НЭГҮҮН МЭДЭЭ
САЙД АСАН Ё.ОТГОНБАЯР АЛБАН ЁСНЫ ТВИТТЕР ХУУДСААРАА СЭТГҮҮЛЧИЙГ АЛНА ГЭЖ СҮРДҮҮЛЖЭЭ

Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн талаар бид цуврал болгон мэдээлж байгаа билээ.Өчигдөр /2022.01.24/ БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хамаарал бүхий компани Хөгжлийн банкинд 17.7 тэрбум төгрөгийн өртэй найдваргүй зээлдэгчдийн жагсаалтад багтаж байгаааг мэдээлсэн юм. Үүний хариуд тэрбээр “Би хүнтэй суухдаа ах дүү чинь зээлтэй юу гэж асуух ёстой байсан уу?” гэж өөрийн твиттер хуудсандаа бичээд байсан юм. Тэгвэл тэрбээр өнөөдөр өөрийн албан ёсны твиттер хуудсаараа сэтгүүлчийг ална гэж срдүүлсэн захидал илгээсэн тухай сэтгүүлч У.Оргилмаа дэлгэлээ. Тэрбээр “Та хоёроос болж салж байна, чамайг олж ална.Миний амьдралыг алсан бол хариугаа авна.Заригтай чинь хамт ална.Үнэн хорсож байна. Нэгэнт тануус тэгж байгаан бол алалцана “ гэж бичжээ.

НӨАТ-ЫН СУГАЛААНЫ СИСТЕМИЙН МЭДЭЭЛЛИЙГ ӨӨРЧИЛСӨН ХҮМҮҮС 143 САЯЫГ ХАХУУЛЬД АВЧЭЭ

Татварын ерөнхий газрын харьяа Гааль, татвар, санхүүхийн мэдээллийн технологийн төв (ГТСМТТ)-ийн ажилтнуудтай нийлж, татварын байгууллагын нууцлал бүхий мэдээллийг задруулан аж ахуйн нэгжийн татварын өрийн мэдээллийн системд өөрчлөлт хийж устган, тухайн аж ахуйн нэгж, иргэдээс хахууль авч байж болзошгүй хэргийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд 2021 оны 11-р сарын сүүлчээр илрүүлэн шалгаж эхэлсэн билээ. Цагдаагийн байгууллагынхан тус төвийнхан болон татварын байгууллагынхныг шалгаад НӨАТ-ын хуурамч бичилт хийж, иргэн аж ахуйн нэгжийг залилж, төсөвт төвлөрүүлэх иж хэмжээний татвар төлөхөөс зайлсхийдэг бүлэг хүмүүс байж болзошгүйг тогтоосон юм. Мөрдөн шалгаж ажиллагааны явцад Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн газрын улсын байцаагч Н.Ж (ГТСМТТ)-ийн мэргэжилтэн Х.Т, М.У нартай хуйвалдан дээрх гэмт хэргийг үйлдэж, тухайн аж ахуйн нэгж, иргэд болон НӨАТ-ын хуурамч бичилт хийж татвар төлөхөөс зайлсхийсэн хүмүүсээс 143 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон. Улмаар дээрх гурван хүнтэй хамт хэд хэдэн аж ахуйн нэгжийн албан тушаалтан иргэдийг яллагдагчаар татаж, АТГ-ын Мөрдөн шалгаж хэлтсийнхнээр үргэлжлүүлэн шалгуулахаар шилжүүлсэн гэнэ.

КОВИД19 ХАЛДВАРЫН УЛМААС ДӨРВӨН ХҮН НАС БАРЖ, 1978 ХҮНЭЭС ХАЛДВАР ИЛЭРЛЭЭ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1978 хүнээс халдвар илэрч дөрвөн хүн нас барлаа. Зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд дөрвөн хүн нас барснаар Улсын хэмжээнд нийт нас баралт 2025 боллоо.

ДУЛААНЫ ШУГАМЫН ХУДГААС НЭР ХАЯГ НЬ ТОДОРХОЙГҮЙ ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ЦОГЦОС ОЛДЖЭЭ

Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны “Задгай”-д /Кино үйлдвэр/ дулааны шугамын худагт эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлага өчигдөр 15:57 цагт Онцгой байдлын газарт иржээ. Уг дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид гурав орчим метрийн гүнтэй дулааны шугамын худагт нэр хаяг нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ДАНСАА АШИГЛУУЛСАН ИРГЭДИЙГ ШАЛГАЖ БАЙНА

