НЭГҮҮН МЭДЭЭ
МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛ “УЛААНБААТАР” ХОТЫН ДАРГА М.СУМЯАБАЗАР ТА ТӨВ ТАЛБАЙД ЖАГССАН ХЯТАД ИРГЭДИЙН ТАЛААР ТАЙЛБАР ӨГӨӨЧ ?

Хотын дарга та Монгол улсын тусгаар тогтнолд харш жагсаал цуглааныг Хятад иргэдэд хотын төв талбай дээр хийх зөвшөөрөл олгосон уу ? Хэрэв та ийм зөвшөөрөл олгоогүй бол олон улсын хууль дүрэм Монгол улсын жагсаал цуглааны хууль дүрмийг зөрчин Монгол улсын төв талбай дээр тэд ийнхүү жагсах байсан уу? Яагаад Монгол улсын цагдаагийн газар болон төрийн тусгай албаныхан таг дуугүй байна вэ? Манай төв талбай дээр хятадууд жагссан явдлыг Цагдаагийн байгууллага тийм юм болоогүй мэтээр ярьж үнэнд гүйцэгдээд ирэх үед эвлүүлэг эсэх талаар шалгаж байна гэх мэт үгийг хэлж байсанд иргэд эгдүүцэх болсон. Тэгвэл хийсэн хүмүүс нь тийм юм болсон гэдгээ Хятадын сошиал сүлжээнд нийтэлсэн байна. Жагсаж байгаа хүмүүсийн зүүнээс : 5-рт Монголд төрсөн Хятадын иргэн Ван (Wan) овогт эмэгтэй, 6-рт “Хятад энх тайвнаар нэгдэхийг ахиулах нийгэмлэг” ТББ-ын Монгол дахь салбарын дарга, Монголд 30 жил барилга барьж байгаа Хятадын иргэн, бизнесмен, эрэгтэй Шюэ Хуадонг (Xue Huadong), 7-рт Монголд төрсөн Хятадын иргэн Юань (Yuan) овогт эмэгтэй нар байна. Дараагийн зурагт зүүн гараас 2-рт Шюэ, 4-рт Ван, 6-рт Юань нар байна. “Хятад энх тайвнаар нэгдэхийг ахиулах нийгэмлэг” гээчийг Монгол улсад ажиллах эрхийг хэн гэж сэтэртэн өгснийг ард түмэн асуух эрхтэй. Олон улсын хэм хэмжээ, хууль дүрэм зөрчсөн эдгээр иргэдэд чухам яагаад арга хэмжээ авахгүй байгааг нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар та нийслэлчүүддээ болон нийт Монголчуудад тайлбарлана уу ...

ЭНЭ САРЫН 15-НД НЭР БҮХИЙ ЗУРГААН ШҮҮГЧ ЖАСТЫН Ш.БАТХҮҮ НАРЫН ШҮҮХ ХУРАЛ БОЛНО

2022 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 10 цагт “Жаст групп“-ын захирал асан Ш.Батхүү болон нэр бүхий зургаан шүүгдэгчид холбогдох хэргийн шүүх хуралдааныг товлоод байсан юм. Гэвч шүүгдэгч Ш.Батхүүгийн биеийн байдал сайнгүй байгаа тул шүүх хуралдааныг 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Бээжин-2022: ОУХМ А.Энхтуул 79 дүгээр байранд орлоо

“Бээжин-2022” өвлийн олимпын Монголын багийн салхийг хагалж ОУХМ А.Энхтуул спринт төрөлд 1.5 км-ийн зайд уралдлаа. Түүний өрсөлдсөн спринт төрөлд 91 тамирчин хурд хүчээ сорьсон бөгөөд манай Монголын багийн тамирчин ОУХМ А.Энхтуул 84-т эрэмбэлэгдэн гараанаас гарчээ. У ралдааны урьдчилсан шатыг Шведийн Йонна Сундлинг 3:09.03 минутын амжилтаар өнгөлсөн бол Монгол Улсын тамирчин А.Энхтуул 3:58.25 минутын амжилтаар 79-р байрт эрэмбэлэгдэв. Урьдчилсан шатнаас шалгарсан шилдэг 30 тамирчин цааш медалийн төлөө өрсөлдөх юм байна.

