НЭГҮҮН МЭДЭЭ
2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ ТАРИФ ИНГЭЖ НЭМЭГДЭНЭ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Энэ үеэр Эрчим хүчний сайд Т.Чойжилсүрэн "Эрчим хүчний салбар хүнд байдалд байна. Жишээлбэл, нүүрсний уурхайнуудад эргэлтийн хөрөнгийн дутагдал 109.2 тэрбум төгрөг, Багануурын уурхайд 61.3 тэрбум, Шивээ-Овоогийн уурхайд 33.3 тэрбум, Шарынголын уурхайд 14.6 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн дэмжлэг үзүүлэхгүй бол бүтээгдэхүүн үйлдвэрлэх санхүүгийн эх үүсвэрийн хомсдолд орлоо. Эрчим хүч үйлдвэрлэх компаниуд мөн ялгаагүй ийм байдалд орсон. Сэлбэг хэрэгслийн материалын үнэ өнгөрсөн 2019 онтой харьцуулахад 30-65 хувийн өсөлттэй байна. ОХУ-аас оргил ачааллын үеэр Төв болон баруун бүсэд худалдаж авдаг эрчим хүчний үнэ нийт 2022 онд хүлээгдэж буй гүйцэтгэлээр ханшийн алдагдал 37.8 тэрбум төгрөг гарах нөхцөл байдал үүссэн. Эрчим хүчний салбард өнөөдрийн байдлаар 432.8 тэрбум төгрөгийн онцгой шаардлага үүссэн. Тиймээс 2022 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эрчим хүчний үнэ тарифыг өөрчлөх саналыг Эрчим хүчний зохицууулах хороонд шийдвэрлэж байна. Эхний ээлжинд айл өрхийн цахилгаан, дулааны үнийг эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа учраас нэмэхгүй. Харин аж ахуй нэгжүүдийн хувьд 5000 квт хүртэл хэрэглээтэй бол 14 хувь, үүнээс дээш бол 28 хувиар нэмэх тариф гарч байгаа." гэв. Энэхүү тооцооллыг хийгээд төлбөрийг нэмэгдүүлсэн тохиолдолд жилийн хугацаанд 280 орчим тэрбум төгрөгийн нэмэлт орлого эрчим хүчний салбар олох боломжтой аж.

Д.БААСАН ЛАМЫН ЭХНЭР Д.АЛТАНЦЭЦЭГ, ОХИН Б.ЭРДЭНЭЗУЛ НАРЫГ МОНГОЛД ТАГНУУЛ ХИЙСЭН ҮНДЭСЛЭЛЭЭР 8 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ

Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг Д.Баасан ламын эхнэр Д.Алтанцэцэг, охин Б.Эрдэнэзул нарт холбогдох тагнуулын хэргийг шүүх хурал өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ. Тэднийг БНХАУ-ын тагнуулын албаны ажилтан Бао Гуо Жунтай хамтран ажилласан гэх үндэслэлээр тус бүрт нь 8 жилийн хорих ял оноосон байна. Харин Монгол Улсад тагнуул хийсэн БНХАУ-ын иргэн Бао Гуо Жун-д 12 жилийн хорих ял оноожээ.

10 ХОНОГТ ОХУ-ААС 4896 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ОРЖ ИРЖЭЭ

ОХУ-аас Монгол улсад 30 хоногийн чөлөөтэй зорчих визээр орж ирэх иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл дайчилгаанд багтахаас зайлсхийсэн Оросын иргэд хил нэвтрэн ирэх нь олширсон. Энэ нь хоёр улсын дипломат харилцааны хүрээнд иргэд 30 хоногийн хугацаатай зорчих эрхийн дагуу гэж ойлгож болно. Тэгвэл эдгээр иргэдийн зарим нь өөрийн гэсэн автомашинтайгаа орж ирээд байгаа юм. Есдүгээр сарын 23-аас 10 дугаар сарын 04-ний хооронд ОХУ-аас 4896 тээврийн хэрэгсэл орж ирсэн гэсэн мэдээлэл байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:АРХАНГАЙ, БУЛГАН, ТӨВ АЙМАГТ ЦАС ОРЖ, ШУУРНА

Өнөөдөр буюу 2022-10-07-ны өдөр Архангай, Өвөрхангай, Дундговийн хойд, Булган, Орхон, Төв аймгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Архангай, Булганы нутаг, Төв аймгийн баруун хэсгээр их цас орж байна. Архангай аймгийн цагаан даваа болон бусад даваануудын авто замын зорчих хэсэгт цас их орсны улмаас тээвэрлэлт гүйцэтгэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байна. Иймд иргэд, тээвэрчид та бүхэн онцын шаардлагагүй бол орон нутагт зорчихгүй байх, зорчсон тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг сайтар хангаж, өвлийн дугуйгаа сольж замд гарахыг анхааруулж байна.

