НЭГҮҮН МЭДЭЭ
ШИНЭЛЭХ ЁСОН

Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд цагаан сарын баярыг тэмдэглэхдээ ёслол хүндэтгэлийн идээ, ундаа бэлтгэн, золгож шинэлдэг. Цагаан сарын битүүлгийг шинийн нэгний урьд орой ёсолдог бөгөөд цагаалгын ёслолыг өглөө ургах нарнаар туулай цагт эхлэн үйлддэг. Шинийн нэгний идээний үндсэн хэсэг нь давхарлан өрсөн бяслаг, эсвэл хавсай, ул боов юм. Манай ихэнх нутагт үндсэн тавгийн идээний бяслаг буюу боов хавсайг сондгой тоогоор давхарлан өрдөг. Эцэг, ах нар нь буй айлын тавгийн идээ гурав буюу тав байж болдог. Эцгийнх нь долоон давхар идээ засна. Төрийн шинж чанартай ёслолын тавгийн идээг голчлон есөн давхар засдаг уламжлалтай. Тавгаа өрөм, ааруул, шар, цагаан тос зэрэг цагаан идээгээр чимэх ёстой. Цагаалах үеэр эвтэй найртай явахын бэлгэдэл болгож хөөрөг зөрүүлж тамхилах бөгөөд харин хөөрөг харшуулж солилцохыг цээрлэхийн хамт толгойг нь дарж болдоггүй. Хөөргөө төр түших гурван хуруу буюу эрхий, долоовор, дунд хуруугаар түшиж тамхилдаг. Энэ нь тухайн хүнийг төрийн хэмжээнд хүндэлж байгаагийн тэмдэг юм. ЗОЛГОХ ЁСОН Өндөр настай, нутаг орондоо хүндтэй хүмүүстэй хадаг барьж золгодог ёс байдаг. Хадагны амыг золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож байгаа хүний хоёр гар дээр хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавьсны дараа золгоно. Авч байгаа хүн хадгийг хоёр гардан аваад толгойн талыг нь баруун гар дээрээ тавьж, баруун гар талыг зүүн гар дээр эвхэн нугалдаг нь хадагны хээ, үсгийн толгойг буруу харуулахгүйг хичээж байгаа ёс юм. Хадаг тавьж байхдаа мэнд мэдэж болохгүй. Харин хадгаа тавьчихаад золгохдоо мэндийг нь асууна. Цагаан сарын үеэр хэн боловч ёс горим зөрчих, ах захыг эс хүндэтгэх, агсам согтуу тавих, хэрүүл шуугиан гаргах, бие биедээ бардамнан баярхах, үрлэг зарлагыг хэтрүүлэх бүдүүлэг үг хэлэхийг хатуу цээрлэн, энх амгалан, эвтэй найртай ариун сайхан байхыг бэлгэдэн ухаан саруул, цэцэн цэлмэг, цовоо цолгин, мэндтэй хүндтэй байхыг ихэд эрхэмлэдэг сайхан ёс заншилтай. ХАДАГТАЙ ЗОЛГОХ ЁСОН Хадагтай золгох, хадаг барьж золгох нь золгогчоо хүндэтгэж байгаагаа илэрхийлэх талаараа адил боловч ялгаатай тал бий. Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ахмаддаа хадгаа бүрмөсөн өгч золгодог бол хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгдөггүй, ямагт өөртөө авч байдаг. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хуруутай тал руу доош унжуулсан чигээрээ золгоно. Мөн таныг золгох гээд дөхөж очиход цаад хүн хадаг авч хуруугаа ороогоод эхэлбэл та энэ хүн намайг ихэд хүндэтгэж байгаа юм байна гэж бодоорой. ХАДАГ БАРИХ ЁСОН Монголчудын баяр ёслолд хадгийг эдийн манлай болгон барьдаг. Хадаг нь хээ угалз, үсэг чигээрээ маш олон янз бөгөөд урт богиноороо ч харилцан адилгүй байдаг.