НЭГҮҮН МЭДЭЭ
КОРОНАВИРУСНИЙ ЗАРИМ ШИНЖ ТЭМДЭГ НЬ ЧОНОН ХӨРВӨСТЭЙ ТӨСТЭЙ АРЬСАН ДЭЭР ТУУРАЛТ ҮҮСДЭГ

Коронавирусний шинж тэмдгийг судлах “ZOE COVID” аппликэйшн зохион бүтээсэн Их Британийн эмч нар коронавирусний “омикрон” халдварын үед арьсан дээр илэрдэг шинж тэмдгийг тодорхойлсон байна. Зарим шинж тэмдэг нь урт хугацаанд ажиглагддаг хэмээн эх сурвалж мэдээл сэн байна . Тухайлбал, “омикрон” халдварын үед “ковидын хуруу” гэж нэрлэгдсэн шинж тэмдэг илэрдэг нь гар, хөлийн хуруунууд улайх, хөхрөх ба зарим тохиолдолд тууралт гардаг байна. Ийм шинж тэмдэг зөвхөн “омикрон” төдийгүй коронавирусний бусад хувилбарын халдварын үед мөн ажиглагддаг байна. Түүнчлэн, “омикрон” халдварын үед уруул хагарах, үрэвсэх, арьс хуурайших, ялангуяа хүзүү, цээж орчим экземийн адил арьс улайж, загатнах зэрэг арьс хуурайших шинж тэмдэг илэрч байгаа бөгөөд. Ингэхдээ энэ зовуурь нь халдварын үед болон эдгэрсний дараа илэрдэг ба удаан хугацаанд үргэлжлэх магадлалтай гэж эмч нар тодруулжээ. Үүнээс гадна “омикрон”-ы үед чонон хөрвөстэй төстэй арьсан дээр тууралт гарах, хөлдөлтийн дараах шинж тэмдэгтэй төстэй хөх ягаан, улаан өнгөтэй, хөндүүр толбо үүсэх тохиолдлууд тус тус бүртгэгдсэн байна.

ЭНЭ ОНЫ 1-Р САРЫН 1-НЭЭС МӨРДӨГДӨЖ ЭХЭЛСЭН “ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА”-ЫН ТАЛААР...

шинэ хуулийн дагуу ажилтны ээлжийн амралтын хугацаа, цалинг хэрхэн тооцох болсон талаарх мэдээлл ээс дурьдвал. Ээлжийн амралтын хугацааг хэрхэн тооцох вэ? Ажилтанд ажлын жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд олгох мөнгөн урамшууллын хэмжээг энэ хуулийн 110.2-т заасан хэмжээнээс нэмэгдүүлж олгох асуудлыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцон олгоно. Ээлжийн амралтын үргэлжлэх хугацааг хэзээ авч болох, ямар хугацаагаар үргэлжлэх талаар хуульд доорх байдлаар заасан байдаг. Ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш зургаан сар ажилласан бол түүнд ээлжийн амралт эдлэх эрх үүснэ. Хуульд өөрөөр заагаагүй бол ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна. Хөгжлийн бэрхшээлтэй болон 18 насанд хүрээгүй ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 20 өдөр байна. Ажилласан хугацааг харгалзан ээлжийн үндсэн амралтын хугацаан дээр нэмэгдэл амралт олгодог нь өөрчлөгдөөгүй бөгөөд Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа ажилтан нь: 6 дахь жилийн эхнээс 10 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 3 өдөр; 11 дэх жилийн эхнээс 15 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 5 өдөр; 16 дахь жилийн эхнээс 20 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 7 өдөр; 21 дэх жилийн эхнээс 25 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 9 өдөр; 26 дахь жилийн эхнээс 31 дэх жилийг дуусталх хугацаанд ажлын 11 өдөр; 32 дахь жилээс ажлын 14 өдөр. Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд: 6 дахь жилийн эхнээс 10 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 5 өдөр; 11 дэх жилийн эхнээс 15 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 7 өдөр; 16 дахь жилийн эхнээс 20 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 9 өдөр; 21 дэх жилийн эхнээс 25 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 12 өдөр; 26 дахь жилийн эхнээс 31 дэх жилийг дуусталх хугацаанд ажлын 15 өдөр; 32 дахь жилээс ажлын 18 өдөр нэмж тооцох нь. Ажлын бүтэн бус цагийн ажилтанд тухайн ажлын жилд нийт ажилласан цагийг нь тооцож, ногдох ээлжийн үндсэн болон нэмэгдэл амралт олгоно. Түүнчлэн ажилтан өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн ажлын жилдээ багтаан хэсэгчлэн эдэлж болно. Хэсэгчлэн амрах ээлжийн амралтын аль нэг тасралтгүй амралтын үргэлжлэх хугацаа нь ажлын 10 өдрөөс доошгүй байхаар хуульд заажээ. Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журамтай Ээлжийн амралтын цалинг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлснөөс тооцож олгоно. Ингэхдээ ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд ээлжийн амралтын цалинг нэг аравны тав дахин нэмэгдүүлж олгохоор хуульчилжээ. Мөн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгох юм.

