахлын дөрөвдүгээр давлагаа эхэлснийг анхаарууллаа

"GLOBAL BRIDGE" ХХК ШҮҮХ ДЭЭР МАРГААНТАЙ, ХУДАЛДАН БОРЛУУЛАХ БОЛОМЖГҮЙ БАЙРЫГ ИРГЭДЭД БОРЛУУЛЖ БАЙНА

Гадаадын хөрөнгө оруулагчийг хохироосон нь арбитрын шүүхээр тогтоогдсон иргэд худалдан авсан ч орон сууцных нь гэрчилгээ гарах боломгүй хотхон хороололд захиалга авч буй ажиллагааг бид сцувралаар сурвалжласаар байна.

ТЕНДЕРТ ЯЛСАН КОМПАНИ ШАЛГАРАХГҮЙ ЮМ БОЛ НЭЭЛТТЭЙ ЗАРЛАХ ХЭРЭГ БАЙНА УУ? ДАРГАА

2021 оны 12 дугаар сарын 09-нд Эрдэнэт төрийн өмчит үйлдвэрт шаардлагатай байгаа “Хүчний трансформатор” нээлттэй тендерт МЕСА инженеринг/8,584,514,400/, Эрчим электрик /8,737,999,999/ Гарнетбрилиант /8,742,600,000/, Ноёнсайхан /8,479,000,000/, Электрикком/6,848,693,996/ гэсэн үнийн санал өгөн өрсөлдсөн байдаг. Тус үйлдвэрээс ном журмын дагуу нээлттэй тендер зарлан холбогдох хуулийн дагуу материал бүрдүүлэн тендерт ялсан компаний баталгаажуулан гарын үсэг зурах ёстой дарга нар авах нь бөхийж, өгөх нь гэдийдэг гэгчийг үзүүлэв бололтой. Сангийн яаманд Тендерийн хүчинтэй хугацааг сонгон шалгаруулалтын хуулиар 14 хоногоор сунгах хүсэлт гаргадаг. Гэтэл энэ хүсэлтийг хүчингүй болгох гарын үсгээ зурахгүй, эрх мэдлийнхээ давуу байдлыг ашиглан тогтсон хугацааг дуусгавар болгож дахин тендер зарлахаар Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамханд, Санхүү эрхэлсэн орлогч захирал Үүрийнтуяа, Хөрөнгө оруулалт худалдан авах ажиллагааны дарга Бямбадагва, Худалдан авах ажиллагааны дарга Батхишиг нар санаатайгаар хууль зөрчиж байгаа нь ашиг сонирхлын зөрчил хэр их байгаа нь харагдаж байна. Найман тэрбумын өртөгтэй энэ ажлыг ялсан компанид биш ханцуйндаа нуусан хамаарал бүхий компанидаа өгөхөөр тохиролцоо хийсэнтэй холбоотой байж болох. Тэд өмнө нь зарласан тендерт ялсан компанид мэдэгдэх хуудас өгөхгүй, гарын үсгийг зурахгүй байсаар хуулийн хугацааг дуусгаж дахин зарлаж байсан туршлагатай. Тиймээс тендерт зарласан нэр зүүж хүмүүсийг хохироож байхаар муу нуухаар сайн илчил гэдэгчилэн Эрдэнэтийн тендерт өөрсдийн холбоо хамааралтай хэдхэн компанидаа ээлж дараалан өгч байхаар зарлачуул амар санагдахсан. Муу нуухаар сайн илчэл гэдэгдээ Х.Бадамсүрэн дарга аа !!!!

ҮНДЭСНИЙ БӨХИЙН ЕСӨН БАРИЛДААН ЭНЭ САРД БОЛНО

2022 оны нэгдүгээр сард нийт Монголын Үндэсний бөхийн холбооноос есөн барилдааныг зохион байгуулахаар болжээ. Үүнд: Нэгдүгээр сарын 09-нд "Талх Чихэр" ХК-ны нэрэмжит “Хэвийн боовны баяр” Аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан Нэгдүгээр сарын 13-нд Шинэ үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Нэгдүгээр сарын 15-нд Завхан аймгийн Их уул сумын харьяат, С.Лхагваа начны нэрэмжит Аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан Нэгдүгээр сарын 16-нд "Жем интернэшнл" группийн нэрэмжит, Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Нэгдүгээр сарын 21-нд "Манба дацан" хийдийн нэрэмжит Аймаг, цэргийн начин цолтнуудын барилдаан Нэгдүгээр сарын 22-нд "СПС" телевизийн нэрэмжит “Бахдам гарамгай” барилдаан Нэгдүгээр сарын 23-нд Үндэсний бөхийн лигийн барилдаан Нэгдүгээр сарын 29-нд “Тарвалин” хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдаан Нэгдүгээр сарын 30-нд "Дашчойлин" хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан тус тус болно.

ИРЭХ ДОЛОО ХОНОГООС ЗАМЫН-ҮҮД БООМТОД ОНЦ ДЭГЛЭМ ТОГТООНО

И рэх долоо хоногоос Замын-Үүд боомтод онцгой дэглэм тогтоохоор болжээ. Тус боомтод ЦЕГ-ын 805 цэргийн ангиас дотоодын цэргүүдийг дайчлан гурван сарын хугацаанд ажиллуулах бөгөөд цэргүүд хилийн 0 бүсээс гаалийн хяналтын терминал хүртэл жолооч нарыг оролцуулахгүйгээр үнийг тогтвортой байлгах халдвар хамгааллын дэглэмийг сахиулах үүднээс тээвэр хийх аж.

ТАВАН ХАНАТАЙ ГЭР ШАТАН ХОЁР ХҮН ГАЛД ӨРТӨН НАС БАРЛАА

Таван ханатай гэр шатаж хоёр хүн галд өртөн нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал: Нэгдүгээр сарын 06-ны өдрийн 07:55 цагт Хэнтий аймгийн Хэрлэн сумын хоёр дугаар багийн 27 дугаар гудамжны 3 тоот гэр шатаж байна гэсэн дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн ирүүлжээ. Алба хаагчид шуурхай ажиллан 5 минутын хугацаанд унтраасан боловч харамсалтайгаар гэрт байсан хоёр иргэн эндсэн байна. Иргэн Ө / 84 настай, эмэгтэй/, О /36 настай, эмэгтэй/ нар байсан бөгөөд цогцсуудыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ .

1 ... 211 212 213 214 215 216 217 218 219 ... 252