НЭГҮҮН МЭДЭЭ
ЗОРЧИХ ХЭСЭГ ЦӨМӨРЧ ДУЛААНЫ ШУГАМ ГЭМТЖЭЭ

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Лувсанцэвээний гудамж Монгол Кино үйлдвэрийн баруун талын туслах замын зүүн талд дулааны шугамд гэмтэл гарч тээврийн хэрэгслийн зорчих хэсэг цөмөрснөөс үүдэн зорчих хэсгийг бүрэн хаасан тул жолооч та бүхэн дээрх замаар зорчихгүй байхыг анхааруулъя. Дээрхи гэмтэлийг засварлахаар Дулааны шугам сүлжээний инженер техникийн алба хаагчид ажиллаж байна. [

ЛИФТНИЙ ХОНГИЛ РУУ УНАЖ АМЬ ЭРСЭДСЭН ХҮҮГИЙН ҮХЭЛД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЭЗЭН АЛГА ...

Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Төмөр зам орчмын нэгэн байрны долоон давхраас гурван настай хүүхэд унаж амиа алдсан тухай бид өмнө мэдээлсэн. СӨХ-өөс эвдэрхий лифтийг засварлаж, арга хэмжээ аваагүйгээс налж зогссон гурван настай хүү долоон давхраас доош унаж эндсэн. Эх сурвалжийн мэдээлж буйгаар лифтний хонгилд унасан хүү амьсгаатай байсан ч, эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгаа хураажээ. Хэргийг одоогоор харьяаллын дагуу шалгаж байна. Алхам тутамдаа аюул эрсдэл дүүрэн амьд явах баталгаагүй амьдрах орчин нөхцөл ядмагхан нийгэмд өсгөж бас эрсдүүлж байгаад өршөөгөөрэй алаг нүдэн үрс минь гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье.

ОЙТОЙ ОХИНЫГ ИДЭР 9-ИЙН ХҮЙТЭНД ГУДАМЖИНД НҮЦГЭН ХАЯСАН АДГИЙН ЭР...

Төв аймгийн Зуунмод суманд хамаатныхаа 1 ой 6 сартай бяцхан охиныг зодож гудамжинд хаясан 44 настай Э гэгч этгээдийг баривчлан шалгаж байна.Охиныг олоход хоёр хацар нь битүү хавдаж, сийчүүлсэн юмуу гэмээр олон тооны шархтай, уруул болоод нэг нүд нь нээгдэхгүй болтлоо хавдчихсан. Нуруу нь газар чирүүлсэн юм уу гэлтэй нэдрэгдсэн байжээ. ]

Д.ГАН-ЭРДЭНЭ: ЦАХИЛГААН ШАТНЫ ЭВДРЭЛ, ГЭМТЛИЙГ СӨХ ХАРИУЦНА ХЭМЭЭН ХУУЛЬД ЗААЧИХСАН

“Улаанбаатар лифт” ОНӨААТҮГ-ын дарга Д.Ган-Эрдэнэ : Тэрээр "Манай байгууллагын үндсэн чиглэл нь нийслэлийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа цахилгаан шатанд хяналт тавьж, гэрээт ААН, СӨХ-ны цахилгаан шатны засвар үйлчилгээг хийн ажилладаг. Өнөөдрийн байдлаар 160 ААН-ийн 70 цахилгаан шатанд засвар үйлчилгээ тавьдаг. Бид зөвхөн гэрээт СӨХ-ны цахилгаан шатын засварлаж, хяналт тавьдаг. Заавал мэргэжлийн лифтчин байх ёстой, сар бүр техник үзлэг хийлгэх хэрэгтэй байдаг ба ингэснээр эрсдэл гарахгүй. Осол гарсан байрны СӨХ-той гэрээгүй ба хоёр жилийн өмнөөс л яригдаж байсан. Нийслэлд 7000 гаруй лифт байдаг ба НМХГ, барилга хот байгуулалтын яам гээд эрх бүхий байгууллага дүгнэлт үйлдэн хяналт тавин ажилладаг. Цахилгаан шатны аюулгүй байдлын дүрэм гэж бий. Нийтийн орон сууцны дундын өмчлөлийн тухай хуульд тухайн цахилгаан шатыг ашиглагч байгууллага нь эвдрэл гэмтлийг хариуцна гэж заадаг. Тиймээс энэ тохиолдолд СӨХ-ны буруу гэсэн үг. Дээрх 7000 гаруй цахилгаан шатнас ашиглалтын хугацаа дууссан нь 134 бий. НЗДТГ болон Беларусь улсын хамтын ажиллагааны хүрээнд дээрх цахилгаан шатуудыг шинэчлэх төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна" гэлээ. Нийслэлийн Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 86-р байрны долдугаар давхрын цахилгаан шатны хаалгаар гурван настай хүү унаж харамсалтай эндсэн билээ. Нийслэлийн Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 86-р байрны долдугаар давхрын цахилгаан шатны хаалгаар гурван настай хүү унаж харамсалтай эндсэн билээ. Лифт эзэмшигч байгууллага нь СӨХ-ны эрхзүйн байдал, нийтийн зориулалттай зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн заалт: 12.4.2 холбооны дүрэмд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн эд хөрөнгөнд засвар, үйлчилгээ хийлгэх, орон сууцны хэвийн байдлыг хангах талаар үйлчилгээний мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулах, биелэлтийг хангуулах;