НАЙЗЫНХАА ХҮҮХДИЙГ ХУУРЧ АВЧ ЯВСАН ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА

2022 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр 18 цаг 20 минутад ХУД-12 хорооны нутаг дэвсгэрээс 7 настай охиныг зүс таних эмэгтэй дагуулж явсан, сураггүй байна гэх мэдээллийг Цагдаагийн байгууллагад иржээ.Шалгалтаар 7 настай, эмэгтэй М-ийг төрсөн ээжийнх нь найз болох 28 настай, эмэгтэй С.А гэгч нь хүүхдийн гэрт ирж “хамт тоглоомын талбайд тоглоё,” хэмээн худал хэлж авч явсныг тогтоожээ. Маргааш нь буюу 2022 оны хоёрдугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн Салхит орчмоос тус эмэгтэйг баривчлан хүүхдийг 18 цагийн үед ар гэрт нь хүлээлгэн өгчээ.Одоогоор гэмтлийн зэргийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний төвд шинжээч томилон, хамтарсан багаар ажиллаж байна. Охин тухайн үед гэртээ өвөөгийн хамт байсан бөгөөд ээжийнх нь найз ирсэн тул хүүхдийг өгч гаргасан талаар мэдү үлжээ.

Ш.САЙХАНСАМБУУ ДАХИАД Л НАМ БАЙГУУЛАХААР ГҮЙЖ ЯВНА

Нарантуулын босс гэгдэх Ш.Сайхансамбуу улстөрд чичлүүлж элдэв янзаар хэлээлдэг ч буруу харж бууж өгөөгүй нэгэн. Анх МАН-ын гишүүн байсан ч намаасаа гарч "Үнэн ба зөв" намыг үүсгэн байгуулсан. Намынхаа даргаар "тэмцэгч" гэгдэх А.Отгонбаатарыг томилсон.Гэвч хоорондоо таарамж муудсан уу яасан дахиад л нам байгуулахаар бүртгүүлжээ. Тэрбээр Ардын чуулган намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ Улсын дээд шүүхэд өгчээ. Ямар учраас дахин, дахин нам байгуулаад байдгий н болдоо.

Ц.МӨНХЦЭЦЭГИЙН ЭЭЛЖИТ ЭЛИЙРЭЛ ИЙНХҮҮ ЭХЭЛСЭН БОЛОЛТОЙ АРИУН ЦЭВРИЙН ХЭРЭГЛЭЛИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ТАРААХ ХЭРЭГТЭЙ Л ГЭНЭ

