НЭГҮҮН МЭДЭЭ
МОНГОЛ УЛСАД ОМИКРОНЫ 12 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ

ЭМЯ-ны мэдээллээр Нийт 12 сорьцод омикрон хувилбар батлагдсан ба үүн дотроо энхийг сахиулагч 10, Истанбул-УБ чиглэлийн нислэгээр ирсэн нэг тохиолдол, Бангкок-Улаанбаатар нислэгээр ирсэн нэг тохиолдол багтаж байна. Мөн гаднаас зөөвөрлөгдөн ирсэн болон сэжигтэй тохиолдлуудад дараагийн шинжилгээг хийсэн байна.

МАНАЙ УЛСАД КОВИД19 ХАЛДВАРЫН ЗӨӨВӨРЛӨГДСӨН ТОХИОЛДОЛ НЭМЭГДЭЖ БАЙНА

Монгол улсруу үйлдсэн Сүүлийн 109 нислэгээр 10 мянган иргэд ирснээс 232 халдварын тохиолдол зөөвөрлөгдөж ирсэн. Тэдний 104 нь хилийн нэвтрэх цэгийн шинжилгээгээр, үлдсэн 128 нь гэрийн болон тусгаарлан ажиглах байранд авсан давтан шинжилгээгээр илэрсэн. Нийт гаднын 21 улсаас зөөвөрлөгдөн ирсэн ба эдгээрээс хамгийн их нь Туркээс 102 зөөвөрлөгджээ. 3492 хүн тусгаарлан ажиглах байранд шинжилгээнд хамрагдсанаас 112 тохиолдлыг илрүүлсэн. Алтанбулан боомтоор 2100 хүнээс 6 тохиолдол, Цагаан нуур боомтоор ирсэн 510 хүнээс дөрвөн тохиолдол, Боршоо боомтоор 213 хүнээс 0, Гашуунсухайтаар ирсэн 4751 хүнээс 64 тохиолдол тус тус батлагдсан. Сүүлийн 40 хоногийн хугацаанд 537 тохиолдол зөөвөрлөгдөн иржээ.

КОВИД19 ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ ӨНГӨРСӨН ОНЫ СҮҮЛ ҮЕЭС 2 ДАХИН НЭМЭГДЛЭЭ

Шинэ он солигдохын өмнө ковид19 халдварын тохиолдол 200 хүртэл бүртгэгдэж байсан бол өнөөдөр дариу 400-500 болж хоёр дахин нэмэгдлээ. Энэ нь Шинэ жилийн баярын бөөгнөрөлтэй холбоотой гэдгийг мэргэжлийн байгууллагууд онцоллоо. Хамгийн гол нь халдварын тохиолдол нэмэгдэх тусам эмнэлгийн орны ачаалал нэмэгдэж асуудал дагуулж эхлээд байна. ХӨСҮТ-д өдөрт ковидын шалтгаанаар 40-50 хүн хэвтэж байна. Өнгөрсөн оны сүүлээр дийлэнх эмнэлэг ногоон зурвас болоод байсан бол ийнхүү халдвар нэмэгдэх тусам буцаад орнуудаа дэлгэж улаан бүс болон хувирлаа.

Д.НЯМХҮҮГИЙН ХУВИЙН ЭЗЭМШЛЭЭС ИХ ХЭМЖЭЭНИЙ ҮНЭТ ЧУЛУУ, ВАЛЮТ ОЛДЖЭЭ

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг өнгөрсөн шөнө АТГ-аас баривчилсан бөгөөд хэд хэдэн үндэслэлээр шалгаж байна. Тэдгээрт цар тахлын үеийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан, мөн хувьдаа завшсан байж болзошгүй хэрэгт буруутгажээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар түүний хамаарал бүхий байгууламжид нэгжлэг хийхэд их хэмжээний үнэт чулуу, валют олдсон төдийгүй төрийн өмчийг хувьдаа завшсан байж болзошгүй бичиг баримт олдсон гэх мэдээлэл байна.

НЭГ ИРГЭНД 15 ХЭРЭГ ТОХСОН АЛБА ХААГЧДАД ТОРГОХ ЯЛ ОНОГДУУЛЛАА

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй эрүүгийн хэргүүд дээр нотлох баримт хуурамчаар үйлдэж, бусдад хилсээр хэрэг үүрүүлсэн цагдаагийн алба хаагч нарыг шүүх хурал болж өнгөрлөө. Тодруулбал : Иргэн Д гэгчид эрүүгийн 15 хэргийг хилсээр тохож, эрүүдэн шүүсэн байж болзошгүй гомдлын дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн мөрдөгч Ч, Б, Г нарыг шалгах шалгалтын ажиллагаа явагдсан. Шалгалтын явцад дээрх алба хаагчид нь бусдад хилсээр хэрэг тохсон нь нотлогдож, прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн 21.1 буюу нотлох баримт хуурамчаар үйлдсэн, 21.12 дугаар зүйл бусдад эрүү шүүлт тулгах гэх заалтаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан. Дээрх алба хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөн торгох шийтгэл оногдуулжээ.