СӨХ-НЫ ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙДЛААС ҮҮДЭН БЯЦХАН ҮР 7 ДАВХРААС УНАЖ, ЭНДЛЭЭ

Дэндүү харамсалтай Алхам тутамдаа аюул эрсдэл дүүрэн амьд явах баталгаагүй амьдрах орчин нөхцөл ядмагхан нийгэмд бидний хойч үе амьдарсаар л байна. Ганц СӨХ-ын хариуцлагагүй байдлаас болж 3-4 насны бяцхан хүү гэр бүлээсээ үүрд явлаа. Тухайн 86-р байрны хоёр лифт нь хоёр жил ажиллаагүйг оршин суугчид хэлсэн юм. Харин уг харамсалтай хэрэг явдал гарсны дараа тухайн лифт АЮУЛТАЙ гэсэн тууз наасан нь даан ч хожимдов. Магадгүй хэд хоногийн өмнө тууз наасан бол хэд хоногийн өмнө лифтээ янзалсан бол Нэг бяцхан зүрх өнөөдөр гэр бүлтэйгээ амь мэнд байх байлаа. Бүтэн хоёр жил яагаад ийм аюултай лифтээ янзлаагүй байж иргэдээсээ СӨХ-ийн мөнгө нэхдэгээ тайлбарлах хэрэгтэй. Ямар нэг байдлаар харамсалтай хэрэг явдал болсны дараа л хариуцлага яригддаг нь даан ч харамсалтай. Гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье

УЛС ТӨРЧИД СЭТГҮҮЛЧДИЙГ ЗАНАЛХИЙЛДЭГ БАЙДЛЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БОЛОХГҮЙ !

