ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЧАНАРГҮЙ ЗЭЭЛДЭГЧ ГЭХ “ПИ СИ ВАЙ” ХХК-ИЙН УДИРДЛАГЫГ ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖИЛЖ ЭХЭЛЛЭЭ

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нарт холбогдох хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа билээ. АТГ-аас 19 зээлдэгч нарт холбогдох 89 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэхээр ажиллаж байна.Тэгвэл чанаргүй зээлдэгч зарим компанийн удирдлага гаднын улс орон руу оргон зайлсан хэрэг гарчээ. Тодруулбал, Хөгжлийн банкнаас 2018 онд 4 тэрбум төгрөгийн зээл авсан “Пи си вай” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г нь Холбооны бүгд найрамдах Герман улс /ХБНГУ/ руу оргон зайлсан тул түүнийг интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ.
“Пи си вай” ХХК нь 2018 онд 4 тэрбум төгрөгийн зээлийг “Шинэ яармаг” орон сууцны хотхоны төсөлд зориулан авсан байна. Ингэхдээ 2,190 кг самнасан ноолуур, 7,353 кг бэлэн ноолууран утас, 13,527.20 кг самнасан ноолуур зэргийг барьцаалж байжээ. Гэсэн ч тус компани нь зээлийн эргэн төлөлтөө хийхгүй чанаргүй зээлдэгчийн ангилалд орж, зээлийн нийт үлдэгдэл нь 4.9 тэрбум төгрөгт хүрсэн байсан юм.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.