МӨСӨН ДЭЭР НААЛДАН АМЬДААРАА ТАРЧИЛЖ БУЙ ЦАГААН ЗЭЭРҮҮДИЙГ АВРАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан сумын нутгаар 1000 гаруй цагаан зээр нүүдэллэн иржээ. Хээрийн амьтны зарим нь төмөр замын өргөстэй торонд орооцолдсон бол зарим нь гэрийн нохойд бариулж, зарим нь мөсөн дээр унаж амьдаараа наалдан тарчилж буй тухай Даланжаргалан Хамгаалалтын захиргааны дарга Т.Анандпүрэв мэдээллээ.

Тодруулбал, тус сумын Их нартын байгалийн нөөц газрын Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид салхи уруудан ирсэн цагаан зээрийн амийг аварч эх байгальд нь хүргэхээр өдөр шөнөгүй ажиллаж байна. Тэрбээр "Зэрлэг амьтанд ээлгүй шоронжсон нөхцөл энэ амьтны амийг цаазын тавцанд аваачаад удаж буй. Сумын төвийн урд байх өнжсөн нуурын мөсөн дээр наалдсан цагаан зээрийн заримыг аврахаар ажиллаж байна" гэлээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.