Хээ чимгийн байдлаар хүний дүрстэй Аюуш хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хүнд голчлон барих бөгөөд нар, сар үсэг бүхий Нанжвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэнэ. Хадгийг барих хүн рүүгээ амыг нь харуулж хүндийн эрэмбээр мэхийх юмуу сөгдөж барина. Авах хүн нь хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад нямбай эвхэж хямгадах ёстой. Хадгийг барихдаа уул ёслолын тухай бэлэгтэй үг өгүүлж сүүлд нь эл баярт нийцүүлэн барих хадгийнхаа тухай доорх үгийн аль нэгийг хэлж хадгаа гардуулна. ХАДАГ БАРИХАД ХЭЛЭХ ҮГ Цаглашгүй урт наст ариун хадаг Тэгш эрхийн тэнгэрээс цэцэглэсэн Дэлгэрэнгүй урт наст ариун цагаан хадаг Идээний дээж элгэн цагаан тараг Эдийн дээж ариун цагаан хадаг Хадаг барьж золгох сон /хадгаа барьж золгоно/ Өндөр настай буюу нутаг усандаа нэртэй хүмүүст хадаг барьж золгох ёс байдаг. Дүү хүн хадгаа гаргаж амыг нь золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож буй хүний хоёр гар дээр тавьсны дараа золгоно. Хадаг авч байгаа хүн хадгаа хавсран хураагаад мөн хадагтайгаа золгож ч болно. Хадаг тавьж буй хүн хадгаараа бүх хурууг бүтээж болохгүй. Хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавина. Хадгаа тавихдаа мэнд мэдэж болохгүй. Хадгаа тавьчихаад золгохдоо мэндээ мэднэ. ЦАГААН САРААР ЦЭЭРЛЭХ ЗҮЙЛ -Yйл үртэс хийх, ялангуяа хуучин юм оёж шидэхийг цээрлэнэ. -Усанд явбал нацаг нарт нь цөв болно хэмээн, -Эд мал зээлээр өгвөл гарзын үүд нээгдэнэ хэмээн, -Шинийн нэгэнд айлд хоновол тэр жилдээ гэртээ тогтохгүйн ёр хэмээн, -Сар шинээр уйлах, хэрэлдэх, ширүүн үг хэлбэл тэр жилдээ хэл ам, зовлон тасрахгvй болно хэмээн, -Шинийн нэгэнд үнс хогоо гаргах, зочны өөдөөс бие засахаар явах тэргүүтэн зохисгүй байдлыг тус тус цээрлэдэг. -Өдөр хэвтэх, унтахыг цээрлэдэг. Өвчтэй хүн боловч ёс бэлгийг бодож орноос босон сууж, бүсээ бүсэлж золгоно. -Шинийн долоонд айл хэсэх, гадагш зочлохыг нийтээр цээрлэдэг. Харин зарим нутагт долоон бурхан одондоо цацал өргөж тахидаг байна. -Шинийн гуравнаас хойш сар хуучирлаа хэмээж тахил, тавгийн идээ, шүүсээ хурааж, хэсэл зогсоно. Гэвч отор нүүдлээр явсан буюу гадагш ажил төрлөөр одсон хүмүүс цагаан сарын дараа уулзахад золгож амар мэндээ мэдэлцдэг заншилтай. -Архи ууж, агсам согтуу тавьж хөлчүүрхэх, шинэ сарын шүүс, идээ будаанд эзний зөвшөөрөлгүй хүрч самардах, базах зэрэг наад захын ёс жаяг дулбааг зөрчихийг цээрлэнэ.