САМНАСАН НООЛУУРЫН 81.9 ХУВИЙГ ИТАЛИД ЭКСПОРТОЛЖЭЭ

2022 оны эхний есөн сард экспортод 8919.6 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 39.3 хувиар өссөн байна. Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 7603.7 сая ам.доллар буюу 85.2 хувь; сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 754.0 сая ам.доллар буюу 8.5 хувь байв. Мөн нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 400.1 сая ам. доллар буюу 4.5 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 98.2 хувийг эзэлж байна. 2022 оны эхний есөн сард экспортолсон: хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, цайрын баяжмал болон түүхий нефтийг 100.0 хувь, чулуун нүүрсний 90.8 хувийг Хятадад; үхэр адууны боловсруулсан ширний 80.9 хувь, самнасан ноолуурын 81.9 хувийг Италид; ямааны угаасан ноолуурыг 100.0 хувь Хятадад тус тус экспортолж дээрхи нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 82.0 хувийг эзлэж байна. Монгол Улс дэлхийн 63 оронд бараа экспортлосноос Хятадад 84.5 хувь, Швейцарьт 7.8 хувь, Сингапурт 3.6 хувь тус тус ногдож нийт экспортын 95.9 хувийг дээрх орнууд эзэлж байна.

Ж.БАТЗАНДАН 12.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛИЙН ХЭРГЭЭР АЧИГДЖЭЭ

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан өөрийн туслах асан Шинэ намын дэд дарга Г.Аюулгүйгээр дамжуулан Хөгжлийн банкны дамжин зээлдэгч буюу Капитал банкнаас хоёр компаниар дамжуулан 12,6 тэрбум төгрөгийн зээл аваад Капитал банкыг дампуурлахад нөлөөлжээ. Тухайлбал. Г.Аюулгүй нь Ж.Батзанданг УИХ-ын гишүүн болсоноос 7 сарын дараа Капитал банкнаас 12.6 тэрбум төгрөгийн зээл авч, УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөхөөс 6 сарын өмнө компаниудаа дампууруулсан байна. Өдгөө энэ асуудлаар Капитал банкны захирал асан А.Ариунболд АТГ-т гомдол гаргаснаар уг хэргийг тус газар шалгаад хэдэн сарын нүүр үзэж Ж.Батзанданг сэжигтгээр татаж баривчилжээ. Ж.Батзандан нь 2018 оны 6 сарын 15 нд УИХ-ын гишүүн байхдаа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд “Жамаараа дампуурах гэж байгаа банкыг дампууруулсан нь дээрээ” гэж Капитал банкны тухайд хэлж байсан нь протоколд тэмдэглэгдэн үлджээ. Ямартай ч тэрбээр Капитал банкыг дампуурхад хүргэсэн гол буруутан нь ажээ.

ХҮҮХДИЙН ПАРКЫН 10.2 ГА ГАЗАРТ "РИО ТИНТО" КОМПАНИ ТОХИЖИЛТ ХИЙНЭ

Хотын дарга Д.Сумъяабазар өөрийн цахим хуудаснаа өнөөдөр /2022.10.06/ "Олон жил хэрхэх нь тодорхойгүй байсан хүүхдийн паркийн 10,2 га газарт Рио тинто тохижилт хийхээр санамж бичигт гарын үсэг зурлаа. Рио тинто компани гүйцэтгэгч шалгаруулалтаа өөрсдөө хийж, ирэх хавар тохижилтын ажил эхэлнэ. Эхний жил тохижилт хийгээд, үргэлжлүүлэн 3 жилийн хугацаанд ногоон байгууламжийг арчилж, ургуулах ажлыг хийнэ. Арчилж ургуулах ажил ногоон байгууламжийн хувьд маш чухал байдаг. Харин B хэсэгт ҮСАХ үйл ажиллагаагаа өргөтгөнө. Хүүхдийн паркийн зориулалт өөрчлөгдөхгүй. Энэ мэтээр Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд онцгой анхаарч байна. Учир нь иргэдийн биеийн болон сэтгэлийн эрүүл мэндэд хамгийн чухал зүйл бол ногоон байгууламж, тухтай орчин юм" гэжээ.

