ӨӨРИЙГӨӨ “САЙДЫН ХҮҮ” ХЭМЭЭН ОРИЛЖ БУСДЫН АМГАЛАН БАЙДЛЫГ АЛДАГДУУЛСАН ИРГЭНД ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ НЭЭН ШАЛГАЖ БАЙНА

"Би сайдын хүүхэд шүү" хэмээн бусадтай маргалдан тээврийн хэрэгсэл жолоодож буй иргэний бичлэг цахим ертөнцөд цацагдсан. Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр "Энэ оны есдүгээр сарын 1-2-нд шилжих шөнө уг дуудлага ирсэн. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны зогсоолоос "Mercedes-Benz" маркийн автомашины жолооч 34 настай иргэн Д нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Toyota Рrius-20, LEXUS 250 маркийн автомашиныг мөргөн бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдсэн.

Иймд зөрчлийн хэрэг нээн, шалгалтын ажиллагааг явуулж байна. Харин хотхон дотор чанга дуугаар орилж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан тухай гомдол ирээгүй, энэ нь сошиалд тавигдсан бичлэгээр ил болж байна" хэмээжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.