П арламентэд сонгогдсон эмэгтэй гишүүд хэл амны бай болох нь олонтаа. Үйл хөдлөл, үг яриа тэрч байтугай өмссөн хувцас, эдлэж хэрэглэж байгаа зүйлс нь хүртэл асуудал дагуулна.Заримдаа хэлж ярьж сэтгэж байгаа нь хүүхэд багачуудын доог болох нь энүүхэнд.Тэтгэвэр дэмжлэгээ ч ялгахгүй сууж байгаа хүмүүсээс юу ч найдаж хүлээх вэ дээ.Цар тахлын эхлээд удаагүй байхад Ц.Мөнхцэцэг гэж УИХ-ын гишүүдийн цахим хуралдааны үеэр виртуал профайл тавьж байгаад "баригдаж" хэсэгтээ л олныг шуугиулаад авсан. Сошиалд элдэв янзын юм постлож нэлээд идэвхтэй байдаг тэрээр энэ удаа ариун цэврийн хэрэгсэл үнэгүй тараахыг хуульчлах ёстой гэсэн байх юм. Учир нь Шинэ Зеланд, Шотланд зэрэг дэлхийн 21 улс, бүс нутагт охидод ариун цэврийн хэрэгсэл үнэ төлбөргүй олгохоор хуульчилсан байдаг аж. Ариун цэврийн хэрэгсэл авч чадахгүйгээс болж охид хичээл сургуульдаа явахгүйд хүрдэг тул хүний эрхийн зөрчил гэж үзэн ийнхүү хуульчилжээ. Манай хүн үүнийг Монголд мөн хэрэгжүүлэх хэрэгтэй л гэнэ. Урдах асуудлаа шийдэж чадахгүй байж элдэв янзын юм сэтгэж суух юмдаа.Хийвэл хийсэн шиг хийдэггүй оромдоод орхидог байж иймэрхүү юм сэдэж яанам бээ.Сайн хуулбарлаж чадахгүйгээс хойш энэ мэт ажил дэмий байхоо Ц.Мөнхцэцэг минь. Ингэж байхынхаа оронд охидод эрүүл мэнд, нөхөн үржихүй, эмэгтэйчүүдийн ариун цэврийн боловсролыг бага, дунд ангиас нь зааж сургах талаар яривал арай амьдралд ойр баймаар.

ИХ ХУРАЛД ЗАЛАРВАЛ “САНХҮҮГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ”-НД ХҮРДЭГ АЖ

Өнөөгийн Монголд санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг хүссэн хэнбугай ч улсын их хуралд заларвал асуудал шийдэгдэхээр байгааг та бид төвөггүй харж буй. Эсвэл та хэн ч байсан хичнээн хөрөнгө чинээтэй байсан ч нам дагасан бүлэглэлийн гар хөл болж байж л тэднээс санхүүжилт авч тойргоо услах боломж бүрддэг. Тойргийн сонгогчиддоо баяр бүрээр бэлэг сэлт барихаас өгсүүлээд боов боорцог гурил будаахан тарааж болно эсвэл бусдын жишгээр бэлэн мөнгө мобайлдчихдаг ч байж болно. Зарим жижиг сажиг уралдаан тэмцээн тэмдэглэлт баяр ёслолд зарцуулсан мөнгөн дүнгээ та эргүүлэн хэд нугалж төвөггүйхэн олох боломжтой.Учир нь улсын их хуралд заларсан тохиолдолд улсаас ЖДҮ зээл тендер концесс зэргээс зээл нэрээр халхавчилж хөрөнгө оруулалтаа татах боломжтойг хөгжлийн банкыг тоносон жишээ ч нотолж буй. Их хуралд заларсан эрхмүүд хууль санаачилж батлуулах нийгэм эдийн засагт нөлөөлөхүйц шийдэл шийдвэр гаргах шаардлагагүй бөгөөд түүний оронд санхүүгийн эрх чөлөөнд хүрч үндэслэлгүйгээр баяжигсадын эгнээг тэлэх төрөөс тэрбумтан төрж болдгийг биеэр нотлох боломж нөхцлийг бүрдүүлж болохуйц боломжтой болдог бололтой. Бид энэ дүр зураг энэ дүрслэл энэ боловсон дээрмийг таслан зогсоохын тулд бид энэ нийгмийн бусармаг тогтолцоог халахын тулд тоглоомын дүрмээ өөрчлөх шаардлагатай. Учир нь улс төрийн санхүүжилт, улс төрийн намын үйл ажиллагаа, сонгуулийн хууль, тэр дундаа сонгуулийн сурталчилгаа, компанит ажлын зохион байгуулалт, санхүүжилтийг зөв зүйтэй болгохгүйгээр бид энэ бусармаг тогтолцооноос хэзээ ч ангижрахгүй.

