ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ЕСДҮГЭЭР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ


Хурлын ирц 96,9 хувь, ирвэл зохих 33 төлөөлөгчөөс ирсэн 32.
Тус хуралдаанаар:
1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны үйл ажиллагааны тайлангийн тухай
2. Аймгийн 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
3. Аймгийн 2022 оны төсөвт зохицуулалт хийх эрх олгох тухай
4. Аймгийг 2022 онд хөгжүүлэх хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай
5. Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай
6. Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөрт тодотгол хийх тухай
7. Өмнөговь аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тодотгол хийх тухай
8. Нутгийн дэм хөтөлбөрийн хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
9. Хот, хөдөөгийн шинэ сэргэлтийг эрчимжүүлэх төлөвлөгөө батлах тухай
10. Чиглэл өгөх тухай (оюутны хотхон)
11. Даланзадгад суманд шинээр баг нэмж байгуулах тухай
12. Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх 2023 оны төлөвлөгөө батлах тухай
13. Газрын дуудлага худалдааны орлого төвлөрүүлэх, хуваарилах, зарцуулах журам батлах тухай
14. Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг орон нутагт хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах тухай
15. Аймгийн 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай
16. Аймгийн 2023 оны төсөв батлах тухай
17. Орон нутгийн өмчийн тухай
18. Түгээмэл тархацтай ашиг малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход санал өгөх тухай
19. Газрын тосны хайгуулын сонгон шалгаруулалт зарлахад санал өгөх тухай
20. Нутгийн удирдлагын Төлөөллийн байгууллагын Төлөөлөгч томилох тухай
21. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэмэлт зардал зарцуулах журам батлах тухай
22. Дэмчогийн хийд түүний орчны соёлын өвийн менежментийн төлөвлөгөө батлах тухай
23. Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай зэрэг 23 асуудлыг хэлэлцэнэ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.