"Сэтгүүлчдийг ална" хэмээн сүрдүүлсэн улс төрч БСШУ-ны сайд, Элчин сайд асан Ё.Отгонбаярын байж боломгүй үйлдэл анхаарлын төвд ороод байна. Түүний сүрдүүлгэд өртсөн сэтгүүлчид болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөл болсон сэтгүүлчид өнөөдөр /2021.01.26/ энэ асуудлаар хэвлэлийн хурал зарлан дараах мэдээллийг өг лөө. ZARIG.MN САЙТЫН ЭРХЛЭГЧ Н.ӨНӨРЦЭЦЭГ: Ё.ОТГОНБАЯРЫН ЭХНЭР Ш.БАТНАСАН ХӨГЖЛИЙН БАНКНААС 17,2 ТЭРБУМЫН ЗЭЭЛ АВСАН "Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн тоонд энгийн иргэд бус улс төрчтэй хамаарал бүхий компаниуд байгааг бид олсон. Х.Баттулгын зөвлөхөөр 19 настайгаасаа эхлэн 14 жил ажилласан залуу 113,9 тэрбум төгрөг аваад төлөөгүй. УИХ-ын гишүүн Б.Ундармаа өөрийн төрсөн хөвгүүдийн нэр дээрх компаниар дамжуулан 43,2 тэрбум, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир эхнэрийнхээ хамаарал бүхий компаниар их хэмжээний зээл авсан. Ё.Отгонбаяр эхнэрийнхээ хамаарал бүхий "Нүүдэлчин групп" хэмээх компаниар дамжуулан 17,2 тэрбум төгрөгийн зээл авсан. Уг компанийг одоогийн эхнэр Ш.Батнасан эзэмшдэг. Уг компани 2018 онд авсан зээлээ өнөөг хүртэл төлөөгүй. Сэтгүүлч У.Оргилмаа уг мэдээллийг рэтивит хийж, өөрийн байр сууриа илэрхийлсэн. Энэ асуудлаар сэтгүүлч У.Оргилмаа болон манай сайтыг ална хэмээн сүрдүүлсэн. У.Оргилмаа сэтгүүлч уг асуудлаар хуулийн байгууллагад хандсан байгаа. Энэ тухай ярих байх" гэв. СЭТГҮҮЛЧ У.ОРГИЛМАА: Ё.ОТГОНБАЯРЫН ЗАНАЛХИЙЛЛИЙГ ЭЦА-НААС ШАЛГУУЛНА "2022.01.24-ны өдөр Хөгжлийн банкнаас найдваргүй зээл авсан иргэдийн мэдээллийг би хараад өөрийн байр сууриа илэрхийлсэн. Гэтэл Ё.Отгонбаяр над руу "3-4 удаа ална, Заригтай чинь хамт, байгаа газраас чинь олоод ална" зэргээр заналхийлсэн. Тиймээс би асуудлаар Эрүүгийн цагдаагийн албанд гомдол гаргаж, мэдүүлэг өгсөн. Өнөөдөр өглөө над руу уучлал гуйсан мэдээлэл цахимд байршуулсан ч, энэ хэрэг хэдийн хяналтаас гарсан. Иймд би энэ асуудлыг хуулийн байгууллагаар зохих ёсоор хандана. Ингэснээр цааш, цаашдын сэтгүүлчид ажил, албаа айдасгүй гүйцэтгэж чадна" Одоогийн байдлаар МАН-ын даргын зөвлөх, МУ-ын ерөнхий сайдын зөвлөх хүнийхээ хувьд байж болмооргүй ёс зүйн алдаа гаргасан гэж бодож байна. Тиймээс ЭЦА-нд хандсан байгаа мөн МАН-аас одоо хашиж байгаа албаас нь чөлөөлөхийг шаардаж байна гэв. СЭТГҮҮЛЧ Ч.ЛОДОЙСАМБУУ: ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛ, УЛСТӨРЧДИЙН БУЛХАЙГ ДЭЛГЭСЭН СЭТГҮҮЛЧ БҮР РҮҮ "АЛНА" ГЭЖ МЭССЭЖ БИЧИЖ, ЗАНАЛХИЙЛЭХ ҮҮ? Сүүлийн үед хэн нэгнийг ил задгай заналхийлдэг болсон. Одоо төрийн сайд нь заналхийлж байна. Төрийн эрх мэдэл нэг талдаа төвлөрөхөөр муу тал нь эрх мэдлээ нийгэм рүү ашиглаж эхэлж байна. Хөгжлийн банканд 1.3 их наяд төгрөгийн чанаргүй зээл бий. Одоо шүүхэд хандсан нь 800 тэрбум төгрөг. Дахиад 500 тэрбум төгрөг нь дэлгэгдэнэ. Тэрийг ярьсан болгоныг заналхийлэх юм уу? Дахиад олон хэргийг дэлгэнэ. Тэр бүрт сэтгүүлчдийнхээ амийг алдчихмааргүй байна. Одоо холбогдох хүмүүст нь хариуцлага тооцох хэрэгтэй Ерөнхий сайд аа.

ХОРВООТОЙ ТАНИЛЦААД ЖИЛ ГАРУЙХАН БОЛСОН ОХИН ҮР ХҮЧИРХИЙЛЛИЙН ЗОЛИОС БОЛОВ...

Цагдаагийн байгууллага 1 ой 6 сартай Х.Э охиныг зодуулсан байдалтай гудамжнаас олдсон хэргийг шалгаж байна. Төв аймаг Зуунмод сумын нутаг дэвсгэрээс зодуулсан байдалтай эмэгтэй хүүхэд олдлоо гэсэн мэдээлэл 01 дүгээр сарын 24-ны 14.45 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Шалгалтын явцад хохирогчийн төрөл садангийн хүн болох 44 настай, эрэгтэй, Э гэгч нь согтуурсан үедээ уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хойшлуулшгүйгээр саатуулан, тус аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна. Хүүхдийн гэмтлийн зэргийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний төвд шинжээч эмчийг томилон ажиллаж байгаа бөгөөд түүнийг эмнэлэгт эмчилж байна. Харин тухайн ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ОЙТОЙ ОХИНЫГ АВРАН ХАМГААЛСАН ИРГЭНТЭЙ УУЛЗАЖ дараах байдлаар тодруулга авлаа. БЯЦХАН ОХИНД ТУСАЛСАН ЗАЛУУ БОЛОН ТҮҮНИЙ ГЭР БҮЛД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ….

ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН ӨНӨӨДӨР БОЛЖ, ГАРСАН ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Монголоор дамжих байгалийн хийн хоолойн ТЭЗҮ-г баталж, дараагийн шатны ажилдаа орло о Шадар сайд С.Амарсайхан : Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Тэрээр "Монгол Улсаар дамжин өнгөрөх байгалийн хийн төслийн ТЭЗҮ-г хоёр тал эцэслэн боловсруулж, албан ёсоор төслийг дараагийн бодит ажил болгох түвшинд шилжсэн. Миний бие Монгол Улс, БНХАУ, ОХУ-аар дамжин өнгөрөх байгалийн хийн хоолой барих ажлыг эрчимжүүлэх, хоёр талын ажлын хэсгийн Монголын талын ахлагчийн хувьд өчигдөр Газпром компанийн ТУЗ-ийн дарга А.Б.Миллертэй цахим уулзалт хийж, хоёр талын ТЭЗҮ-г эцэслэснийг хүлээн зөвшөөрч, 2023, 2024 оныг хүртэл эдийн засгийн үндэслэл дээр тулгуурласан дараагийн шатны инженер техникийн болон ажлын зургийг хийж боловсруулах асуудалд цаг алдалгүй дайчилж орохтой холбоотой үүрэг даалгавар өглөө. Цар тахлын амаргүй үед хоёр талын ажлын хэсэг уулзалдаж, ТЭЗҮ-г 12-р сарын 15-ны өдөр дууссан" гэв. Тэрээр цааш нь "Энэ талаар өнөөдөр Засгийн газарт танилцууллаа. Анх 2019 оны араванхоёрдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа ОХУ-д айлчилж тэр үеэр энэ ажлыг эхлүүлэх бичиг баримтад гарын үсэг зурж байсан. Цаашдаа энэ ажил эрчимтэй үргэлжилнэ. 2023, 2024 оноос өмнө зургийг нарийвчлан баталгаажуулж, үндсэн ажилдаа орно. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай Монгол Улсын Ерөнхийлөгч утсаар ярилцахдаа энэ төслийг эрчимжүүлэх асуудлаар санал солилцсон. 2003 оноос ярьж эхэлсэн энэ төсөл бодит ажил болох боломж бүрдсэнээр Монгол Улсын хувьд эдийн засгийн бүтцийг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны хүрээнд бүс нутгийн хэмжээнд Монгол Улсын үүрэг оролцоо нэмэгдэх боломжийг хийн хоолой төсөл бүрдүүлж байна." гэлээ. Хоёрдугаар сарын 14-нөөс сурагчид 5/9 зарчмаар, хоёрдугаар сарын 28-наас танхимаар хичээллэх шийдвэр гарлаа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан : Тэрбээр "Сурагчдын өвлийн амралтыг долоо хоногоор сунган хоёрдугаар сарын 14-нөөс 5/9 зарчмаар хичээллүүлэх шийдвэр гаргалаа. Энэ нь нийслэлд хамаатай юм. Харин хөдөө, орон нутагт 100 хувь танхимын сургалтаар хичээллэх боломжтой гэж үзэж байна. Хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллүүлэх үүргийг надад өгсөн. Ийнхүү танхимын сургалтыг хойшлуулж буй учир нь Омикрон хувилбарын оргил үе таарч байгаатай холбоотой юм. Нэг зүйлийг уриалмаар байна. Хэрвээ хоёрдугаар сарын 14-нд хичээл сургалтыг эхлүүлэхийг хүсэж байгаа бол Цагаан сараа гэр бүлийн орчинд аль болох хязгаартайгаар баярлаасай гэж хүсэж байна. Дахиад хичээл сургуулийн асуудал хойшлох эрсдэл ч бий" гэлээ.

ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ОЙТОЙ ОХИНЫГ АВРАН ХАМГААЛСАН ИРГЭНТЭЙ УУЛЗЛАА

Хөлд ч орж амжаагүй бяцхан охиныг хэрцгийгээр зодон биед нь бэртэл учруулж ес эхэлсэн энэ хүйтнээр нүв нүцгэн гадаа хог шиг хаяж байхтай энэ залуу таарч амь насыг нь аварчээ. Охиныг хаясан хижээл насны эр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан аж. Иймд иргэд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.

1 ... 209 210 211 212 213 214 215 216 217 ... 254