ЕТГ: “ЧИНГИС ХААН“ ОДОНГ ЭМЧ Б.БОЛДСАЙХАНД ГАРДУУЛАХААР БОЛСОН ГЭДЭГ НЬ ТАШАА МЭДЭЭЛЭЛ БӨГӨӨД ШАГНАГДАХ ХҮНИЙГ ДАВАА ГАРАГТ ЗАРЛАНА

Монгол бахархлын өдөр 11-р сарын 24-нд тохионо. Уламжлалын дагуу гардуулдаг Төрийн дээд, тэргүүн зэргийн Чингис Хаан одонг эмч Б.Болдсайханд гардуулахаар болсон талаар мэдээлэл гараад буй.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас тодруулахад "“Чингис хаан“ одонг эмч Б.Болдсайханд олгохоор болсон гэдэг нь ташаа мэдээлэл. Журмаараа  шагнагдах хүнийг ирэх Даваа гарагт буюу шагнал гардуулахаас 4 хоногийн өмнө зарлана. Нууцын зэрэглэлд байгаа учраас одоогийн байдлаар уг одонг хэнд олгох нь тодорхойгүй. " хэмээв.

Их эзэн Чингис хаан мэндэлсэн Монгол бахархал өдрөөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх,  тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах  үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө  онцгой гавьяа байгуулсан иргэдийг Монгол Төрийн  дэд шагнал-тэргүүн зэргийн одон "Чингис хаан" одонгоор шагнадаг журамтай юм.

Энэ журмын дагуу эмч Б.Болдсайхан тус шагналыг олгох боломжгүй ажээ.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.