УВАЙГҮЙ Д.СҮНДИЙ БОЛОН ТҮҮНЭЭС ХАХУУЛЬ АВСАН ТӨРИЙН АЛБАНЫХНЫ ЯЛЫГ ХӨНГӨЛӨВ

2019 оны гуравдугаар сард “Нэткапитал” ББСБ-ыг үүсгэн байгуулагч, УИХ-ын 2020 оны сонгуульд Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж байсан, ТУЗ-ийн дарга Д.Сүндий өөрийн эхнэр Н.Ундрахыг хэрцгийгээр зодож, хавиргыг нь хугалж, хүндэвтэр гэмтэл учруулсан хэргээр анх шалгагдаж эхэлсэн. Энэ нь Эрүүгийн хуулийн 11.4-1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэх үндэслэлээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн мөрдөгч, ахмад Г.Даваажав хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн. Д.Сүндий энэ бүхнийг худал ташаа мэдээлэл хэмээн мэдэгдэж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон бол Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн мөрдөгч, ахмад Г.Даваажав хэргийг хаахдаа нотлох баримт устгасан, хахууль авсан болох нь тогтоогдсон байдаг. Хэргийг нь мөрдөн шалгаж байсан цагдаа нарт Д.Сүндий нь өөрийн ажилтан болох Д.Баттөгсөөр дамжуулан хэргийг нь мөрдөн шалгаж байсан цагдаа нарт ийн хахууль өгсөн болох нь нотлогдож : Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын мөрдөгч Т.Батсайханд 10 сая төгрөг, ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч Г.Даваажавд хахууль өгсөн тогтоогдсон. Тэгвэл түүнд анхан шатны шүүхээс гурван жилийн ял оноож өдгөө эрхээ хасуулан ялдаа эдлэж буй. Эхнэрээ зодсон, хахууль өгсөн гэмт буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хорих ялыг түүнд оноосон бол Д.Сүндийгийн ажилтан, хахуулийг зуучилсан Д.Баттөгсийг гэмт буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, 14 сая төгрөгөөр торгох ял оноож ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч Г.Даваажавыг гэмт буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, дөрвөн жилийн хорих ял оноож Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын мөрдөгч Т.Батсайханыг гэмт буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, дөрвөн жилийн хорих ял тус тус оноосон байдаг. Харин Д.Сүндий болон хахууль авсан цагдаагийн алба хаагч нарын хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж өнгөрлөө. 11:00 цагт эхэлсэн шүүх хурал гурван цаг үргэлжилж шүүх шийдвэрээ танилцууллаа. Улмаар ялтан Д.Сүндий, Д.Баттөгс, Т.Батсайхан, Г.Даваажав нарт оногдуулсан хорих ялд өөрчлөлт оруулж хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилжээ. Д.Сүндийд оношдуулсан гурван жилийн ялыг 6 сар болгож түүний ажилтан хахуулийг зуучилсан Д.Баттөгст оноосон 14 сая төгрөгийн торгох ял, ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч Г.Даваажавт оноосон дөрвөн жилийн хорих ял, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын мөрдөгч Т.Батсайханд оноосон дөрвөн жилийн ялыг тус тус оноожээ. Түүний амнаас гарсан үг болгон нь худал байсан нь ийнхүү батлагдаж тэрээр ялтан боллоо. Хэдий тийм ч арга заль нь дуусаагүй л бололтой 3-н жилийн ялаа зургаахан сар болгож улсын хуулийг уландаа гишгэлж чадсан мөнгө хүүлэгчийн талаар бид нэхэн мэдээллэсээр байх болно .

УЛААНБААТАРЫН ТҮГЖРЭЛИЙГ ХЯТАДУУД БУУРУУЛНА ГЭВ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй өнөөдөр хоёр талын уулзалт хийж, хоёр улсын харилцааны тодорхой асуудлуудаар ярилцав. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй энэ удаагийн айлчлалд Монголын тал өндөр ач холбогдол өгч байгааг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэмдэглээд хоёр талын хооронд өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, Монгол, Орос, Хятад 3 улсын төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтыг зохион байгуулах зэрэг асуудлаар санал солилцсоноос гадна хоёр талын хооронд олон жилийн турш яригдсан Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтын төмөр замыг холбох ажлыг шуурхайлах, цөлжилт, шар шороон шуургатай хамтран тэмцэх, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх, БНХАУ руу мах болон хүнсний бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцав. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И хятадын тал Монгол Улсын “Нэг тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төслүүдийг дэмжин хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдээд дээр дурдсан төмөр замуудыг холбох ажлыг шуурхайлах, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна.

УИХ-ЫН ДАРГЫН ЗАХИРАМЖААР ХӨГЖЛИЙН БАНКЫГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДЛАА

Хөгжлийн банкнаас чанаргүй зээлдэгч 26 аж ахуйн нэгжийг зарлаж, шүүхэд шилжүүлсэн. Энэ асуудлаар УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Б. Баттөмөрийг томил сон бол . Ажлын хэсэгт Ч.Хүрэлбаатар, Ц.Даваасүрэн, Б.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж нарын гишүүд ийг тус тус томилжээ . УИХ-ын ажлын хэсэг нэн тэргүүнд Хөгжлийн банктай холбоотой зээлийн мэдээллийг цуглуулж, хөндлөнгийн хараат бус аудит оруулахаар болж. Мөн Хөгжлийн банкнаас шүүхэд гаргасан мэдээллийг нэгтэн судлаад ирэх хаврын чуулган эхэлмэгц УИХ-д танилцуулна. Өнөөдрийн байдлаар нийт 26 аж ахуйн нэгжийн 841 тэрбум төгрөгийн өрийг шүүхэд шилжүүлсэн бол цаана нь 1,6 их наяд төгрөгийн чанаргүй зээл үлдэж байна.