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Нийслэл хотын хэмжээнд хууль бус цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг газрыг илрүүлсэн байна. Тухайлбал Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байранд О.А /эр 22/, Б.Б /эр 23/ нарыг цалинжуулан Б.Б /эр36/, Э.А /эр 35/ нар нь Хууль бусаар Play.ubgamers.space нэртэй цахим хаягийг ашиглан 777 нэртэй цахим мөрийтэй тоглоомын сайт ажиллуулж байсныг тогтоон тухайн этгээдүүдийн ашиглаж байсан суурин компьютер, нөүтбүүк, гар утас, банкны виза карт зэргийг хураан авч харъяа дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна. Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан Б.Б-д дансаа ашиглуулсан иргэдэд холбогдуулж Нийслэл, дүүргийн цагдаагийн газар, хэлтсүүдэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. Хууль бус цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг этгээдүүд нь бусдын орон байрыг урт хугацаагаар түрээслэн мөрийтэй тоглоом болон энэ төрлийн хууль бус үйл ажиллагааг зохион байгуулдаг тул иргэд та бүхэн түрээслүүлсэн өөрсдийн эзэмшлийн орон сууц, обьектуудад тогтмол хяналт тавьж, интернет банк болон банкны картаа бусдад ашиглуулахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

ИРГЭДЭД 05:30-00:30 ЦАГИЙН ХООРОНД ГУРВАН ЧИГЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВЭРИЙН ХЭРЭГСЭЛ ҮЙЛЧИЛЖ БАЙНА

Өнгөрөгч оны есдүгээр сараас нийтийн тээврийн зарим чиглэлүүд өглөөний 05:30 цагаас шөнийн 00:30 хүртэл уртасгасан цагаар иргэдэд үйлчилж эхэлсэн. Одоогийн байдлаар Т-2, Т-5, Ч-7 чиглэлд уртасгасан цагаар үйлчилж байна. Автобус хоорондын хүлээлт ажлын өдрүүдэд таван минут, амралтын өдрүүдэд найман минутын зайтай иргэдэд үйлчилж байгаа . Уг чиглэлийн нийт эргэлтийн урт 34.5 км байдаг.

ЖОЛООЧ НАРЫГ ҮЛЭЭЛГЭХГҮЙГЭЭР СОГТУУРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ШИНЭ БАГАЖ АШИГЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг илрүүлэх , таслан зогсоох зорилгоор БЗД дэх Замын цагдаагийн хэлтэс БНСУ-д үйлдвэрлэсэн IBLOW-10C тандагч багажийг 25 ширхгийг захиалан авч, ашиглаж эхэлжээ. Цар тахлын энэ үед жолооч нар үлээх багажнаас халдвар авах өндөр эрсдэлтэй хэмээн үзэж хүний бие болон гарт хүрэлцэхгүйгээр ашиглах боломжтой уг төхөөрөмжийг хэрэглээнд нэвтрүүлжээ. Зөрчлийг илрүүлэхдээ халдвар хамгааллын дэглэмийг алдагдуулахгүйгээр согтуурлын хэмжээг тогтоох давуу талтай.

КОВИДЫН ХАЛДВАРААР “ӨРГӨӨ” АМАРЖИХ ГАЗРЫН ЭМЧ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН 30-40 ХУВЬ НЬ ӨВЧЛӨӨД БАЙНА

Өдөрт 2000-3000 хүн коронавирусийн шинэ хувилбар болох омикроны халдвараар өвдөөд байгаа бөгөөд энэ нь эрүүл мэндийн салбарын ачааллыг нэлээдгүй нэмэгдсэн. Одоогийн байдлаар ” Өргөө” амаржих газар Ковидын тасагтаа 300 орчим ор дэлгэж, 250-аад жирэмсэн хэвтэн эмчлүүлж байна. Эрүүл мэндийн салбарынхан омикроноор өвчлөх нь өндөр байгаа бөгөөд Нэгдүгээр амаржих газрын эмч, мэргэжилтнүүдийн 30 -40 хувь нь халдвар авчээ. Эмч, мэргэжилтнүүд олноор халдвар авч дээр нь ковидтой эхчүүдийг ихээр хэвтүүлэн эмчилж буй энэ үед эмнэлгийн үндсэн тусламж үйлчилгээнд доголдол гараад буй. Ковидын энэ удаагийн давалгаанд дан ганц төрөх эмнэлэг биш эрүүл мэндийн салбарынхан олноороо өртөж туйлдаж байгааг шат шатандаа хэлсээр байна.

ГАМШГААС ХАМГААЛАХ ДАДЛАГА, СУРГУУЛЬ,БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 1.Болзошгүй гамшгийн аюулаас хүн ам, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд аж ахуй нэгж байгууллага, иргэдийг сургах, харилцан ажиллагааг хангах зорилгоор нийслэлийн хэмжээнд 2022 онд зохион байгуулах гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, бэлэн байдлын үзлэгийн хуваарийг хавсралт ёсоор баталсугай 2.Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, Нийслэлийн Засаг даргын нэрэмжит гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн оролцоог хангаж, шаардлагатай хөрөнгийг цаг хугацаанд нь шийдвэрлэж, сургалт, дадлагыг үр дүнтэй зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн дарга, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай 3.Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, бэлэн байдлын үзлэгт мэргэжлийн дэмжлэг үзүүлж, удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Онцгой байдлын газар (А.Дашням)-т үүрэг болгосугай. 4.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын цахим хөгжил, хууль эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагвад даалгасугай.

1 ... 210 211 212 213 214 215 216 217 218 ... 254