БИТҮҮЛЭХ ЁСОН

Монголчууд өвлийн адаг сарын сүүлийн өдөр битүүлдэг. Маргааш буюу хоёрдугаар сарын 1-нд битүүний өдөр. Битүүлэх гэдэг нь билгийн улирлын cap бүрийн гучинд тэнгэрт cap үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэн буурал жилийн отголох өдрийг тэмдэглэхийг хэлнэ. Энэ өдрийг тусгай зан үйлээр үддэг. Мөн хүнээс зээлсэн мөнгө, зоос, эд мал байвал даруйхан эргүүлэн өгөх, хэрэлдэж эв түнжин эвдэрсэн хэн хүнтэй зориуд уулзаж эв эеэ засдаг. Битүүний өмнөх өдөр айл болгон бурхан шүтээнээ тахин, гэр орныхоо тоос шороог гүвж хог буртгийг цэвэрлэдэг. Энэ өдөр эмэгтэйчүүд нь идээ цагаагаа бэлдэж харин эрчүүд нь хүлэг морьдоо барьж хур дэлийг нь засаж бэлдэнэ. Битүүний орой өрхийн тэргүүлэгч гэрийнхээ баруун тотгоны дээр цагаан чулуу, сахиусуудын орох үүдийг нээдэг. Мөн зүүн тотгоны дээр өргөс, харгана, шарилж тавьж муу зүгийн ад зэтгэрийн хорлолыг хөөж буцаана. Ингээд шинэ сайхан хувцсаа өмсөцгөөн гал, бурхандаа дээж өргөөд дараа нь битүүлдэг. БИТҮҮНИЙ ОРОЙ ХҮЖЭЭ ӨРГӨӨД УНШИХ ТАРНИ Битүүний орой, шинийн 1, 2, 3, 8, 15-нд зул, хүжээ өргөөд "Ум навова гавади базар сараа брамадани дата гадая архади самья сам буддава дадьята ум базар маха базар махадэза базар маха бидья базар маха зидда базар маха боди мандова сам гармана базар сарва гарма ава арани бишодана базар суха" гэдэг тарнийг уншаарай. БИТҮҮНИЙ ОРОЙ ТОТГОН ДЭЭРЭЭ ЯАГААД МӨС ТАВЬДАГ ВЭ? Монголчуудын эрт дээр үеэс дагаж мөрддөг ёс заншлын нэг бол Лхам хурах ёс юм. Энэ нь тэр жилийнхээ бурхан номын ажлыг хэрхэн дэлгэрүүлсэн, эх болсон зургаан зүйл амьтны төлөө буян үйлдсэн урган ирж буй жилдээ өөрсдийнхөө хийх буян номын ажил үйлсээ даатгаж Лхамаа шөнөжин хурж Цагаан сарын шинийн нэгний өглөө Цэдэр балингаа залдаг билээ. Битүүний орой айл өрхүүд зүүн хатавчиндаа харгана тавьдаг нь тэр жилдээ өрх гэрт элдэв гай барцад орж ирэхгүй, ажил төрөлд нь ямар нэг саад тотгор учрахгүй, ажил амьдралын үйл бүтээл бүхэн нь дэвжин дэлгэрч дээшлэн мандаж байхын билэгдэл бүхий учир утгатай юм. Мөн үүдний тотгон дээрээ мөс, будаа тавьдаг. Мөс нь Лхам бурхны хүлгийн ундаа, будаа нь бурхандаа өргөж байгаа дээж тахилын идээ юм. Орчин цагийн айл өрхүүд мөсийг хөргөгчиндөө буюу тагтан дээрээ хөлдөөгөөд тахилын аяга эсвэл жижиг хундага мэтэд хийж тавьж болно. Дээр үед бол арвай буудай тавьдаг байсан. Харин одоо шар, цагаан аль ч будааг тавьж болно. Лхам бурхан нь "Умаа хум" гэх хооронд л ертөнцийг тойрон оддог хэмээн үздэг учраас битүүний орой наран жартахтай уралдан зул хүжээ бадраан, бурхан тахилын бүх л үйлээ цэгцлэн, идээ будаагаа өргөж амжсан байх ёстой гэнэ. БИТҮҮНИЙ ЗООГ Битүүний зоог эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юм уу өвчүү байдаг. Өвчүү чанасан бол өвчүүгээ өөд нь харуулан дээр нь дал, дөрвөн өндөр, шаант, залаатай богтос тавина. Битүү толгой чанасан бол аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино саримс суулгаж, гургалдайны түрийтэй үзүүрийг толгойныхоо ард тавьж гургалдайгаар нар зөв ороож сэмжээр бүтээн дал дөрвөн өндөр, шаант богтосны аль нэгийг тавьдаг. Битүүний орой бууз жигнэж банш чанан, мөн шөлний будаа хийж, айл хөршийндөө хүүхдээр хүргүүлдэг. Бууз, баншиндаа цагаан мөнгө хийж тэр бууз, банш таарсан хүн ирэх жил олз омогтой явахыг билэгшээдэг. БИТҮҮНИЙ ӨДӨР ЦЭЭРЛЭХ ЗАН ҮЙЛ Битүүн бол тэр жилийн хамгийн сүүлийн өдөр. Энэ өдөр айл хэсэхийг цээрлэнэ. Хэсүүчилсэн хүн шинэ ондоо бас л тэнүүчилнэ гэдэг. Энэ шөнө айлд хоновол сүнс төөрнө. Гэрийн эзэн гэртээ байх нь ямар нэгэн гай барцад тохиолдохоос сэрэмжилж, буян хишгээ тогтоож буй хэрэг. Битүүний өдөр нохой зодохыг цээрлэнэ. Зодвоос урган гарах шинэ ондоо гай гамшиг тохиолдох бөлгөө. Харин цадтал хоолло. Амандаа юм зажилж гадаа гарахыг цээрлэнэ. Газарт ус, угаадас асгаж болохгүй. Эс тэгвэл чөтгөр ам долоож, яр шарханд баригдана. Гэр орон харанхуй байх, гадаа хувцас хунараа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэнэ. Чөтгөр хорлоно хэмээн үздэг. Өлөн зэлмүүн хонохыг цээрлэнэ. Урган гарч буй жилд нийтээрээ өлсөхийн ёр гэхийн учир хоол ундаа цадтал тохируулан хэрэглэнэ. Гэр орондоо хэл ам хэрүүл шуугиан хийх, өндөр дуугаар чанга бархирахыг цээрлэнэ. Эс дагаваас шинэ ондоо хэрүүл тасрахгүй. Айл гэр улс орон амар тайван бус байх бөлгөө.

