ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛДЭГЧ "ЭРЭЛ" ХХК-Д ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ ӨНӨӨДӨР БОЛОХ БАЙСАН Ч ДАХИН ХОЙШИЛЛОО

Хариуцагч Б.Эрдэнэбат нь хуралдаанд биечлэн оролцох боломжгүй (гадаадад) тул шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ. 
Шүүгч хүсэлтээс татгалзан хурлыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн ч "Эрэл"-ийн өмгөөлөгчид шүүгчээс татгалзах хүсэлт гаргав. Ерөнхий шүүгчээс хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан ч ХУД-ийн ерөнхий шүүгч нь гадуур ажилтай байжээ. Иймд маргаашдаа танилцуулан шүүх хурлыг товлохоор шийдвэрлэв.Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банканд "Эрэл" ХХК-ийн зээлийн өрийн үлдэгдэл 197 тэрбум ₮ байна.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.