ЗГ: СЭЛЭНГЭ, ДОРНОД, ДОРНОГОВЬ, ӨМНӨГОВЬ АЙМАГТ ХИЛИЙН БООМТЫН ЗАХИРГАА АЖИЛЛАНА

Засгийн газрын өчигдөр /2022.10.06/-ийн хуралдаанаар Хилийн боомтын захиргааны орон тоо, чиг үүргийг баталлаа. Хилийн боомтын захиргаа нь Боомтын үйл ажиллагааны хэлтэс, Санхүү, аж ахуйн хэлтэс болон Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Өмнөговь аймаг дахь Хилийн боомтын захиргаа гэсэн бүтэцтэй байна. Тус захиргаа нь: -Ашигт малтмал, газрын тос, бараа бүтээгдэхүүний экспорт, импорт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, -Улс хоорондын тээврийн зохицуулалт, халдвар хамгаалал, хууль сахиулах болон хилийн хяналтын байгууллага, орон нутгийн засаг захиргааны байгууллагын ажлын уялдаа холбоог нэгдсэн зохицуулалтаар хангах -Боомтын хөгжлийн асуудлыг төлөвлөх, орон сууц, цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус болон бусад дэд бүтцийг хариуцаж, боомтын хэвийн үйл ажиллагааг явуулах нөхцөлийг бүрдүүлэх -Хилийн боомт дахь төрийн өмчийн бүртгэл, хяналтыг хариуцна.

ЭРТ ИЛРҮҮЛЭГЭЭР 6-17 НАСНЫХАНД СЭТГЭЦИЙН ЭМГЭГ ТҮЛХҮҮ ИЛЭРЧЭЭ

Эрүүл мэндийн яамнаас эрт илрүүлгийн явцын талаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 9 дүгээр сарын 29-ны байдлаар эрт илрүүлэгт 354 мянган иргэн хамрагджээ. Үзлэгт хамрагдсан иргэдийн 55 хувь нь эмэгтэй, 45 хувь нть эрэгтэй бол байршлаар нь авч үзвэл дээрх иргэдийн 51 хувь нь Улаанбаатарт хамрагдсан байна. Үзлэг хамрагдсан хүмүүсийн 67,4 хувь нь 0- 7 насны хүүхдүүд байгаа бол 35 хувь нь 18-наас дээш насныхан аж. ] Өнөөдрийн байдлаар 314 мянган иргэдийн дүгнэлт нь гарчээ. Дүгнэлтээр 189 мянган сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 57 хувь эмэгтэйчүүд байна. Шаардлагатай тохиолдлуудыг лавлагаа шатны эмнэлгүүдэд шилжүүлжээ. Түүнчлэн 0-17 насны хүүхдүүдээс 90 мянган сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Сэжигтэй тохиолдлуудын 73 хувь нь шүд цоорох, 2,9 хувь шүдний гажиг, 2 хувь нь хараа муудах эмгэг эзэлж байна. Эрт илрүүлгээр хортой болон хоргүй хавдрын 1357 тохиолдол илрүүлжээ. Эдгээр тохиолдлуудын онош баталгаажуулалт хийгдэж байна. Сэтгэцийн эмгэгийн сэжигтэй тохиолдол 230 илэрч, нарийн мэргэжлийн эмч нарт хүргэгдсэн байна. Дээрх тохиолдлуудын ихэнх нь 6-17 насны хүүхдүүдэд илэрснийг ЭМЯ-наас онцоллоо.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ 14 ЗЭЭЛ БҮРЭН ТӨЛӨГДЖЭЭ