ХОТ БАЙГУУЛАЛТ БОЛОН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалт, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1 дэх заалт, 23 дугаар зүйлийн 23.3.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 1.Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн болон газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллагуудад үүрэг болгосугай: 1.1.хот байгуулалтын баримт бичиг, нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт баригдах барилга байгууламжийн инженерийн дэд бүтцийн асуудал болон барилга байгууламж, авто зам, тохижилтын ажлын зөвшөөрөл олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар (Ц.Тулга)-т; 1.2.газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулах, газрын зориулалт, талбайн хэмжээ, байршилд өөрчлөлт оруулах, эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, хугацаа сунгах, хүчингүй болгох болон түүнтэй холбогдох бусад ажлыг хууль тогтоомжийн дагуу шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба (Г.Батзориг)-нд. 2.Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн болон газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг уялдуулан, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн ерөнхий архитектор Ц.Нацагдоржид даалгасугай. 3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатарт үүрэг болгосугай. 4.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Мэргэжлийн зөвлөл (комисс)-ийн дүрэм, бүрэлдэхүүнийг батлах тухай” Нийслэлийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/89 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай. НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Д.СУМЪЯАБАЗАР

БОРНУУР СУМЫН ХЯТАДУУДЫГ НЭГҮҮН НЭХЭН СУРВАЛЖИЛСААР БАЙГАА ...

Төв аймгийн Борнуур суманд төмөрлөгийн үйлдвэрт ажиллахаар ирсэн Хятад иргэд нэг шөнө л Монголчуудруу төмөр чулуу нүүлгэж байхыг та бид нүдээр үзсэн. Түүний дараа биднийг сурвалжлахад төрийн цагдаа нь тэдгээр Хятадуудыг G class-д суулгаж байхыг ч бид баримтжуулсан. Тэгвэл өдгөө тэдгээр Хятадуудын асуудал хэрхэж байна вэ ? "Нэгүүн" эхлүүлсэн асуудал тул нэхэн сурвалжилсаар байгаа.