А.СҮХБАТЫН ДҮҮ А.БАТТӨГСИЙГ АТГ-С ХӨГЖЛИЙГ БАНКНААС 18.5 ТЭР БУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВСАН ХЭРГЭЭР ШАЛГАЖ БАЙНА

Хөгжлийн банкнаас тэрбумаар зээл аваад “зэсрэгчид”-ийн нэрсийн жагсаалт олонд ил болж, иргэд цахим ертөнцөөр дүүрэн бухимдлаа илэрхийлж, төр засгаасаа шударга ёсыг нэхэх болсон билээ. Тэдний Монголын Үндэсний бөхийн аварга хэмээгдэн монголчуудынхаа хайр хүндэтгэл хүлээсээр ирсэн УИХ-ын гишүүн асан А.Сүхбат “улсаа өрөнд оруулагчидийн жагсаалтад багтаж байгаа харамсалтай мэдээлэл гараад байгаа билээ . Тэрбээр 2008 онд “Түгээмэл түмэн хишигтэн” хэмээх нэр бүхий ХХК-ийг байгуулан өөрөө гүйцэтгэх захирал нь болж байсан юм . Хожим 2010 онд уг компанийг төрсөн дүү А.Баттөгсийн эхнэр Г.Буяндэлгэрийн нэр дээр шилжүүлж, гүйцэтгэх захирлаар томилсон. Ингээд таван жилийн дараа компанийг үүсгэн байгуулагчаас өөрийн нэрийг хасаж, 2015 онд өөрийн дүү А.Баттөгс, түүний эхнэр Г.Буяндэлгэрийг захирлаар томилсон. Харин 2017 онд бичиг баримтад дахин өөрчлөлт оруулан ганцхан Г.Буяндэлгэрийг гүйцэтгэх захирал болгон бусад нэрсийг нь хасан компанийн үйл ажиллагааны чиглэлийг авто зогсоол, авто засвар, зоогийн газар, зочиж буудал болгосон байдаг. Энэ олон өөрчлөлтийн дараа А.Сүхбат төрсөн дүү А.Баттөгсийн эхнэр Г.Буяндэлгэрийн нэр дээр бүртгэлтэй “Түгээмэл түмэн хишиг” ХХК-иар Хөгжлийн банкнаас 18.5 тэрбум төгрөгийн зээлийг 2020 оны долдугаар сард авсан байдаг. Харин одоо А.Сүхбатын хамаарал бүхий “Түгээмэл түмэн хишигтэн” ХХК-д 14.9 тэрбум төгрөгийн зөрчил үүссэн байж болзошгүй учир АТГ-аас уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Энэ дашрамд өгүүлэхэд А.Сүхбатын хамаарал бүхий “Түгээмэл түмэн хишигтэн” ХХК нь 2017 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас 800 сая төгрөгийн зээл авч байсан бөгөөд. Эндээс харахад их хурлын гишүүн асан, их аварга А.Сүхбат авч болох бүх зээлийг өөрийн хамаарал бүхий компаниуддаа авдаг ч эргүүлж төлдөг эсэх нь их эргэлзээтэй болж таарч байна. Нэгэнт л А.Сүхбаттай холбогдох хэргийг шалгаж байгаа юм чинь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Цагаан хаданд өөрсдийн ноёрхлоо тогтоосон “Тайван зогсоол”-д хамаарагдах асуудлыг шалгаж, гэр бүлээ орхин амьдралын төлөө зүтгэж байгаа жолооч нарын үгийг сонсох нь хэргийг шударга шүүж, гэмт этгээдэд хариуцлага хүлээлгэхэд нэмэр болно хэмээн хууль хяналтын байгууллагын анхаарал хандуулах хэрэгтэй.

БАНКНЫ ЗАХИРЛЫН ГЭРИЙН ЦОНХООР ЭМЭГТЭЙ ХҮН УНАЖ АМИА АЛДСАН УУ?

Монголын нэгэн томоохон банкны захирлын гэрийн цонхоор эмэгтэй хүн унаж, нас барсан гэх мэдээлэл өнгөрөгч өдөр сошиалаар нэлээдгүй цацагдсан. Цагдаагийн албанаас энэ талаар мэдээлэхдээ: “Хан-Уул дүүргийн II хороонд өчигдөр 14 настай эмэгтэй хүүхэд цонхоор унаж, амиа алдсан. Урьдчилсан байдлаар гэр бүлийн маргаантай асуудлаас болсон байж болзошгүй. Талийгаачийн ар гэрийнхэн болон талийгаач ямар нэгэн банктай хамааралгүй. Тус хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байгаа" хэмээн мэдэгдсэн аж .

1 ... 205 206 207 208 209 210 211 212 213 ... 254