Хөгжлийн Банкнаас зээл авсан аж ахуйн нэгжүүд энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс есдүгээр сарын 30-ны хооронд нийт 766.5 тэрбум төгрөгийн зээлээ эргэн төллөө. Үүнээс бэлэн мөнгөөр 668.8 тэрбум төгрөгийн зээл, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр 97.7 тэрбум төгрөгийн зээл төлөгджээ. Мөн 14 зээл бүрэн төлөгдөж хаагдсан байна. Хөгжлийн Банк нийт зээлийнхээ 52.3 хувийг боловсруулах үйлдвэрт олгожээ Хөгжлийн Банк одоогийн байдлаар нийт зээлийнхээ 52.3 хувь буюу 23 зээлдэгчийн нийт 1.5 их наяд төгрөгийн зээлийг цементийн үйлдвэр, арматурын үйлдвэр, газрын тосны үйлдвэр, барилга барих үйлдвэр, гурилын үйлдвэр, малын гаралтай түүхий эд үйлдвэрлэх үйлдвэр зэрэг Боловсруулах үйлдвэрт олгожээ. Тухайлбал, “Бэрэн групп” ХХК-ийн “Барилгын арматурын үйлдвэр барих төсөл”, “Петролеум продакшн” ХХК-ийн “Хийн конденсаци боловсруулах үйлдвэрийн өргөтгөл”, “Мак цемент” ХХК-ийн “Хөх цавын цементийн үйлдвэрийн төсөл”, Монполимет ХХК-ийн “Цементийн үйлдвэрийн төсөл”, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн “Газрын тос боловсруулах үйлдвэр”, Хөтөл ХХК-ийн “Цемент шохойн үйлдвэр”, Эрэл ХХК-ийн “Барилга үйлдвэрлэх төсөл”, НВЦ ХХК-ийн “Хөдөө аж ахуй, шувууны гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл”, “Вестерн холд” ХХК-ийн “Ховд эко цементийн үйлдвэр байгуулах төсөл” зэргийг нэрлэж болно. Барилга, дэд бүтцийн салбарт 12 зээлдэгчийн нийт 580 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ. Тэдгээрээс дурдвал, ТОСК-ийн 2,910 айлын орон сууц, 1,100 авто зогсоолын “Буянт Ухаа -1,2” төсөл, Шинэ яармаг хороолол төсөл, “Пирамид орд” ХХК-ийн 296 айлын “Буман залуус” орон сууцны төсөл, Бармон ХХК-ийн 468 айлын “Шинэчлэл хороолол төсөл”, “Эрдэнэс Монгол” ТӨХК-ийн “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын төсөл”, “Шанх майнинг” ХХК-ийн “Тээвэрчдийн хотхон барих төсөл”, “Түгээмэлтүмэн хишиг” ХХК-ийн “Тайван зогсоол барих төсөл” зэрэг байна. Эрчим хүчний салбарт дөрвөн зээлдэгчид нийт 385.2 тэрбум төгрөгийн зээлийг өгчээ. Тодруулбал, “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХХК-ийн “Эгийн голын усан цахилгаан станц байгуулах төсөл”, ЭХЯ-ны “Таван толгой дулааны цахилгаан станцын төсөл”, ДЦС-4 ТӨХК-ийн “Суурилагдсан хүчин чадал цахилгаанаар 86 МВт нэмэгдүүлэх төсөл”, “Чойбалсангийн дулааны цахилгаан станц өргөтгөх төсөл” багтаж байгаа юм. Moody’s агентлаг Хөгжлийн Банкны зээлжих зэрэглэлийг "B3 тогтвортой" түвшинд хэвээр хадгалснаа мэдэгдэв Хөгжлийн Банк нь Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч FitchRatings, Moody’s Investors service, Standard margin:16px 0px;padding:0px;color:rgb(51,51,51);font-family:'Helvetica Neue', Helvetica, Tahoma, Arial, sans-serif;font-size:15px;font-style:normal;font-weight:400;letter-spacing:normal;text-indent:0px;text-transform:none;white-space:normal;word-spacing:0px;background-color:rgb(255,255,255);">Харин Fitch, Smargin:0px;padding:0px 4px 0px 0px;background-color:rgb(233,235,228);">олон улсын нэр хүнд бүхий зээлжих зэрэглэл тогтоогч агентлагууд Хөгжлийн Банкны зэрэглэлийг Засгийн газрын зэрэглэлтэй адил түвшинд үнэлсэн юм. График, Засгийн газар болон Хөгжлийн Банкны бондын эргэн төлөлт

1 ... 207 208 209 210 211 212 213 214 215 ... 374