CU СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРИЙГ ШӨХТГ-ААС 5 САЯАР ТОРГОСОН Ч ШҮҮХЭЭС ХҮЧИНГҮЙ БОЛГОЖЭЭ

Сэнтрал экспресс Си Ви Эс ХК-ийн CU сүлжээ дэлгүүрийн кассын үнэ, лангууны үнэ зөрүүтэй байгаа зөрчил илэрсэн тул 5 сая төгрөгөөр торгох торгуулийн арга хэмжээ авсан ч Захиргааны хэргийн шүүх хяналт шалгалт хийхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу урьдчилж тав хоногийн өмнө мэдэгдэх ёстой байхад шууд очиж шалгасан гэх үндэслэлээр уг шийдвэрийг хүчингүй болгожээ.

ШӨХТГ-аас Давж заалдах шатны шүүхэд хандахаа мэдэгдсэн ба Өрсөлдөөний тухай хуулийн дагуу удирдамжтай, төлөвлөгөөтэй, мэдээллийн дагуу, гомдлын мөрөөр хяналт шалгалтуудыг хийдэг гэдгээ дурджээ.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.