ХУУЛЬ БУСААР БНСУ-Д ОРШИН СУУЖ БУЙ ИРГЭДИЙГ ӨРШӨӨНӨ

БНСУ-ын Хууль зүйн яамнаас тус улсад хууль бусаар оршин сууж буй гадаад иргэдийг сайн дуруураа нутаг буцах тохиолдолд өршөөл үзүүлэхээр болсон тухайгаа зарлалаа. Өөрсдийн хүслээр нутаг буцах бол 11-р сарын 7-ны өдрөөс өршөөлд хамрагдаж, ямар нэгэн торгууль төлөлгүй, гадаад пасспорт дээрээ хар тамга даруулалгүй гарах боломжтой болж байгаа аж.

Тус өршөөлийн хугацаа ирэх 2023 оны хоёрдугаар сарын 28-нийг хүртэл үргэлжилнэ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.