ИРГЭНИЙ ТҮЦИЙГ АЛБАДАН АЧААД ИХ ЗАСАГ СУРГУУЛИЙН ХАШААНД НУУЖ БАЙЖЭЭ

Их засаг их сургуулийн урд нийтийн эзэмшлийн талбайд иргэн түц байршуулсан цагаас эхлэн тус сургуулиас дарамталж байсан аж. Гэтэл иргэний өндөр хүүтэй өдрийн зээл авч худалдан авсан түцийг ачаад аваад явсан гэх мэдээллийн дагуу бид сурвалжлан ажилласан. Тэгвэл тус түцийг нь ИЗИС өөрийн эзэмшлийн хашаанд оруулан байршуулсан бөгөөд хэвлэл мэдээлмэгц гарган тавьсан байдаг. Мэдээллийн дэлгэрэнгүйг дараах шууд дамжуулалтаас үзнэ үү

ГУРВАН НАСТАЙ ХҮҮ ЛИФТНИЙ ХОНГИЛРУУ УНАЖ ЭНДСЭН АСУУДЛААР ...

Хэдхэн өдрийн өмнө бид бяцхан үрсдээ ямар ээлгүй нийгмийг бүтээж байгаагаа дахин харлаа. Хорвоотой танилцаж амжаагүй бяцхан зүрхнүүд энэ улсын чинь хаа нэгтээ та бидний хариуцлагагүй үйлдлээс болж зогссоор. Зүрх зогсоход бүгд л өнөөдөр л ухаан орсон аятай хашгиралдан толгойгоо балбаж буруутан нэгнийг хайсаар. Гэвч хорь хоног битгий хоёр хоног ч гашуудалгүй дараагийн сэдэвт дарагдан өчигдөр юу болсныг ч саналгүй алхацгаана. Үнэхээр харгис биш гэж үү? Эс бөгөөс дэндүү хөлцөнгүй мунхаг ард түмэн юмаа бид!!! ]

"БИО КОМБИНАТ" ХУУЛЬ БУС ХИМИЙН БОДИСООР АЖИЛЧДАА ХОРДУУЛСАН АСУУДЛЫН МӨРӨӨР ...

Байгуулагаасаа нөхөн төлбөр тогтоолгож чадаагүйн дээр тэтгэвэрт ороогүй тэрээр төрсөн дүүгийнхээ гарыг харж өдөр хоногыг өнгөрөөсөөр шийдвэр гаргах түвшнийхэн өдийг хүртэл ямарч арга хэмжээ авахгүй байгаа аж. Ажил олгогчдоос болж ийнхүү бие сэтгэлээрээ хохироод үлдсэн иргэнтэй бид ярилцлаа. тэрээр төрсөн дүүгийнхээ гарыг харж амьдарч байна. ]

ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНӨӨС ТӨРИЙН ӨНДӨРЛӨГҮҮДЭД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

Хэлмэгдэгсдийн хөшөөн дээр өнөөдөр Хүчирхийлэлийн эсрэг үндэсний төв болон төрийн бус байгууллага эцэг эхчүүдийн төлөөлөл хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг нэгдэн Ерөнхийлөгч ерөнхий сайд болон УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүллээ. ]

ӨНДӨР НАСТНУУДЫН ТЭТГЭВРИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД "БОГД ЗОНХОВА" ЦОГЦОЛБОРЫН ТӨСВИЙГ ЗАРЦУУЛАХААР БОЛЖЭЭ

Ахмадуудын тэтгэвэрийг нэмэгдүүлэхэд "Богд Зонхова" цогцолборын төсвийг зарцуулахаар болжээ. Энэ талаар Соёлын сайд Ч.Номин: "Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд Зонхова” цогцолборын төслийг миний бие цаг үеэ олоогүй гэж үзсэн учраас зориулалтыг өөрчлөх саналаа Засгийн газарт хүргүүлсэн байсан. Саналыг өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд цогцолборын төсвийг ахмадуудын тэтгэврийг нэмэхэд зарцуулахаар шийдвэрлэлээ. “Богд Зонхова” төсөлтэй адил тэвчиж болох бүхий л хөшөө, дурсгалыг мөн царцааж, ахмад настнуудын тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэхийг Засгийн газрын гишүүд бүрэн дэмжлээ" хэмээв.

1 ... 208 209 210 211 212 213 214 215 216 ... 254