"ХӨГЖЛИЙН БАНК"-ИЙГ ТОНОЖ ХӨЛЖСӨН УЛСТӨРЧИД ...

Хөгжлийн банктай холбоотой асуудлууд сүүлийн үед багагүй шуугиан тариад байгаа. Хөгжлийн банкнаас нийт зээл авсан 66 компанийн нэрийг зарласан. Улс төрчидтэй хамаарал бүхий хэд хэдэн компаниуд Хөгжлийн банкнаас зээл авч, зөрчил үүсгэжээ. Үүний дагуу тэдгээр компаниуд болон хамаарал бүхий этгээдүүдийг АТГ-аас шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, 1. УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдоржийн хүү Ш.Билэгтэйн "Шанх майнинг" ХХК Шанх майнинг" ХХК Хөгжлийн банкнаас 2019 онд 5,6 тэрбум төгрөгийн зээлийг авчээ. Зээлийн хугацаа нь 2024 онд дуусах юм. Гэвч арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 670 хоногийн зөрчилтэй байж болзошгүй байна. 2. УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын төрсөн дүү А.Баттөгсийн эхнэрийн нэр дээр бүртгэлтэй "Түгээмэл түмэн хишиг" ХХК "Түгээмэл түмэн хишиг" ХХК нь 2020 оны долдугаар сард Хөгжлийн банкнаас 18,5 тэрбум төгрөгийн зээл авчээ. Зээлийн хугацаа 2023 онд дуусах ба нийт 14,9 тэрбум төгрөгийн зөрчилтэй байна. Иймээс тус асуудлыг АТГ-аас шалгаж эхэлжээ. 3. УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбатын хувьцаа эзэмшигч "Вояжер минерал ресурсес" ХХК "Вояжер минерал ресурсес" ХХК нь 2018 оны нэгдүгээр сард 10,6 тэрбум төгрөгтэй тэнцэх иенийн зээлийг авчээ. Харин тус зээлийн хугацаа 2019 онд дууссан. Гэвч 3,5 тэрбум төгрөгтэй тэнцэх иенийн үлдэгдэлтэй байгаа юм. 4. Ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатарын төрсөн дүү Д.Мөнхбаатарын "Эрдхул" ХХК "Эрдхул" ХХК нь 2017 оны наймдугаар сард 700 сая төгрөгийн зээл авчээ. Зээлийн үлдэгдэл 598 сая төгрөг байгаа аж. 5. Барилга хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэнгийн "Мондулаан трейд" ХХК "Мондулаан трейд" ХХК нь Хөгжлийн банкнаас 2018 оны аравдугаар сард 15 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус зээлийн үлдэгдэл нь 17,6 тэрбум болжээ. 6. УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн төрсөн эгч Х.Хашчимэгийн "Вертекс майнинг партнер" ХХК "Вертекс майнинг партнер" ХХК Хөгжлийн банкнаас 2020 оны нэгдүгээр сард 33 тэрбум төгрөгийн зээл авчээ. Одоогийн байдлаар зээлийн үлдэгдэл 33,14 тэрбум төгрөг болсон байна. 7. "Газ-Импорт" ХХК Тус компани 2018 оны нэгдүгээр сард Хөгжлийн банкнаас 223,6 сая төгрөгийн зээлийг авчээ. Зээлийн нийт үлдэгдэл 7,1 тэрбум төгрөг болоод байгаа юм байна. Уг зээлтэй холбоотойгоор Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбатыг Банкны тухай хуулийг зөрчиж их хэмжээний зээлийг удаа дараа олгосон гэх үндэслэлээр 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан.

1 ... 206 207 208 209 210 211 212 213 214 ... 254