АТГ-С ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ АСАН Д.НЯМХҮҮГ ӨНГӨРСӨН ШӨНӨ БАРИВЧЛАН СААТУУЛЛАА

Анх 1986 онд ашиглалтад орсон ХӨСҮТ нь хамгийн хоцрогдсон технологитой, хуучирч муудсан барилгатай балгас болох шахсан ганц эмнэлэг болж үлдсэн гэхэд хэлсдэхгүй. 27 тусдаа байртай , 2013-2019 онд нийтдээ 1.1 тэрбум төгрөгөөр есөн төрлийн ажил хийсэн. Улсын төсвөөс ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар 807 сая төгрөгийг есөн засвар үйлчилгээнд зарцуулсан. Өнгөрөгч оны хувьд улсын төсвөөр 688 сая төгрөгийг зургаан чиглэлд зарцуулсан хэмээн тайландаа тусгасан ч эмнэлгийн барилгыг өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд нэг ч удаа бүрэн засварлаагүй. Хувьдаа мөнгө завшсан гэх асуудал энэ эмнэлгийг үргэлжид тойрч байдаг билээ. Тэгвэл тус эмнэлгийн захирал асан Д.Нямхүүг ч энэ асуудал тойроогүй дайрч нүүр тулан он жил дамнан хэрэг нь хөөн хэлэлцэгдсээр. Тэрээр 2007 онд Д . Нямхүү нь ХӨСҮТ-н захирлаар томилогдож байсан . Түүнээс хойш захирлаар ажиллах хугацаандаа дөрвөн ч удаа халагдсан түүнийг ө нгөрсөн шөнө АТГ-аас баривчлан саатуулжээ .

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ АЛБАНЫ МАШИНДАА БАГА НАСНЫ ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛСЭН ХЭРЭГТ ДАРГА НЬ САХИЛГЫН ШИЙТГЭЛ АВСАН УУ?

БГД -н Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагч албаны машиндаа насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн байж болзошгүй хэргийг тус хэлтсийн дарга Сумъяа хэргийг нуун дарагдуулсан эсэх талаар бид ЦЕГ-н хэвлэл мэдээллийн албаны хошууч Д.Оюунаас тодрууллаа. Тэрээр мөрдөн шалгах хэлтэсээс шалгалтын ажиллагаа явуулан МУ-н Эрүүгийн хуулийн 12 дах хэсэгт яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх санал гарган прокурорын байгуулагад шилжүүлэн тухайн алба хаагчыг цагдаагийн албанаас халах шийтгэлийг оногдуулаад байна хэмээв.

11 ДАВХРААС ҮСРЭХ ГЭЖ БАЙСАН 49 НАСТАЙ ЭРЭГТЭЙГ ЭСЭН МЭНД БУУЛГАВ

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 05-ны 16:24 цагт ОБЕГ-н шуурхай утсанд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт 11 дүгээр давхрын цонхоор хүн үсрэх гэж байна гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 11 км замыг туулан очиход 49 настай эрэгтэй Ч 16 давхар барилгын 11 дүгээр давхраас үсрэх гэж байсныг арваад минут ажиллан эсэн мэнд буулгаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгчээ .

ИРГЭН БҮР 12 ОРОНТОЙ БҮРТГЭЛИЙН ДУГААРТАЙ БОЛЛОО

Улсын бүртгэлийн ерөнхий газраас регистрийн дугаарыг халахгүйгээр иргэний бүртгэлийн дугаарыг хэрэглээнд нэвтрүүлнэ хэмээв. Т одруулбал: Тухай н иргэний хувийн мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хангах зорилгоор иргэний бүртгэлийн дугаарыг хэрэглээнд нэвтрүүлнэ. Ингэхдээ регистрийн дугаарыг халахгүй. Монгол Улсын бүх иргэдэд бүртгэлийн дугаар олгогдсон бөгөөд Та иргэний үнэмлэхний QR кодыг уншуулж, 12 орон бүхий иргэний бүртгэлийн дугаараа мэдэх боломжтой юм.

2023 ОНЫ АРАВДУГААР САР ГЭХЭД ДАРХАНЫ ЗАМЫН АЖЛЫГ ДУУСГАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Засгийн газр ын газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлыг 2023 оны 10-р сараас хэтрүүлэхгүй дуусгахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Тэрээр засгийн газрын гишүүдээс бүрдсэн шинэ ажлын хэсэг байгуулсан ба Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар ахлахаар болжээ .

1 ... 214 215 216 217 218 219 220 221 222 ... 254