ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХАД УЛС ТӨРИЙН НАМЫН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ ЧУХАЛ

Өнөөдөр “Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад улс тарийн намын оролцоо, манлайлал” үндэсний форум боллоо. 

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь шударга, эрх тэгш, нээлттэй нийгмийн оролцоог хангасан, хамгийн эмзэг бүлгийн хэрэгцээг харгалзсан дэлхий ертөнцийг бий болгох, хөгжлийн үйл явцад хэнийг ч орхигдуулахгүй байх гол арга зам бөгөөд тогтвортой хөгжлийн амин чухал бүрэлдэхүүн хэсэг юм.

Өнөөдрийн форумд хамтдаа хөгжих тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүсэл эрмэлзлээ батлан, тунхаглалыг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурал болон Засгийн газар, Улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд сонгогчдын оролцоо чухал хэмээн үзжээ. 


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.