ТАЛИЙГААЧ Г.АЛТАНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ЦАГААТГАЖЭЭ

"Жаст"-ын Ш.Батхүүг "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гаднын "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татсан.

Мөн"Алтжин" группын Ерөнхий захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татан хэргийг нь шүүхэд шилжүүлээд байсан ба шүүхээс талийгаач Г.Алтанд холбогдох хэргийг "Хэргийн холбогдогч нас барсан" гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгажээ.

Харин шүүгдэгч Ш.Батхүү Ч.Ганзориг Б.Мөнхжаргал Э.Сүрэн нарыг гэм буруутайд тооцож үргэлжлүүлэн шүүж байгаа. Найм хоног шүүх хурал үргэлжилж, өнөөдөр /2022.11.02/ тав хоногийн завсарлага авлаа. 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.