ЗАМЫН ҮҮД СУМ ДАРААГИЙН “ЦАГААН ХАД” БОЛОХОД ОЙРХОН БАЙГАА ЮУ ?

Замын –үүд сумын иргэд нүүрсний тортогоор амьсгалах болсоор уджээ.Учир нь төрийн байгууллагуудын нурмал ачаа буюу нүүрс ачиж буулгах талбай нь хашаагүй шахуу , стандартын шаардлага хангахгүй нөхцөл байдалтай байсаар удсан учраас замын үүд сумын иргэд рүү нүүрсний тортог хийсч , иргэд ч гомдол мэдээлэл ихээр хүргүүлэх болжээ.

Улсын мэдэл дэх нүүрс буулгадаг газар нь ийнхүү стандартгүй талбайтай тул салхилах төдийд замын үүдчүүд тортогоор булуулж буй аж. Тэгвэл уг асуудлаар нь Замын үүд сумын гаалийн газрын даргаас тодруулахад :

Синхр : О.ЦЭЕНРЭГЗЭН ЗАМЫН-ҮҮД ДЭХ ГААЛИЙН ГАЗРЫН ДАРГА 

Гаалийн газрын даргын өгч байгаа мэдээллээр ч мөн тус нүүрс ачиж буулгах талбай нь Замын үүд сумын захад байгаа учраас сумын хэмжээнд нөхцөл байдал хүнд байгаа , иргэдийн гомдол ч ихээр ирдэг тул стандартын шаардлага хангасан талбай болгох шаардлагыг зохих шатны байгууллага аж ахуй нэгжүүдэд тавихаа иийнхүү илэрхийллээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.